ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү гэрээ нь хэрэглэгч та болон үйлчилгээ үзүүлэгч Икс мета ХХК нарын хооронд байгуулагдсан бөгөөд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино. Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Зөвшөөрлийн маягтад заасан нөхцөлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр Икс мета https://x-meta.com веб сайт болон Икс мета-н салбар компаниудаас үзүүлэх үйлчилгээг ашиглах боломжтой. Бидний үйлчилгээг ашиглахаасаа өмнө та энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж танилцана уу. 

Та Икс мета веб сайтад бүртгүүлж, нэвтэрч, ашигласнаар энэхүү хэрэглэгчийн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол данс түгжих цэсийг (зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид) идэвхжүүлэн Икс мета үйлчилгээг хэрэглэхээ зогсоохыг зөвлөж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл веб сайтад байршуулсан компанийн мэдээлэлд хандана уу. Хэрэв танд энэхүү гэрээтэй холбоотой асуулт байвал Хэрэглэгчид туслах support@xmeta.com мэйлээр бидэнтэй холбогдоно уу.

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

Икс мета нь энэхүү гэрээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг https://x-meta.com/terms веб хуудсанд байршуулан тухайн өөрчлөлтийг хэрэглэгчдэд мэдэгдэж “[Сүүлд шинэчилсэн:]” гэх огноог өөрчилнө. Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь вэб сайтад нийтлэгдсэн үеээс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч та шинэчлэгдсэн нөхцөлийг веб сайтад нийтлэгдсэн, эсвэл хэрэглэгчдэд мэдээлснээс хойш Икс мета үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглавал тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. 

ЭРХ ОЛГОХ

Икс мета данс (аккаунт)-ыг ашиглах хэрэглэгчийн гэрээг Икс мета-тэй байгуулах эрхтэй этгээдүүдэд зүйн бүрэн чадамжтай 18 насанд хүрсэн хувь хүн, хуулийн этгээд, бусад байгууллагууд байна.. Хэрэв та энэхүү шаардлагыг хангахгүй байвал та болон таны асран хамгаалагч таны үйл ажиллагаанаас үүсэх бүхий л хариуцлагыг хүлээх бөгөөд Икс мета нь таны бүртгэлийг цуцлах, та болон таны асран хамгаалагчаас нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно.

ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ

Икс мета үйлчилгээнд нэвтэрч, ашигласнаар та худалдааны эсвэл эдийн засгийн хориг арга хэмжээний жагсаалтад байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Икс мета нь үйл ажиллагаа эрхлэх зах зээлээ сонгох, зарим улс орнуудад үйлчилгээ үзүүлэхийг хориглох, хязгаарлах эрхтэй. Энэхүү гэрээ нь хэрэглэгчийн оршин сууж буй улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Икс мета нь хориглогдсон хэрэглэгчдийг үйлчилгээнд нэвтрэх, ашиглахыг нь хязгаарлах байр сууриа хатуу хадгална. 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Икс мета нь криптографын токен, дижитал токен эсвэл криптовалют гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнийг арилжааны хэлбэрээр солилцох боломжийг олгодог цахим үйлчилгээний платформоор хангана. Икс мета нь арилжаа хийгчдийн хооронд платформоор хангах бөгөөд арилжаанд худалдагч эсвэл худалдан авагчаар оролцохгүй. Арилжаа хийгч (Трейдэр) нь арилжаанд оролцохоос өмнө Икс мета үйлчилгээнд бүртгүүлж, данс нээж, улмаар дижитал хөрөнгийг байршуулах ёстой. Арилжаа хийгч нь Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу өөрийн дижитал хөрөнгийг гарган авах хүсэлтийг илгээж болно.

