Шинэчлэгдсэн огноо : 2024 оны 10-р сарын 09-ний өдөр
ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ
Энэхүү Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /Үйлчилгээний нөхцөл/ нь хэрэглэгч /Харилцагч/ Та болон үйлчилгээ үзүүлэгч “Икс Мета” ХХК /цаашид “Икс Мета” ВХҮҮ гэх/ нарын /Хамтад нь “Талууд” гэх/ хооронд байгуулагдсан бөгөөд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Зөвшөөрлийн маягтад заасан нөхцөлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр Икс мета https://x-meta.com веб сайт болон “Икс мета” ВХҮҮ-н салбар компаниудаас үзүүлэх үйлчилгээг ашиглах боломжтой. Бидний үйлчилгээг ашиглахаасаа өмнө Та энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж танилцана уу.
Та “Икс мета” ВХҮҮ-ийн платформд бүртгүүлж, нэвтэрч, ашигласнаар энэхүү хэрэглэгчийн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй санал нийлэхгүй байгаа бол бүртгэлийг идэвхгүй болгох /ACCOUNT DISABLE/ цэсийг (зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид) идэвхжүүлэн “Икс мета” ВХҮҮ-г хэрэглэхээ зогсоохыг зөвлөж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл платформд байршуулсан компанийн мэдээлэлд хандана уу. Хэрэв танд энэхүү гэрээтэй холбоотой асуулт байвал Хэрэглэгчид туслах support@x-meta.com мэйлээр бидэнтэй холбогдоно уу.
НЭГ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
1.1. “Икс мета” ВХҮҮ нь энэхүү гэрээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг https://support.x-meta.com/hc/mn/articles/4413210488857 вэб хуудсанд байршуулан тухайн өөрчлөлтийг хэрэглэгчдэд нээлттэй мэдэгдэж “[Сүүлд шинэчилсэн:]” гэх огноог өөрчилнө.
1.2 Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь Платформд нийтлэгдсэн үеэс хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.3. Хэрэглэгч Та шинэчлэгдсэн нөхцөлийг платформд нийтлэгдсэн, эсвэл хэрэглэгчдэд мэдээлснээс хойш “Икс мета” ВХҮҮ-г үргэлжлүүлэн ашиглавал тэдгээрийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
ХОЁР. ЭРХ ОЛГОХ
2.1. “Икс мета” данс (аккаунт)-ыг ашиглах хэрэглэгчийн гэрээг “Икс мета” ВХҮҮ-тэй байгуулах эрхтэй этгээдүүд нь эрх зүйн бүрэн чадамжтай 18 насанд хүрсэн хувь хүн, холбогдох хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд /компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байна/, бусад байгууллагууд байх бөгөөд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, “Эрүүгийн хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тохиолдолд гэрээ байгуулах эрхтэй байна.
2.2. Хэрэв Та энэхүү шаардлагыг хангахгүй байвал Та болон таны асран хамгаалагч таны үйл ажиллагаанаас үүсэх бүхий л хариуцлагыг хүлээх бөгөөд “Икс мета” ВХҮҮ нь таны бүртгэлийг цуцлах, та болон таны асран хамгаалагчаас нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно.
ГУРАВ. ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ
3.1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулснаар та ямар нэг худалдааны эсвэл эдийн засгийн хориг арга хэмжээний жагсаалтад байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
3.2. “Икс мета” ВХҮҮ нь үйл ажиллагаа эрхлэх зах зээлээ сонгох, зарим улс орнуудад үйлчилгээ үзүүлэхийг хориглох, хязгаарлах эрхтэй.
3.3. Гадаад улсуудын төрөл бүрийн хоригт орсон эсвэл Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомж, журмуудаар хязгаарласан хэрэглэгчдийг "Икс Мета" ВХҮҮ нь өөрийн үйлчилгээг ашиглахыг хориглоно.
ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
4.1. “Икс мета” нь дижитал токен эсвэл криптовалют гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнийг арилжаалах, хадгалах, түүнд зарласан өгөөж хүртэх боломжийг олгодог цахим үйлчилгээний платформоор хангана.
4.2. Харилцагч нь арилжаанд оролцохоос өмнө “Икс мета” ВХҮҮ-ийн платформд бүртгүүлж, өөрийн хаягийг нээснээр арилжаа хийх, дижитал хөрөнгийг байршуулах боломжтой.
4.3. Харилцагч нь Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу өөрийн дижитал хөрөнгийг гарган авах хүсэлтийг илгээж болно.
4.4. “Икс мета” ВХҮҮ-ийн платформд байршуулсан мэдээллийг хадгалах хэдий ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй болно.
4.5. “Икс мета” ВХҮҮ-ийн платформд байршуулсан мэдээллийг хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэхгүйгээр хэрэглэгчдийн хэрэглээг хялбарчлах /бусад зорилгоор/ зорилгоор өөрчилж болно.
4.6. “Икс мета” ВХҮҮ нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн платформд байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй.
4.7. “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглахаас өмнө хэрэглэгч нь арилжаанд эрсдэл үүсч болзошгүйг анхаарах ёстой.
4.8. “Икс мета” ВХҮҮ нь бүх хэрэглэгчдэд арилжаанд хянамгай, хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.
4.9. Хэрэглэгч та үйлчилгээ авахдаа ашиглах тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Таны ашиглаж буй тоног төхөөрөмжтэй холбоотой гарсан асуудлыг манай байгууллага хариуцах боломжгүй.
