Фьючерс арилжаа гэж юу бэ?
Криптовалютын фьючерс нь крипто биржээр дамжин явагдах бөгөөд ирээдүйд тухайн криптовалютын ханшийг заасан хугацаанд, тодорхой ханш хүртэл өснө гэж үзвэл, нөгөө талд тухайн хөрөнгийн ханшийг унана хэмээн үзэж биржээр дамжуулан хоёр хөрөнгө оруулагчийн хоорондоо байгуулсан гэрээ юм.
Фьючерс нь хөрөнгө оруулалтад эрсдэлээс хамгаалах (ханшийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх) болон ханшийн зөрүүнээс ашиг олох гэсэн хоёр хэрэглээтэй байдаг.
Фьючерс арилжаа руу нэвтэрч орох:
- Та өөрийн www.x-meta.global биржид бүртгэлтэй хаягаараа нэвтэрч орсны дараа “Бирж” цэсээс “Фьючерс арилжаа”-г сонгон орж арилжаа хийх боломжтой.
- Энэхүү арилжааны хувилбар нь зах зээлийн уналт, өсөлтийг таамаглаж өөрийн хөрөнгийг хурдан өсгөх боломжтой арга хэдий ч арилжааны мэдлэг тань хангалтгүй бол алдагдал хүлээх боломжтойг анхаарна уу.
- Та өөрийн арилжааны мэдлэгийг шалгах тусгай тестийг бөглөснөөр фьючерс арилжааг эхлүүлэх болно.
Фьючерс арилжаа хийх алхамууд:
- Арилжааны хослолоо сонгох
X-Meta биржийн Фьючерс арилжаа нь USDT суурилсан арилжаа тул та арилжаанд оролцохын заавал USDT эзэмших шаардлагатай.
- Хэтэвчээ цэнэглэх
Та Фьючерс арилжаанд орохын өмнө өөрийн үндсэн данснаас таталт хийн фьючерс хэтэвчээ цэнэглэх шаардлагатай.
Хэрэв таны үндсэн хэтэвч үлдэгдэлгүй бол та крипто орлого хийх эсвэл таны хийсэн төгрөгийн орлогыг автоматаар USDT болгон хөрвүүлж таны X-Meta дахь хэтэвчийг цэнэглэдэг “Фиат-Крипто” функцийг маань ашиглан өөрийн үндсэн хэтэвчийг цэнэглэх боломжтой.
(Фиат-Крипто интеграц: Монгол дахь аль ч банкны данснаас төгрөгийн орлого xийсэн таны шилжүүлсэн төгрөгийн орлого автоматаар USDT буюу Tether болон хувирч, таны X-Meta дахь хэтэвчинд ороx болно.) Фьючерс арилжааны төрлийг сонгон захиалгаа үүсгэнэ.
Захиалгын төрлүүд:
Position
Position буюу зах зээлийн позицийг арилжаанд оролцогч талуудын хүлээлтээс хамааран хоёр үндсэн төрөл болгон авч үзнэ:
- Long - Ирээдүйд тухайн хөрөнгийн үнэ цэнэ өснө гэх хүлээлттэй худалдан авах тал
- Short - Ирээдүйд тухайн хөрөнгийн үнэ цэнэ буурна гэх хүлээлттэй худалдах тал
Жишээ нь: Та 2023 оны 12-р сарын 22-нд тодорхой ханш дээр Биткойныг худалдах гэрээн дээр фьючерсийн Short position нээх үед үүний эсрэг талд байгаа хэн нэгэн нь Биткойны ханшийг өснө хэмээн Long position нээх юм.
Тохиролцсон үнэ нь нэг Биткойныг 20,000 ам.доллар, одоогийн үнэ нь 16,000 ам.доллар гэж үзвэл Биткойны үнэ 20,000 доллароос доош байвал худалдах тал ашигтай зарж, худалдан авах тал алдагдал хүлээх болно.
Leverage
Leverage буюу Хөшүүрэг нь та өөрт байгаа мөнгөөр илүү өндөр хэмжээний үнийн дүнд хүрэхүйц арилжаанд орох боломжийг нээж өгдөг санхүүгийн хэрэгсэл юм. Энэ нь таны худалдан авах, худалдах чадварыг нэмэгдүүлдэг бөгөөд ингэснээр та хэтэвчиндээ байгаа өөрийн хөрөнгөөс илүү их хөрөнгөөр арилжаа хийх боломжтой болно.