Икс мета нь вэб сайтад байршуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалах хэдий ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно. Икс мета вэб сайтад байршуулсан мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэхгүйгээр хэрэглэгчдийн хэрэглээг хялбарчлах зорилгоор өөрчилж болно. Икс мета нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн вэб сайтад байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй. Икс мета үйлчилгээг ашиглахаас өмнө хэрэглэгч нь арилжаанд эрсдэл үүсч болзошгүйг анхаарах ёстой. Икс мета бүх хэрэглэгчдэд арилжаанд хянамгай, хариуцлагатай оролцохыг зөвлөж байна. 

Икс мета нь үйлчилгээнийхээ тасралтгүй ажиллах болон аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах бөгөөд техникийн шалтгааны улмаас түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргана. Харин байгалийн гэнэтийн хүчин зүйлс, давагдашгүй хүчин зүйлс, төрийн зохицуулалт, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй болно.

Икс мета нь өөрийн платформд хийгдсэн хэвийн бус арилжааг цуцлах, буцаах, хаах эрхтэй байна. Икс мета нь хэрэглэгчээс аливаа нууц үгийг асуухгүй бөгөөд арилжааны платформд бүртгэгдээгүй хөрөнгийг шилжүүлэхийг шаардахгүй. Хэрэглэгч та хөнгөлөлт эсвэл урамшуулал авахдаа хянамгай байх хэрэгтэй ба энэ нь залилан байж болзошгүй. Икс мета нь дээр дурдсан нөхцөл байдлаас үүссэн аливаа хохирлыг хариуцахгүй.

Икс мета үйлчилгээг ашигласнаар та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн бүх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн бүтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. 

ИКС МЕТА ДАНС БҮРТГҮҮЛЭХ БА ТАВИГДАХ ШААРДЛАГА

БҮРТГЭЛ

Вебсайтыг ашиглахын тулд та https://x-meta.com/signup хаягаар нэвтэрч Икс мета Данс (Аккаунт) шинээр нээж бүртгүүлнэ. Данс нээж бүртгүүлэхийн тулд та өөрийн жинхэнэ нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс татгалзах эрхтэй.

ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ БАТАЛГААЖУУЛАЛТ

Икс мета үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр та өөрийн хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Тэрхүү мэдээлэл нь Икс мета платформд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан, луйвар болон бусад эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглагдана. Түүнчлэн бид таны хэн болохыг баталгаажуулах, эдийн засгийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд шууд эсвэл гуравдагч этгээдээр дамжуулан танаас лавлагаа авах эрхтэй болно. 

Таны хэн болохыг баталгаажуулахын тулд бид дараах мэдээллийг авах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: Таны нэр, цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, хэрэглэгчийн нэр, иргэний үнэмлэх (ID).

Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид таныг тухайн мэдээллийг үнэн зөв болохыг баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа эдгээр мэдээлэл нь шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүрт нь баталгаажуулах ёстой. Хэрэв Икс мета нь таны ирүүлсэн мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл залруулахыг танаас шаардах, холбогдох мэдээллийг шууд устгах, үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах эрхтэй байна. 

Хэрэв таны өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулж тантай холбогдож чадаагүй тохиолдолд Икс мета-н үйлчилгээг ашиглах үед учирсан аливаа хохирол, зардлыг та дангаар бүрэн хариуцна. Тиймээс хэрэв таны өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь та мэдээллээ шинэчилж байх үүрэгтэйг анхаарна уу.

“Икс Мета” биржид бүртгэлтэй боловч KYC даваагүй /бичиг баримтын баталгаажуулалт/ хэрэглэгч баталгаажуулалт хийх хүртэлх хугацаанд биржийн үйлчилгээг ашиглах боломжгүй болно.