4.10. “Икс мета” ВХҮҮ нь үйлчилгээнийхээ тасралтгүй ажиллах болон аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах бөгөөд техникийн шалтгааны улмаас түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргана. Яаралтай тохиолдолд буюу хэрэглэгчдийн арилжаа хийх нөхцөл байдлыг сайжруулахын тулд мэдэгдэл гаргалгүйгээр өөрчлөлт шинэчлэлийг хийж болно. Харин давагдашгүй хүчин зүйлс, төрийн зохицуулалт, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй болно. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн горимд шилжих хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсооно. / Хавсралт-1/
4.11. ВХҮҮ нь бүртгэлээс хасагдаж, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд энэ талаараа мэдэгдэл гаргаж, үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжих хүртэл түр зогсоож, шаардлагатай үйлдлүүдийн эрхийг нээлттэй үлдээнэ. /Хавсралт 2/
4.12. “Икс мета” ВХҮҮ нь өөрийн платформд хийгдсэн хэвийн бус үйлдлийг цуцлах, хаах эрхтэй байна.
4.13. “Икс мета” ВХҮҮ нь ямар ч тохиолдолд хэрэглэгчээс нууц үгээ хуваалцахыг шаардахгүй.
4.14. Хэрэглэгч Та хөнгөлөлт эсвэл урамшуулал авахдаа хянамгай байх хэрэгтэй ба энэ нь залилан байж болзошгүй.
4.15. “Икс мета” ВХҮҮ нь дээр дурдсан нөхцөл байдлаас үүссэн аливаа хохирлыг хариуцахгүй.
4.16. “Икс мета” ВХҮҮ-г ашигласнаар Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн бүх мэдээлэл нь үнэн зөв, бүрэн бүтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
ТАВ. ИКС МЕТА ДАНС БҮРТГҮҮЛЭХ БА ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1. БҮРТГЭЛ
5.1.1. Веб сайтыг ашиглахын тулд та https://www.x-meta.com/usercenter/signup хаягаар нэвтэрч Икс мета Данс (Аккаунт) шинээр нээж бүртгүүлнэ.
5.1.2. Данс нээж бүртгүүлэхийн тулд та өөрийн нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, өөрийн харьяаллын улс болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Зөвшөөрлийн маягтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой.
5.1.3. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид хэрэглэгчийг бүртгэх, данс нээхээс болон үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
5.2. ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР БАТАЛГААЖУУЛАЛТ
5.2.1.”Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр Та өөрийн хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Тэрхүү мэдээлэл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан, луйвар болон бусад эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэхэд ашиглагдана. Түүнчлэн бид Таны хэн болохыг баталгаажуулах, эдийн засгийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд шууд эсвэл гуравдагч этгээдээр дамжуулан Танаас лавлагаа авах эрхтэй болно.
5.2.2. Таны хэн болохыг баталгаажуулахын тулд бид дараах мэдээллийг авах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: Таны нэр, цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, хэрэглэгчийн нэр, иргэний үнэмлэх (ID) эсвэл гадаад пасспорт.
5.2.3. Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид Таныг тухайн мэдээллийг үнэн зөв болохыг баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа эдгээр мэдээлэл шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүр баталгаажуулах ёстой.
5.2.4. Хэрэв “Икс мета” ВХҮҮ нь Таны ирүүлсэн мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл шинэчлэх, залруулахыг Танаас шаардах, үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн цуцлах эрхтэй байна.
5.2.5. Хэрэв Таны өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулж Тантай холбогдож чадаагүй тохиолдолд “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглах үед учирсан аливаа хохирол, зардлыг Та дангаар бүрэн хариуцна. Тиймээс хэрэв таны өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь Та мэдээллээ шинэчилж байх үүрэгтэйг анхаарна уу.
5.3. ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.3.1. “Икс мета” ВХҮҮ-ийн платформ дээрх данс (аккаунт)-уудыг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэв аливаа дансыг өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээдээс бусад этгээд ашигласан, хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд тухайн дансыг түр зогсоох, хүчингүй болгох буюу цуцлах эрхтэй. “Икс мета” ВХҮҮ нь тэдгээр дансуудаас үүссэн хуулийн хариуцлагыг хүлээхгүй.
ЗУРГАА. АЮУЛГҮЙ БАЙДАЛ
6.1. “Икс мета” ВХҮҮ нь хэрэглэгчдийнхээ итгэл хүлээлгэж дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын стандартын дагуух хамгаалалтыг платформдоо нэвтрүүлсэн. Гэхдээ хэрэглэгчийн өөрийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд байх тул Та өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэглэгч өөрөө хариуцан бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.
6.2. Та өөрийн виртуал хөрөнгийн данс болон нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд нэвтрэх цахим шуудангийн хаяг, данс, нууц үгтэй холбоотой бүхий л үйлдэлдээ дангаар хариуцлага хүлээнэ (Үүнд мэдээллээ задруулах, мэдээллээ илгээх, платформ дээр дарснаар янз бүрийн дүрэм, журам, гэрээг зөвшөөрөх, гэрээний онлайн шинэчлэлт гэх мэт хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй).
6.3. Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:
(a) Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр таны виртуал хөрөнгийн данс болон нууц үгийг ашиглаж байгааг эсвэл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг олж мэдвэл тэр даруй “Икс мета” ВХҮҮ-д мэдэгдэнэ.
(b) Та платформ болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, данс цэнэглэх, мөнгө гарган авах журам зааврыг чандлан мөрдөнө.
(c) Та платформд хандах бүртээ төгсгөлд нь зохих ёсоор системээс гарна.
(d) Өөрийн аккаунт бүртгэлийн аюулгүй байдлыг хангах 2 шатлалт /2FA/ хамгаалалтыг идэвхжүүлэх.
6.4. Та дансныхаа аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг “Икс мета” ВХҮҮ хариуцахгүй.