Та X-Meta бирж дээр 1-125 хүртэлх хөшүүргийг хүссэн хэмжээндээ тохируулан оруулах боломжтой. Та өөрийн хөрөнгийг 1-125 дахин их болгох хөрөнгийг биржийн сангаас зээлэн арилжаанд оролцох боломжтой бөгөөд ашиг олох үед та бүх ашгийг авч алдагдал хүлээх үед та хөшүүрэг ашигласан нийт захиалгын хэмжээнээс алдагдал хүлээдэг. Хөшүүрэг өндөр байх тусам эрсдэл өндөр байдаг гэдгийг санаарай.
Жишээ нь: Таны арилжааны дансанд 100 доллар байгаа ч гэсэн, 1:10 (10x) хөшүүргийг сонгосноор та 100x10 буюу 1000 доллароор арилжаа нээх боломжтой болох буюу 10 дахин хөшүүрэгтэй бол таны 100 доллар, 1000 долларын худалдан авах чадвартай байх болно. Та Ethereum-д (ETH) 1000 долларын хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байлаа гэхэд 10X хөшүүрэгтэй бол 1000x10 буюу 100 долларын барьцаа хэрэгтэй болж байгаа юм. Хэрэв та 20 дахин хөшүүрэг ашигладаг бол таны шаардагдах маржин бүр бага байх болно (1000 долларын 1/20 = 50 доллар).
Хэтэвчний тохиргоо:
- Cross буюу фьючерс хэтэвчний бүх хувиар арилжаанд оролцох
Cross нь захиалгын хэмжээ + фьючерс хэтэвчний үлдэгдлээр эрсдэл хүлээнэ.
- Isolated буюу фьючерс хэтэвчний хэсэгчилсэн хувиар арилжаанд оролцох
Isolated нь захиалгын хэмжээгээр эрсдэл хүлээнэ.
Хэрэв та өндөр Хөшүүрэг бүхий арилжаа хийх гэж байгаа бол өөрийн алдагдлыг хязгаарлснаар өөрийн хөрөнгөө эрсдэлээс тодорхой хувиар хамгаалах боломжтой.
Maker болон Taker тал
Maker - Шинээр захиалга үүсгэгч тал
Maker нь зах зээлд шинээр захиалга үүсгэж буй тал юм. Зах зээлийн позицоос үл хамааран зах зээлд нээлттэй захиалга үүсгэж оролцоно.
Maker буюу Шинээр захиалга үүсгэгч тал нь авах болон зарах захиалгыг Order book дээр үүсгэх бөгөөд тухайн захиалга зах зээлд нээлттэй позиц үүсэх хүртэл хүлээгдэнэ.
Taker - Шууд захиалга үүсгэгч тал
Taker нь зах зээлд бэлэн байгаа захиалга дээр захиалга үүсгэж байгаа тал юм. Зах зээлийн позицоос үл хамааран зах зээлийн хамгийн сайн ханшийг тохируулан захиалга үүсгэж оролцоно.
Taker буюу Шууд захиалга үүсгэгч тал нь Order book дээр шинээр захиалга үүсгэхгүйгээр Maker талын үүсгэсэн захиалга дээр захиалга үүсгэн арилжаанд оролцдог бөгөөд энэ нь та захиалгыг хэсэгчлэн эсвэл бүрэн биелүүлсэн эсэхээс үл хамаарна. Энэ тохиолдолд захиалга хүлээгдэхгүй тул хурдан хугацаанд арилжаа хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, Maker талын үүсгэсэн захиалгыг Taker тал дүүргэдэг.
Захиалгын төрөл:
- Limit order буюу хязгаарлалттай ханшаар захиалга үүсгэх төрөл
Лимит захиалга нь худалдан авах тал өөрийн худалдан авах боломжтой хамгийн дээд үнийг, худалдах тал өөрийн худалдах боломжтой хамгийн доод үнийг тохируулан захиалга үүсгэх хувилбар юм.
- Market order буюу зах зээлийн ханшаар захиалга үүсгэх төрөл
Маркет захиалга нь худалдан авах, худалдах тал зах зээлийн ханш буюу хамгийн сүүлд биелж байгаа захиалгын ханш дээр хүссэн тоо хэмжээгээрээ захиалга үүсгэх боломжтой хувилбар юм.
Ашиг, алдагдал тооцоолох:
Profit and Loss (PNL) нь ашиг болон алдагдлын хэмжээг илэрхийлнэ.