 

ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Икс мета-н платформ дээрх данс (аккаунт)-уудыг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэв аливаа дансыг өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээдээс бусад этгээд ашиглаж байвал Икс мета тухайн дансыг түр зогсоох, хүчингүй болгох буюу цуцлах эрхтэй. Икс мета нь тэдгээр дансуудад хуулийн хариуцлага хүлээхгүй.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Икс мета нь хэрэглэгчдийнхээ итгэл хүлээлгэж дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын стандартын дагуух хамгаалалтыг платформдоо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн өөрийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд гэж бий. Та өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Та өөрийн Икс мета данс болон нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд нэвтрэх цахим шуудангийн хаяг, Икс мета данс, нууц үгтэй холбоотой бүхий л үйлдэлдээ дангаар хариуцлага хүлээнэ (үүнд мэдээллээ задруулах, мэдээллээ илгээх, вэб сайт дээр дарснаар янз бүрийн дүрэм журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шинэчлэлт гэх мэт хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй).

Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

(a) Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны Икс мета данс болон нууц үгийг ашиглаж байгааг эсвэл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг олж мэдвэл тэр даруй Икс мета-т мэдэгдэнэ.

(b) Та вэб сайт болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, данс цэнэглэх, мөнгө гарган авах журам зааврыг чандлан мөрдөнө.

(c) Та вэб сайтад хандах бүртээ төгсгөлд нь зохих ёсоор системээс гарна.

Та дансныхаа аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг Икс мета хариуцахгүй.

ВИРТУАЛ ХӨРӨНГӨ АРИЛЖААЛАХ ЯВЦАД ГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛҮҮД

Аливаа хөрөнгийн нэгэн адил виртуал хөрөнгийн үнэ цэнэ олон хүчин зүйлээс шалтгаалж  хэлбэлзэж болох ба виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах, эзэмших, хөрөнгө оруулалт хийх үед эдийн засгийн алдагдалд орох эрсдэлтэй байдаг. Иймд виртуал хөрөнгө арилжих болон эзэмших нь таны санхүүгийн нөхцөл байдалд тохиромжтой эсэхийг сайтар тооцоолон хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу. 

Та X-Meta-гийн үйлчилгээг ашиглах шийдвэр гаргахаасаа өмнө учирч болох эрсдэлийг бүрэн ойлгох нь чухал юм.

  1. Виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэн огцом өөрчлөгдөх эрсдэл
  2. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах үр дагавар, нөхөн төлөгдөхгүй байх эрсдэл
  3. Виртуал хөрөнгийн үнэ цэн нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх эрсдэл
  4. Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх эрсдэл
  5. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болох эрсдэл
  6. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх эрсдэл

ВИРТУАЛ ХӨРӨНГӨ АРИЛЖААЛАХ ЯВЦАД ГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛҮҮД

Аливаа хөрөнгийн нэгэн адил виртуал хөрөнгийн үнэ цэнэ олон хүчин зүйлээс шалтгаалж  хэлбэлзэж болох ба виртуал хөрөнгийг худалдах, худалдан авах, эзэмших, хөрөнгө оруулалт хийх үед эдийн засгийн алдагдалд орох эрсдэлтэй байдаг. Иймд виртуал хөрөнгө арилжих болон эзэмших нь таны санхүүгийн нөхцөл байдалд тохиромжтой эсэхийг сайтар тооцоолон хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу. 

Та X-Meta-гийн үйлчилгээг ашиглах шийдвэр гаргахаасаа өмнө учирч болох эрсдэлийг бүрэн ойлгох нь чухал юм.

  1. Виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэн огцом өөрчлөгдөх эрсдэл
  2. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах үр дагавар, нөхөн төлөгдөхгүй байх эрсдэл
  3. Виртуал хөрөнгийн үнэ цэн нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх эрсдэл
  4. Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх эрсдэл
  5. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болох эрсдэл
  6. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх эрсдэл

МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Икс мета нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон Үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэх явцад гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов. 

ИКС МЕТА-Н ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА

Хэрэглэгч та Икс мета-н үйлчилгээг ашиглахдаа дараах нөхцөлийг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Икс мета-н үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагаж мөрдөх;
  • Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй, бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх;
  • Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх болон энэхүү гэрээ, холбогдох дүрэм журмыг зөрчихгүй байх.

Дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч өөрөө дангаар хариуцах бөгөөд тухайн зөрчлийн улмаас Икс мета-т учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Икс мета-ээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр веб сайтад байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Хэрэглэгч нь веб сайтыг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасны дагуу Икс мета-ийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр эсвэл шударга бус өрсөлдөөний тухай хууль болон зарчмаар хориглосон үйлдэл хийхгүйгээр ашиглана. Хориглогдох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:

  • Вэб сайтад саад учруулах төхөөрөмж, програм хангамж ашиглах;
  • Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч сүлжээний тоног төхөөрөмжийн ачааллыг хэтрүүлэх;
  • Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх.

Икс мета-н үйлчилгээнд нэвтэрснээр хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Икс мета нь хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр эсвэл түүнд урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Захиалгын хүсэлтийг хааx, саатуулах;
  • Дансыг хөдөлгөөнгүй болгох;
  • Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх;
  • Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх;
  • Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах.

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд үүсэх хуулийн хариуцлагыг тухайн хэрэглэгч дангаар хүлээх бөгөөд Икс мета-т учирсан аливаа хохирол, торгууль, нэмэлт зардлыг нөхөн төлж, Икс мета-ийг хохиролгүй байлгана.

Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн, эсвэл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас Икс мета-т хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

Икс мета нь өөрийн үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдэд үйлчилгээний хураамж ногдуулах эрхтэй. Үйлчилгээний хураамжийг тогтоохдоо Икс мета нь өөрийн эрхийн хүрээнд дангаар шийдвэрлэнэ.

ХАРИУЦЛАГА

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Икс мета нь “тухайн нөхцөл байдал” болон “арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй. Икс мета нь койн (coin)-той холбоотой мэдээллийг олж авах, койнтой холбоотой арилжааг хийх талбар юм. Икс мета нь арилжаанд оролцсон аливаа койны чанар, аюулгүй байдал болон хууль ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, аливаа гүйлгээнд оролцсон талуудын үүргээ гүйцэтгэх чадавх зэргийг хянах боломжгүй. Та Икс мета-н үйлчилгээг ашиглахаас өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, гүйлгээний мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэрийн үндэслэл, эрх зүйн байдал зэргийг анхааралтай авч үзэхийг зөвлөж байна. 

ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

Икс мета нь дараах тохиолдолд хэрэглэгч танд учирсан аливаа хохирлыг хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Ашиг, гүүдвил, хэрэглээ, мэдээллийн алдагдал болон бусад биет бус алдагдал;
  • Икс мета-н үйлчилгээг ашиглах эсвэл ашиглахгүй байх;
  • Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр таны дансыг ашиглах эсвэл мэдээллийг өөрчлөх;
  • Икс мета-н үйлчилгээг буруу ташаа ойлгох;
  • Икс мета-т шууд хамааралгүй, Икс мета-н үйлчилгээтэй холбоотой бусад алдагдал.

Ямар ч тохиолдолд Икс мета нь сүлжээний ердийн засвар үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч-талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага хүлээхгүй.  

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд Икс мета, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.

НӨХӨН ТӨЛБӨР

Та энэхүү гэрээг  байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг (үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана) арилгах үүрэг хүлээх бөгөөд Икс мета, түүний салбар компаниуд, гэрээлэгчид, лиценз олгогчид, тэдний захирлууд, ажилтнууд, агентуудыг хохиролгүй байлгана гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ нь та Икс мета-н үйлчилгээг ашиглах явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд мөн хамаарна.

ЗАРЛАЛ

Бүх албан ёсны зарлал, мэдээ, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг вэб сайтын https://x-meta.com/news хэсэгт байршуулна. Хэрэглэгч нь зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд Икс мета ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.