ДОЛОО. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
7.1. “Икс мета” ВХҮҮ нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон Үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэх явцад гарах зардлыг хэрэглэгч хариуцахаар тохиролцов.
7.2. Гэрээнээс үүссэн аливаа асуудлыг эвийн журмаар зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ. Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
НАЙМ. ИКС МЕТА ВХҮҮ-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА
8.1. Хэрэглэгч та “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглахдаа дараах нөхцөлийг дагаж мөрдөнө. Үүнд:
- “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагаж мөрдөх;
- Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй, бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх;
- Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх болон энэхүү гэрээ, холбогдох дүрэм журмыг зөрчихгүй байх.
8.2. Дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч өөрөө дангаар хариуцах бөгөөд тухайн зөрчлийн улмаас “Икс мета” ВХҮҮ-д учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
8.3. “Икс мета” ВХҮҮ-ээс урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр платформд байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
8.4. Хэрэглэгч нь платформыг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасны дагуу “Икс мета” ВХҮҮ-ийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр, өрсөлдөөний тухай хууль болон зарчмаар хориглосон шударга бус үйлдэл хийхгүйгээр ашиглана. Хориглогдох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:
- Платформд саад учруулах төхөөрөмж, программ хангамж ашиглах;
- Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч сүлжээний тоног төхөөрөмжийн ачааллыг хэтрүүлэх;
- Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх.
- Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг санаатай болон санамсаргүйгээр “Икс мета” ВХҮҮ-ийн хэрэглэгчдэд тараах, сурталчлах, харьцуулах
8.5. “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээнд нэвтэрснээр хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд “Икс мета” ВХҮҮ нь хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр эсвэл түүнд урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг Та хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй болно. Үүнд:
- Захиалгын хүсэлтийг хааx, саатуулах;
- Дансыг хөдөлгөөнгүй болгох;
- Виртуал хөрөнгийн болон валютын орлого, зарлага хийх эрхийг хаах;
- Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх;
- Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх;
- Зөрчилтэй холбогдох таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах.
8.6. Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд үүсэх хуулийн хариуцлагыг тухайн хэрэглэгч дангаар хүлээх бөгөөд “Икс мета” ВХҮҮ-д учирсан аливаа хохирол, торгууль, нэмэлт зардлыг нөхөн төлж, “Икс мета” ВХҮҮ-ийг хохиролгүй байлгана.
8.7. Хэрэв хэрэглэгчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн, эсвэл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас “Икс мета” ВХҮҮ-д хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан хэрэглэгч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.
ЕС. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ, ХУРААМЖ
9.1. “Икс мета” ВХҮҮ нь өөрийн үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдэд үйлчилгээний хураамж ногдуулах эрхтэй бөгөөд Үйлчилгээний хураамжийг тогтоохдоо “Икс мета” ВХҮҮ нь өөрийн эрхийн хүрээнд дангаар шийдвэрлэнэ.
9.2. Хэрэглэгч Та авсан үйлчилгээндээ "Икс Мета" ВХҮҮ-ийн удирдлагаас баталж олон нийтэд зарласан зохих шимтгэл, хураамж төлнө.
АРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
10.1. Хэрэглэгч нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
10.1.1. Тогтоосон журмын дагуу “Икс мета” ВХҮҮ-ээс үзүүлж буй бүх төрөл /арилжиж, хадгалах, шилжүүлэх/-ийн үйлчилгээг авах;
10.1.2. Хэтэвчний үлдэгдэл, гүйлгээний мэдээллээ хүссэн үедээ авах;
10.1.3. Өөрийн хүсэлтээр дансаа хааж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах;
10.1.4. Виртуал хөрөнгийн худалдах, худалдан авах захиалгыг программ гүйцэтгэхээс өмнө захиалгыг цуцлах;
10.1.5. Хадгалах үйлчилгээ авсан тохиолдолд тогтоосон хүү зарим тохиолдолд урамшуулал тооцуулж авах;
10.1.6. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;
10.1.7. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс шаардах.
10.2. Хэрэглэгч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
10.2.1. “Икс мета” ВХҮҮ-н Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаах болон терроризмын эсрэг бодлого болон шаардлагатай мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр холбогдох хуульд заасан болон энэхүү гэрээгээр тохиролцсон данс нээхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтуудыг шалгуулж, үйлчилгээ авах, гэрээнд заасан нөхцөл, журмыг баримтлах;
10.2.2. Өөрийн үнэн зөв мэдээлэл, баримтыг “Икс мета” ВХҮҮ-д өгөх, шинэчлэх;
10.2.3. Үйлчилгээ үзүүлсэн үед хэрэглэгч нь өөрийнхөө данснаас холбогдох шимтгэл, хураамжийг суутган авах зөвшөөрлийг нэмэлт мэдэгдэлгүйгээр “Икс мета” ВХҮҮ-д олгох;
10.2.4. Хэрэглэгч нь өөрийн виртуал хөрөнгийн дансны нууц үг, аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргахгүй байх, хууль бусаар бусдад ашиглуулахгүй байх, үйлчилгээ авахаасаа өмнө тухайн төрлийн үйлчилгээний холбогдох мэдээлэлтэй бүрэн танилцсан байх;
10.2.5. “Икс мета” ВХҮҮ-д өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд холбогдох мэдээллийг тухай бүр шинэчлэх, мэдэгдэх;
АРВАН НЭГ. ИКС МЕТА ВХҮҮ-Н ЭРХ, ҮҮРЭГ
11.1. “Икс мета” ВХҮҮ нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
11.1.1. Хэрэглэгчийн баримт бичиг, хувийн мэдээллийг хянах, шалгах, шаардлагыг хангаагүй бол данс нээх, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
11.1.2. Батлагдсан үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг эдийн засаг, мөнгөний зах зээл, үйлчилгээний хүрээ ачаалал, харилцагчийн эрэлт хэрэгцээг харгалзан бие даан өөрчлөх түүнд заасны дагуу үйлчилгээний хураамж, шимтгэлийг авах;
11.1.3. Хэрэглэгч нь “Икс мета” ВХҮҮ-ийн шаардсан мэдээллийг өгөөгүй, өгөхөөс татгалзсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
11.1.4. Хэрэглэгчийн гүйлгээ нь зөрчилтэй, эсхүл сэжигтэй гэж үзвэл хэрэглэгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг баталгаажуулах, хэрэглэгчийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор нягтлан шалгах шаардлагатай тохиолдолд гүйлгээ хийх, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах бөгөөд үүнээс шалтгаалан хэрэглэгч, аливаа гуравдагч этгээдэд учирсан хохирол, зардлыг хариуцахгүй байх;
11.1.5. Хэрэглэгчийн данснаас дараах тохиолдолд хасалт хийнэ. Үүнд:
Харилцагчийн дансанд андуурагдан болон алдаатай хийгдсэн гүйлгээ;
Шүүхийн шийдвэр болон хуульд заасан бусад.