Unrealized PNL
Хэрэгжээгүй ашиг, алдагдлын хэмжээ буюу зах зээлийн хамгийн сүүлийн ханш эсвэл mark price дээр суурилан тооцоолсон ашиг болон алдагдал юм.
Эерэг(+) утгатай байвал ашигийг, сөрөг(-) утгатай байвал алдагдлыг харуулна.
Realized PNL
Хэрэгжсэн ашиг, алдагдлын хэмжээ нь захиалгын нээлт болон хаалтын ханшид суурилан тооцсон ашиг алдагдал бөгөөд зөвхөн хаагдсан захиалгад үүснэ.
Settled PNL
Зардал, өгөөжийн тооцоолол хийгдсэн буюу transaction fee, funding fee, open position settled, realized PNL зэргийг тооцоолсон эцсийн ашиг болон алдагдал юм.
ROI
Return on Investment (ROI) нь хөрөнгө оруулалтын өгөөж буюу таны цэвэр ашиг, алдагдлын харьцаа юм.
ROI = (Одоогийн үнэ цэн - Нийт зардал) / Нийт зардал эсвэл ROI = Цэвэр ашиг / Цэвэр зардал
Жишээ нь: Ханш 10 ам.доллар байхад та 1000 ам.доллараар 100 ширхэг IHC токен худалдаж авсан гэж төсөөлье. Хэрэв IHC-гийн одоогийн ханш 19 ам.доллар бол таны хөрөнгө оруулалтын өгөөж 0.90 буюу 90% байх болно.
Transaction fee
Позиц үүсгэхэд болон хаахад авч байгаа бөгөөд захиалгын хэмжээнээс тогтмол хувиар төлөх гүйлгээний шимтгэл юм.
Funding fee
Лонг болон шорт позиц үүссэн хэрэглэгчид нэг нэгэндээ төлдөг/хүлээн авдаг шимтгэл бөгөөд 8 цаг тутам тооцоологдож шилжүүлэг хийгддэг.
Уг шимтгэл нь X-Meta-д төлж буй шимтгэл биш, харин арилжаачдын хооронд төлдөг шимтгэл болохыг анхаарна уу. Энэ нь фьючерс болон спот зах зээл дээрх криптовалютуудын үнийн тэнцвэрийг хадгалахад ашигладаг механизм юм.
Funding fee тооцоолох
Funding Rate нь арилжаачдын хэн нь хэндээ шимтгэл төлөх/авах болон позицынх нь хэдэн хувь нь хамрагдахыг тодорхойлдог.
Фьючерсийн үнэ спотын үнээс өндөр байх үед Funding rate эерэг (+) байна. Funding rate эерэг (+) утгатай байвал:
- Long позиц үүсгэсэн хэрэглэгч Short позиц үүсгэсэн хэрэглэгчид шимтгэлийн зардал төлнө.
Фьючерсийн үнэ спотын үнээс бага байх үед Funding rate сөрөг (-) байна. Funding rate сөрөг (-) утгатай байвал:
- Short позиц үүсгэсэн хэрэглэгч Long позиц үүсгэсэн хэрэглэгчид шимтгэлийн зардал төлнө.
Margin гэж юу вэ?
Маржинтай арилжаанд орох гэдэг нь өөрт байгаа хөрөнгийг барьцаа болгон тавьж хөшүүрэг аван өөрт байгаа үлдэгдлээс илүү их хэмжээний мөнгөөр арилжаанд орохыг хэлдэг.
Liquidation гэж юу вэ?
Liquidation гэдэг нь фьючерсийн арилжаанд данс шатах буюу хөрөнгөө алдахыг илэрхийлж байгаа бөгөөд бирж тухайн арилжааг илүү алдагдалтай болохоос сэргийлж хүчээр хаахыг хэлнэ. Энэ нь арилжаачны хөшүүрэгтэй позицийн алдагдал анхны маржинаас хэтэрч, алдагдлаа төлөх боломжгүй үед тохиодог.
Арилжаачны ашигласан хөшүүргийн хэмжээнээс хамааран данс шатах (liquidation) үйл явц нь маш хурдан явагдах боломжтой. Жишээлбэл, бага хэмжээний хөшүүрэг ашигласан тохиолдолд зах зээл дээр бага зэргийн хөдөлгөөн үүсэхэд liquidation болохгүй. Үүний эсрэгээр, өндөр хэмжээний хөшүүрэг нь арилжаачдын анхны хөрөнгө оруулалтыг бага зэргийн хөдөлгөөнөөр ч шатааж болзошгүй байдаг.
Add comment
Please sign in to leave a comment.