ГЭРЭЭГ ЦУЦЛАХ

Хэрэв аливаа данс (аккаунт) нь Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаахын эсрэг бодлого (AML Policy) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид тухайн дансыг хаах, дансан дахь бүх хөрөнгийг түгжих, Икс мета-н үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг та хүлээн зөвшөөрнө.  

Икс мета нь дансны гүйлгээний мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах эрхтэй. Дансны хяналтыг дараах тохиолдолд хэрэглэж болно. Үүнд: 

  • Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах ажиллагаанд тухайн дансны мэдээлэл хамаарах;
  • Дансанд хэвийн бус үйлдлийг илрүүлэх;
  • Дансанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийг илрүүлэх;
  • Шүүх хяналтын байгууллагын шийдвэр, захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэр.

Дараах тохиолдолд Икс мета нь энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн дансыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй байна. Үүнд:

  • Икс мета нь хэрэглэгч танд үзүүлэх үйлчилгээгээ цуцалсны дараа; 
  • Өөр хүний нэрээр бүртгүүлж Икс мета-н хэрэглэгч болохыг шууд болон шууд бусаар дахин оролдох;
  • Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуучирсан, бүрэн бус байх;
  • Энэхүү гэрээ (дүрэм журам багтана) шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн;
  • Икс мета нь үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал. 

ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ 

(Энгийн)

Дансыг хаасны дараа дансан дахь үлдэгдэл бүх хөрөнгөөс Икс мета-т төлөх ёстой өр төлбөрийг суутгаж авах (хэрэв байвал) бөгөөд хэрэглэгч данснаас бүх хөрөнгөө гарган авахад ажлын 5 өдрийн хугацааг түүнд олгоно. 

ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ 

(Луйвар/мөнгө угаах/үйлчилгээний нөхцөлийн зөрчил)

Луйвар, мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний (жишээ нь хориотой улсаас Икс мета-т арилжаа хийгдэх) улмаас дансыг хаах тохиолдолд Икс мета нь дансан дахь хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. 

ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

Хэрэглэгч нь Икс мета үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Икс мета үйлчилгээний бүх хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бус үйл ажиллагаанаас олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Икс мета нь дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчдийн данс, хөрөнгийг хааж, цуцлах болно. 

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Икс мета нь Нууцлалын бодлого болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг платформдоо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно. Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Нууцлалын бодлогын хамгийн сүүлчийн хувилбарыг https://x-meta.com/privacy цэснээс тогтмол үзэх боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ

Энэхүү Нөхцөлийг зөрчсөн Икс мета-ийн зөрчлөөс бусад тохиолдолд хэрэглэгч та Икс мета болон түүний салбар компаниудын эсрэг аливаа гуравдагч этгээдийн гаргасан бүх зарга мэдүүлэг, нэхэмжлэлийг хариуцаж, Икс мета болон түүний салбар компаниудыг хохиролгүй байлгахыг зөвшөөрч байгаа болно. Үйлчилгээний тухай тайлбарласны дагуу Икс мета нь өөрийн вэб сайт дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хичээн ажиллах ба платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй. Икс мета нь үйлчилгээг ашиглахаас үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.

Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус, онцгой, үр дагаварт хүргэх хохиролд (мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого, бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана) ямар ч тохиолдолд Икс мета, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

Икс мета нь үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, халдварт өвчин, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон програм хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.

САНАЛ, ХҮСЭЛТ

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, асуулт байвал 

  • https://www.facebook.com/xmetamongolia- FB хуудас
  • support@xmeta.com – и-мейл хаягаар холбогдоно уу. 

Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.

Was this article helpful?

63 out of 66 found this helpful

Add comment

Please sign in to leave a comment.

Comments

2 comments

  • Erdenetsogtenhtor

    Okey

    Erdenetsogtenhtor
    0
  • Bayarbat0703

    Ямар линкээр орж шинэ мэдээлэл ээ бүртгүүлэх бэ

    Bayarbat0703
    0