11.1.6. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн дагуу сэжигтэй гэж үзсэн гүйлгээг шалгах, эрх бүхий байгууллагад мэдээлэх бөгөөд түүний шийдвэрээр түдгэлзүүлэх;
11.1.7. Гэрээг дуусгавар болгохтой холбоотой нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээг “Икс мета” ВХҮҮ-ийн санаачилгаар цуцалж, уг хэрэглэгчийн дансыг хаах;
11.2. “Икс мета” ВХҮҮ нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
11.2.1. Хэрэглэгчид үзүүлж буй виртуал хөрөнгийн бүх төрөл /арилжих, хадгалах, шилжүүлэх/-ийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулах, үүнтэй холбоотой мэдээлэл хүргэх;
11.2.2. Хэрэглэгч хууль ёсны итгэмжлэлтэй нөхцөлд тухайн итгэмжлэл олгосон хүрээнд үйлчилгээ үзүүлэх;
11.2.3. Гэрээний хугацаанд хэрэглэгчид түүний дансны талаарх мэдээлэл, гүйлгээний түүхтэй танилцах, авах, боломжоор бүрэн хангах;
11.2.4. Хэрэглэгчийн анхны шаардлагаар түүний виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх, эсхүл виртуал хөрөнгийг шилжүүлэх;
11.2.5. Хэрэглэгч хадгаламжийн үйлчилгээ авсан тохиолдолд компанийн батлагдсан үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу хүүг төлөх;
11.2.6. Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу хэрэглэгчийн хүүгийн орлогоос зохих татварыг суутган авах;
11.2.7. Хэрэглэгчийн данс, дансны гүйлгээ, үлдэгдэл болон нууц гэж үзсэн холбогдох бусад мэдээллийн нууцлалыг чанд хадгалж, хэрэглэгч зөвшөөрсөн эсвэл хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөхгүй, задлахгүй, ашиглуулахгүй байх;
11.2.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, Татварын албаны мэдэгдэх хуудас болон үл маргалдах журмаар төлөх тухай хэрэглэгчийн хүчин төгөлдөр гэрээг үндэслэн хийх гүйлгээнээс бусад тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх.
АРВАН ХОЁР. ЭРСДЭЛИЙН МЭДЭГДЭЛ
12.1. Харилцагч нь виртуал хөрөнгийн үйлчилгээ авахад дараах үүсч болох эрсдэлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:
12.1.1. Виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэнэ огцом өөрчлөгдөх;
12.1.2. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах үр дагавар, нөхөн төлөгдөхгүй байх;
12.1.3. Виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх;
12.1.4. Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх
12.1.5. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болох;
12.1.6. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх;
12.1.7. Харилцагч таны төхөөрөмжийн интернэт сүлжээ Икс мета ВХҮҮ-ийн платформтой холбогдох үед интернэт гацах, сервэр удаашрах, таны платфррм дээр хийсэн үйлдэл хоцорч биелэснээс шалтгаалсан алдагдал хүлээх
12.1.8. Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, Төв банк болон Засгийн газраас баталгаажихгүй бөгөөд хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй тулд даатгуулах боломжгүй;
12.2. Ирээдүйд учирч болох урьдчилан мэдэх боломжгүй бусад эрсдэл.
АРВАН ГУРАВ. ХАРИУЦЛАГА
13.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан аливаа зардал, хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна.
13.2. “Икс мета” ВХҮҮ нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд олон улсын стандартад нийцсэн техник текнологи ашигладаг, хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх, хянах дотоод тогтолцоотой болно.
13.3. “Икс мета” ХХК нь хуулийн дагуу ВХҮҮ-ээр бүртгэгдсэн хэдий ч энэ нь баталгаа болохгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй.
13.4. Хэрэглэгчийн захиалга бусад хэрэглэгчийн захиалгатай тохирсноор тухайн захиалга зарим тохиолдолд шууд биелэгдэх тул захиалгыг цуцлах, өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй бөгөөд үүдэн гарах үр дагаврыг хэрэглэгч хариуцна.
13.5. Хэрэглэгчийн буруутай үйлдэл /сүлжээ андуурах, хэтэвчний хаяг буруу оруулах зэрэг/-ийн улмаас үүдэн гарах аливаа хохирлыг “Икс мета” ВХҮҮ хариуцахгүй.
АРВАН ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
14.1. “Икс мета” ВХҮҮ нь “тухайн нөхцөл байдал” болон “арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй.
14.2. “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээ нь койн (coin), токен (token)-той холбоотой мэдээллийг олж авах, арилжаа хийх, санал болгосны дагуу хадгалах талбар юм.
14.3. “Икс мета” ВХҮҮ нь арилжаанд оролцсон аливаа койны чанар, аюулгүй байдал болон хууль ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, аливаа гүйлгээнд оролцсон талуудын үүргээ гүйцэтгэх чадавх зэргийг хянах боломжгүй.
14.4. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцогдоно.
14.5. Та “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглахаас өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, гүйлгээний мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэрийн үндэслэл, эрх зүйн байдал зэргийг анхааралтай авч үзэхийг зөвлөж байна.
14.6. Хэрэглэгч Таны өгсөн захиалга бусад хэрэглэгчийн захиалгатай тохирсон үед хэсэгчлэн эсвэл бүхэлдээ биелэгдэн арилжааны хэлцэл хийгдэнэ. Захиалга биелэгдэхээс өмнө хэрэглэгч өгсөн захиалгаа цуцлах боломжтой.
14.7. Хэрэглэгч нь албан ёсны мөнгөн тэмдэгт бүхий мөнгөн хөрөнгийг виртуал хөрөнгө болгон арилжих, мөн виртуал хөрөнгийг албан ёсны мөнгөн тэмдэгт бүхий мөнгөн хөрөнгө болгон арилжих, дансанд орлого хийх, данснаас өөрийн хөрөнгийг зарлага гарган авах, шилжүүлэх, хүлээн авах, хадгалах, түүнд санал болгосон өгөөжийг хүртэх зэрэг үйлчилгээг авна.
14.8. Дээрх үйлчилгээ авахад албан ёсны мөнгөн тэмдэгт бүхий банкны дансанд өөр төрлийн гадаад валютаар гүйлгээ хийх тохиолдолд тухайн үеийн ханшаар тооцогдоно.
АРВАН ТАВ. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ
15.1. “Икс мета” ВХҮҮ нь дараах тохиолдолд хэрэглэгч Танд учирсан аливаа хохирлыг хариуцахгүй гэдгийг Та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:
- Ашиг, гүүдвил, хэрэглээ, мэдээллийн алдагдал болон бусад биет бус алдагдал;
- Икс мета-н үйлчилгээг ашиглах эсвэл ашиглахгүй байх;
- Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр таны дансыг ашиглах эсвэл мэдээллийг өөрчлөх;
- Икс мета-н үйлчилгээг буруу ташаа ойлгох;
- Хэрэглэгч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түүнээс үүссэн хохирол;
- “Икс мета” ВХҮҮ-д шууд хамааралгүй, “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээтэй холбоотой бусад алдагдал.
- Харилцагч таны төхөөрөмжийн интернэт сүлжээ “Икс мета” ВХҮҮ-ийн платформтой холбогдох үед интернэт гацах, сервэр удаашрах, таны платфррм дээр хийсэн үйлдэл хоцорч биелэснээс шалтгаалсан алдагдал.
15.2. Ямар ч тохиолдолд “Икс мета” ВХҮҮ нь сүлжээний ердийн засвар, үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч-талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага хүлээхгүй.
15.3. Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор ямар ч тохиолдолд “Икс мета” ВХҮҮ, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.
АРВАН ЗУРГАА. НӨХӨН ТӨЛБӨР
16.1. Та энэхүү гэрээг байгуулснаар хэрэв зөрчил гаргасан тохиолдолд үүдэн гарах бүх хохирлыг (үүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана) арилгах үүрэг хүлээх бөгөөд “Икс мета” ВХҮҮ, түүний салбар компаниуд, гэрээлэгчид, лиценз олгогчид, тэдний захирлууд, ажилтнууд, агентуудыг хохиролгүй байлгана гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Энэ нь та “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглах явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд мөн хамаарна.
АРВАН ДОЛОО. ЗАРЛАЛ
17.1. Бүх албан ёсны зарлал, мэдээ, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг Платформын https://news.x-meta.com бусад албан ёсны цахим сувгууд (Facebook, Instagram, telegram, twitter) хэсэгт байршуулна. Хэрэглэгч нь зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд “Икс мет”а ВХҮҮ ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.
АРВАН НАЙМ. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ
18.1. Хэрэв аливаа данс (аккаунт) нь Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаах болон терроризмын эсрэг бодлого (AML, CTF Policy) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид тухайн дансыг хаах, дансан дахь бүх хөрөнгийг түгжих, “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээнд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй гэдгийг Та хүлээн зөвшөөрнө.
18.2. “Икс мета” ВХҮҮ нь дансны гүйлгээний мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах эрхтэй.
Дансны хяналтыг дараах тохиолдолд хэрэглэж болно. Үүнд:
- Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах ажиллагаанд тухайн дансны мэдээлэл хамаарах;
- Дансанд хэвийн бус үйлдлийг илрүүлэх;
- Дансанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийг илрүүлэх;
- Шүүх хяналтын байгууллагын шийдвэр, захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэр.
18.3. Дараах тохиолдолд “Икс мета” ВХҮҮ нь энэхүү гэрээг шууд цуцалж, хэрэглэгчийн дансыг хүчингүй болгох, нэвтрэх эрхийг цуцлах эрхтэй байна. Үүнд:
- “Икс мета” ВХҮҮ нь хэрэглэгч Танд үйлчилгээ үзүүлэхээс татгалзсанаар;
- Өөр этгээдийн нэрээр бүртгүүлж “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээний хэрэглэгч болохыг шууд болон шууд бусаар дахин оролдох;
- Биржийн бүртгэлийг ашиглан мөнгө угаалт, хууль бус санхүүжүүлэлт хийх, түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан болон явуулсан байж болзошгүй тохиолдолд;
- Хэрэглэгчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуучирсан, бүрэн бус байх;
- Энэхүү гэрээ (дүрэм, журам багтана) шинэчлэгдсэн тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн;
- “Икс мета” ВХҮҮ нь үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал.
18.4. Хэрэглэгч гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан, эсхүл түүний хүсэлтээр арилжих, хадгалах, шилжүүлэх зэрэг үйлчилгээг зогсоож дуусгавар болгож болно.
АРВАН ЕС. ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ
(Энгийн)
19.1. Дансыг хаасны дараа дансан дахь үлдэгдэл бүх хөрөнгөөс “Икс мета” ВХҮҮ-д төлөх ёстой өр төлбөрийг суутгаж авах (хэрэв байвал) бөгөөд хэрэглэгч данснаас бүх хөрөнгөө гарган авахад ажлын 5 өдрийн хугацааг түүнд олгоно.
ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ
(Луйвар/мөнгө угаах/үйлчилгээний нөхцөлийн зөрчил)
19.2. Луйвар, мөнгө угаах хэргүүдийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний (жишээ нь хориотой улсаас “Икс мета” ВХҮҮ-ийн платформыг ашиглаж арилжаа хийгдэх, хориотой улсуудаас мөнгө шилжүүлэх) улмаас дансыг хаах тохиолдолд “Икс мета” нь дансан дахь хөрөнгийг битүүмжилж, хэрэглэгчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
ХОРЬ. ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ
20.1. Хэрэглэгч нь “Икс мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.
20.2. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Хэрэглэгчийн оршин суух улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан төлөх татварыг хэрэглэгч Та хариуцна.
20.3. “Икс мета” үйлчилгээний бүх хэрэглэгчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бус үйл ажиллагаанаас олоогүй гэдгээ хүлээн зөвшөөрнө.
20.4. “Икс мета” нь дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй хэрэглэгчдийн данс, хөрөнгийг хааж, цуцлах болно.
ХОРИН НЭГ. НУУЦЛАЛЫН БОДЛОГО
21.1. “Икс мета” ВХҮҮ нь Нууцлалын бодлого болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг платформдоо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно. Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Нууцлалын бодлогын хамгийн сүүлчийн хувилбарыг https://support.x-meta.com/hc/mn/articles/4413223040665 цэснээс тогтмол үзэх боломжтой.
ХОРИН ХОЁР. НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРЛЫГ АРИЛГАХГҮЙ БАЙХ
22.1. Энэхүү Нөхцөлийг зөрчсөн “Икс мета” ВХҮҮ-ийн зөрчлөөс бусад тохиолдолд хэрэглэгч Та “Икс мета” ВХҮҮ болон түүний салбар компаниудын эсрэг аливаа гуравдагч этгээдийн гаргасан бүх зарга мэдүүлэг, нэхэмжлэлийг хариуцаж, “Икс мета” ВХҮҮ болон түүний салбар компаниудыг хохиролгүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.
22.2. Үйлчилгээний тухай тайлбарласны дагуу “Икс мета” ВХҮҮ нь өөрийн платформ дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хичээн ажиллах ба платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй.
22.3. “Икс мета” ВХҮҮ нь үйлчилгээг ашиглахаас үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.
22.4. Энэхүү гэрээний дагуу хийгдсэн аливаа арилжааны үйлчилгээ, хөгжүүлэгч материал, болон гэрээгээр олгосон бусад зүйлстэй холбоотойгоор үүссэн аливаа санамсаргүй, шууд бус, онцгой, үр дагаварт хүргэх хохиролд (мэдээлэл, өгөгдөл алдагдах, ашиг, орлого, бизнесийн болон санхүүгийн бусад ашгийн алдагдлаас үүдсэн хохирол багтана) ямар ч тохиолдолд “Икс мета” ВХҮҮ, түүний салбар компаниуд, тэдний хувьцаа эзэмшигчид, гишүүд, захирлууд, ажилтнууд, өмгөөлөгчид, агентууд, төлөөлөгчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгчид хариуцлага хүлээхгүй.
ХОРИН ГУРАВ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
23.1. “Икс мета” ВХҮҮ нь үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, халдварт өвчин, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон программ хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.
ХОРИН ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН БАТАЛГАА
24.1. Хэрэглэгч нь гэрээний бөгөөд үйлчилгээний нөхцөл болон “Икс мета” ВХҮҮийн зүгээс анхааруулж буй эрсдэлийн талаарх мэдэгдэлтэй бүрэн танилцаж, виртуал хөрөнгийн үйлчилгээ авах гэрээ байгуулахад эрх зүйн бүрэн чадамжтай, холбогдох зөвшөөрлийг зохих этгээдээс авсан, эсхүл авах шаардлагагүй, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийг зөрчөөгүй, зөрчих зорилго агуулаагүй бөгөөд “Икс мета” ВХҮҮ-д өгсөн баримт, мэдээлэл үнэн зөв, бодит, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүдэн гарах үр дагаврыг бүрэн ухамсарласан болохыг баталж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ
үзүүлэх гэрээний хавсралт 1
ОНЦГОЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН ҮЕД АВАХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ
№ | ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ | ХУГАЦАА |
Гал түймрийн аюулын үед | ||
1 | Байгууллага дахь галын дохиоллыг ажиллуулах, өөрийн шууд удирдлагад галын тухай мэдээлэх, галын дуудлагыг 101, 105 дугаарт цаг алдалгүй өгсөн байх | 1-3 мин |
2 | Галын аюул юунаас болсныг тогтоох боломжгүй бол галын хор болон бусад хэрэгсэл ашиглан галыг унтраах арга хэмжээг авах, эд хогшлыг аюулгүй зөөх | 1-5 мин |
3 | Байшингийн дээврийн хонгил, давхарт тархсан галыг унтраахдаа хаалга, цонх зэрэг онгорхой агаар орох зүйлсийг хааж битүүлэх | 1-5 мин |
4 | Гал гарсан газар хүн байгааг шалгаж, цахилгаан хэрэгсэл, хийг нэн тэргүүнд салгах, шатамхай бодис байгаа бол холдуулах, гаргах | 1-5 мин |
5 | Шатаж байгаа цахилгааны утсыг салгахдаа цахилгаанд цохиулахаас болгоомжлох, элс болон эсгий зэрэг материал ашиглах, зөвхөн цахилгааныг салгасны дараа ус хэрэглэх | 1-5 мин |
6 | Өөрсдийн хүчээр унтраах боломжгүй болсон хүчтэй дүрэлзэн асч буй галын үед ажлын байрыг яаралтай орхин гарах, гарц хаагдсан тохиолдолд тагт руу гарах | 1-5 мин |
7 | Түймэрт өртөж, түлэгдсэн, угаартсан, гэмтсэн хүмүүст анхны тусламж үзүүлэх | 1-5 мин |
8 | Гарсан түймрийн хохирлын үнэлэн дүгнэлт гаргах | 1-20 мин |
9 | Нөөц ажлын байрны бэлэн байдлыг хангах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх | 1-20 цаг |
10 | Галд шатсан дата мэдээллийг сэргээх | 7 хоногт |
Үер усны аюулын үед | ||
1 | Цахилгаан гүйх боломжтой сүлжээ, шугамыг түр зогсоох, удирдлага болон ажлын байрны эзэмшигчид яаралтай мэдэгдэх. | 1-3 мин |
2 | Үерт нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх | 1-5 мин |
3 | Үерийн аюулд өртөх хүн ам, эд хөрөнгийн нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт байрлуулах | 1-20 мин |
4 | Нөөц ажлын байр бэлтгэх, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх | 1-20 цаг |
5 | Үерт алдагдсан дата мэдээллийг сэргээх | 7 хоногт |
Хүн мал, амьтны гоц халдварт өвчний үед | ||
1 | Онцгой байдлын алба, мэргэжлийн холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах | 1-10 мин |
2 | Халдвар хурдан тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс нөхцөл байдалтай уялдуулан ажлын байранд цөөн хүн ажиллуулах, эсхүл зайнаас ажиллуулах горимд шилжих | 1-10 мин |
3 | Халдвараас хамгаалах маск, гар ариутгагч бодисыг ажилчдад тараах | 1-20 мин |
4 | Ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авах | 1-20 мин |
5 | Шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн тохиолдолд ойрын хавьтлын хүмүүсийг тогтоож, эмнэлгийн байгууллагад мэдэгдэх | 1-30 мин |
Газар хөдлөлт | ||
1 | “Хэвт, нуугд, хүлээ” дүрмийг мөрдөх, тайван байдлыг хангах | 1-3 мин |
2 | Газар хөдлөлтийн үед гарч амжаагүй бол бат бөх ширээ доогуур орох, даацын хананы дэргэд байрлах, зөөлөн эд зүйлээр толгой, хүзүүгээ хамгаалах, газар хөдлөлтийн чичирхийлэл зогстол гарахгүй байх; | 1-3 мин |
3 | Гамшгийн голомтод нэрвэгдэгсдийг эрж хайх, аврах нөхцөлийг бүрдүүлэх | 1-15 мин |
4 | Баримт бичиг, эд хөрөнгийн голомтоос гаргах, нүүлгэн шилжүүлэх | 1-20 цаг |
5 | Нөөц ажлын байрны бэлтгэх, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх | 1-20 цаг |
6 | Алдагдсан дата мэдээллийг сэргээх | 7 хоногт |
Кибер халдлагын үед | ||
1 | Цагдаагийн газар шуурхай мэдэгдэх арга хэмжээг авах | 1-3 мин |
2 | Дата мэдээллийг хамгаалах, шилжүүлэх | 5-10 мин |
3 | Kибер халдлагын үед алдагдсан дата мэдээллийг сэргээх | 7 хоногт |
Гэнэтийн халдлага, заналхийлэлд өртөх үед | ||
1 | Сандрахгүй байхыг хичээж зугтах нуугдахыг оролцохгүй, айж балмагдан хашгирч орилохгүй байх, халдагч этгээдэд харуул хамгаалалтын ажилтанд мэдэгдэх | 1-3 мин |
2 | Үйл явдал дуусмагц банкны удирдлага, хамгаалалт хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад 102 дугаар /шаардлагатай бол түргэн тусламж, гал команд, онцгой байдлын газар/-т нэн яаралтай мэдэгдэх | 1-3 мин |
3 | Үйл явдлын дараа хаалгыг түгжин дотор байсан хүмүүсийг гаргахгүй мөн гаднаас харилцагч оруулахгүй байх арга хэмжээ авч, халдлагын үед байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах | 1-5 мин |
4 | Гэмт үйлдэл болсон газрын эд зүйл нотлох баримтыг хөдөлгөхгүй камерийн бичлэгийг оролдохгүй байж хууль хяналтын болон банкны холбогдох ажилтан удирдлагыг иртэл хамгаалах | 1-5 мин |
5 | Ажилтанг гэмт этгээдийн өмнөөс тулган шаардах, хууль бус үйлдэл, шийдвэр гаргуулахаар заналхийлэх, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхэд, хамтран ажилладаг ажилтныг барьцаалах тохиолдолд ажилтнууд өөрт байгаа бүх бололцооны хирээр хамгаалалт хариуцсан ажилтан болон гэрээт хамгаалалтын алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх | 1-5 мин |
6 | Хүчинд автаж гэмт этгээдийн шаардлагаар ямар нэг үйлдэл хийсэн бол нэн даруй удирдлага болон хамгаалалт аюулгүй байдал хариуцсан ажилтан, хуулийн зөвлөхөд мэдэгдэх | 1-5 мин |
7 | Эдгээр үйлдлийн улмаас гарч болох хохирлыг зогсоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээг удирдлага, хамгаалалт хариуцсан нэгжээс авах | 1-30 мин |
Мэдээллийн аюулгүй байдал алдагдсан үед | ||
1 | Нууц материалтай танилцах эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж учирсан буюу учирч болох хохиролд дүн шинжилгээ хийж холбогдох эзнийг тодруулах | 1-30 мин |
2 | Тухайн үед ажлын байранд байсан ажилтнуудын нэрсийг гаргаж мэдээлэл агуулагч баримт алдагдсан өрөө тасалгаагаар хэн хэн орж гарсныг тогтоох, хүн нэг бүрээр шалган эд мөрийн баримт цуглуулах | 1-10 мин |
3 | Мэдээлэл алдагдах үед уг мэдээллийг агуулсан файл хэний компьютерээс алдагдсан байж болох, хариуцагч нь сүлжээнд нэвтрэх эрхтэй эсэх, ямар ач холбогдол бүхий мэдээлэл алдагдсан, хор хохирол нь юу байхыг тодруулах | 1-10 мин |
4 | Мэдээлэл устсан, программ гацсан тохиолдолд түүнийг сэргээх, нөөц сервер, програмын сангаас дахин суулгах арга хэмжээ яаралтай авах | 3 хоногт |
5 | Үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдогчийг зохих эд мөрийн баримтын хамт хууль хяналтын байгууллагад шилжүүлэх | 3 хоногт |
Хангамжийн системд аюул тулгарсан үед | ||
1 | Цахилгаан тасарсан үед дизель станц ажиллаж эхлэх хүртэл хугацаанд чухал шаардлагатай тоног төхөөрөмж болон компьютер серверүүдийг тэжээлийн нөөц үүсгүүрээс тэжээх | 1-10 мин |
2 | Дизель станц ажиллаж байхад шаарлагагүй тоног төхөөрөмжүүдийг /салхивчны хөдөлгүүр гэх мэт/ хэмнэлттэй горимд ажиллуулах, эрчим хүчний хэсэгчилсэн хязгаарлалт хийх арга хэмжээ авах | 1-10 мин |
3 | Аюулыг даамжруулахгүй байх арга хэмжээг шуурхай авч тухайн хэсгийн цахилгаан, холбоо, хоолойнууд, компьютерийн сүлжээг хамгаалах бололцоотой бүх арга хэмжээг авах | 1-10 мин |
4 | Засвар хийж дууссаны дараа барилгын засвар нөхөн сэргээх ажил хийх, хэвийн ажиллагаанд хурдан оруулах | 1-30 мин |
Бусад төрлийн гамшигт үзэгдэл, онцгой байдал үүссэн үед | ||
1 | Онцгой байдлын алба, мэргэжлийн холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах | 1-10 мин |
2 | Ажлын байрнаас гарах тухай ажилтнуудад мэдэгдэх | 1-3 мин |
3 | Ажлын байранд ажилтан үлдсэн эсэхийг шалгах | 1-3 мин |
4 | Ажил үйлчилгээ явуулж буй газар нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох маш хүчтэй салхи, шуурга болох үед ажлын байрнаас холдох схем зураглалын дагуу ажилчдыг гаргах, цуглах цэгт цуглуулах | 1-15 мин |
Виртуал хөрөнгийн үйлчилгээ
үзүүлэх гэрээний хавсралт 2
БИРЖ БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ЗОГСООСОН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ | ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ | ХУГАЦАА |
Үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлалт тогтоох үед | ||
1 | Шалтгаан үндэслэлийг тогтоох, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг томилох | 1-20 мин |
2 | Холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийн дагуу холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх, мэдээлэх | 1-40 мин |
3 | Зогсоосон болон хязгаарласан үйл ажиллагааг зогсоох, холбогдох байгууллага, харилцагчдад мэдээлэл хүргүүлэх, зохион байгуулах | 1-20 мин |
4 | Батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн үйл ажиллагаанд шилжих арга хэмжээг хэрэгжүүлэх | 7 хоног |
5 | Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээг авах | 7 хоног |
Компани татан буугдах, үйлчилгээ зогсоох | ||
1 | Холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрт заасан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх, мэдээлэх | 1-40 мин |
2 | Зогсоосон болон татан буудах шийдвэрийг үндэслэн ажилтнууд, холбогдох байгууллага, харилцагчдад мэдээлэл хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулах | 1-40 мин |
3 | Үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй гэрээ хэлцэл, хэрэгжиж буй бүх ажлыг зогсоож удирдлагын хурлаар асуудлыг танилцуулах | 1-40 мин |
4 | Удирдлагын хурлаас гарсан шийдвэрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх | 60-120 мин |
САНАЛ, ХҮСЭЛТ
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, асуулт байвал
- https://www.facebook.com/xmetamongolia- FB хуудас
- support@xmeta.com – и-мейл хаягаар холбогдоно уу.
Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.
bayrlalaa
Ko