Бүртгэл баталгаажуулах зааварчилгаа Бүртгэл баталгаажуулах зааварчилгаа

Бүртгэл баталгаажуулах зааварчилгаа

Бүртгүүлэх зааварчилгааг ЭНД ДАРЖ уншина уу. 

Яагаад бүртгэлээ баталгаажуулах ёстой вэ? 

Харилцагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгчээ таних [KYC] баталгаажуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг.  Энэ нь залилан болон мөнгө угаах зэрэг хууль бус үйлдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг олгоно.

Хэрхэн бүртгэлээ баталгаажуулах вэ?

1. [Verification, Payment & limit] цэсийг сонгоно.

Screenshot 2023-11-23 150931.png

2. Дэлгэцэд бүртгэл баталгаажуулах хэсэг гарч ирэх бөгөөд иргэний харьяалал хэсэгт [Mongolia] хэсгийг сонгоод үргэлжлүүлэх товчийг дарна

Screenshot 2023-11-23 151143.png

3. Хувийн мэдээлэл баталгаажуулах хэсэгт өөрийн овог, нэр, төрсөн огноо, зип код, оршин суугаа хаягаа үнэн зөв бичээд [Begin verification] товчийг дарна.

/Өөрийн овог, нэрийг ЛАТИН /ENGLISH/ үсгээр бичих ёстойг анхаарна уу/

/MIDDLE NAME хэсгийг бөглөхгүй, хоосон орхино уу/

Country/Region хэсэгт Mongolia(Монгол) гэж сонгоно уу. Мэдээллээ гүйцэт бөглөөгүй тохиолдолд BEGIN VERIFICATION товч идэвхжихгүйг анхаарна уу. 

Screenshot 2023-11-23 151529.png

 

4. [CHOOSE ISSUING COUNTRY/REGION] хэсэгт Монгол улсыг сонгоно. Гадаад паспортаар бүртгэлээ баталгаажуулах бол [PASSPORT] цэсийг сонгоно. Иргэний үнэмлэхээр баталгаажуулах бол [IDENTITY CARD] цэсийг сонгоно.

Бид хэрэглэгч танд ойлгомжтой байлгах үүднээс иргэний үнэмлэхээр баталгаажуулах зааварчилгааг хүргэж байна. [IDENTITY CARD] цэсийг сонгоно.

________________________4.png

5. Дэлгэцэнд гар утсаараа баталгаажуулах болон компьютер-ийн веб камер ашиглан баталгаажуулах сонголт гарч ирнэ. Мөн та урьдчилан иргэний үнэмлэхний зургаа бэлдээд [UPLOAD] хийж оруулах боломжтой.

________________________5.png

  • Гар утсаараа баталгаажуулахыг хүсвэл [CONTINUE IN MOBILE] цэсийг сонгох бөгөөд гарч ирэх [QR] кодыг уншуулан үргэлжлүүлнэ. Мөн та [SEND LINK BY EMAIL] хэсэгт өөрийн бүртгэлтэй имэйл хаягийг бичиж бүртгэл баталгаажуулах холбоосыг имэйл хаягаар авах боломжтой. /Гар утсаараа баталгаажуулах нь илүү хялбар арга юм./______________.jpg
  • Хэрэв таны компьютер вэб камертай бол [TAKE PHOTO USING WEBCAM] цэсийг сонгоно иргэний үнэмлэхний урд болон хойд талыг зургийг аван,  өөрийн нүүр царайг таниулснаар таны бүртгэл баталгаажуулалт хүлээлгийн горимд шилжинэ.
  • Хэрэв та иргэний үнэмлэхнийхээ зургийг авч бэлдсэн бол [UPLOAD FILE FROM THIS DEVICE]  цэсийг сонгоно. 

6. Иргэний үнэмлэхний урд талын зургийг сонгож оруулна. /SCREENSHOT хүлээж авахгүй бөгөөд зургийн формат JPG, JPEG, PNG өргөлттэй байх ёстойг анхаарна уу/

________________________7.png

7. Иргэний үнэмлэхний ар талын зургийг сонгож оруулна. /SCREENSHOT хүлээж авахгүй бөгөөд зургийн формат JPG, JPEG, PNG өргөлттэй байх ёстойг анхаарна уу/

________________________8.png

8. Өөрийн царайг таниулан уншуулснаар бүртгэл баталгаажуулалт хүлээлгийн горимд шилжинэ. /Нүдний шил,малгай болон маскгүй байх ёстойг анхаарна уу/

Хэрэв таны бичиг баримтын зураг тод гаргацтай биш бол баталгаажуулалт хийгдэхгүйг анхаарна уу!

Таны бүртгэл баталгаажуулалтын хариуг таны бүртгэлтэй имэйл хаягт илгээх тул имэйлээ хаягаа шалгана уу.

Бүртгэл баталгаажихгүй байгаа тохиолдолд яах вэ ?

Бүртгэлийн мэдээлэл алдаатай байгаа тохиолдолд таны бүртгэлтэй имэйл хаягт дараах утга бүхий имэйл илгээгдэнэ.

[NAME_NOT_MATCHING]: Таны нэр зөрүүтэй байна. Та өөрийн овог нэрийг ЛАТИН /АНГЛИ/ үсгээр бичих ёстойг анхаарна уу.-

[ID_ALREADY_EXISTS]: Таны илгээсэн мэдээллийн дагуу бүртгэл үүссэн байна. Хэрэглэгч зөвхөн 1 бүртгэл үүсгэх боломжтой бөгөөд дахин үүсгэх боломжгүй болохыг анхаарна уу.

[BIRTHDAY_NOT_MATCHING]: Таны төрсөн он, сар, өдөр зөрүүтэй байна. Мэдээллээ шалгаад дахин илгээгээрэй.

[ERROR_NOT_READABLE ID & PASSPORT]:  Баримт бичиг дээрх мэдээллийг унших боломжгүй байна гэсэн утга бүхий алдаа бөгөөд таны илгээсэн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортны зураг чанарын шаардлага хангаагүй байна.  /Хэт бүрсийлттэй, фокус таараагүй, хэт холоос авсан, харанхуй орчинд авсан, гэрэл цохисон гэх мэт/

[DENIED_UNSUPPORTED_ID TYPE]: Та зөвхөн иргэний үнэмлэх болон гадаад пасспортоор бүртгэлээ баталгаажуулах боломжтой. Бүртгэл баталгаажуулалтад ашиглах боломжгүй баримт бичиг илгээсэн байна. /Үүнд: EMONGOLIA иргэний үнэмлэхний зураг, Иргэний үнэмлэхний лавлагаа, Жолооны үнэмлэх болон өөр зураг гэх мэт/

 

 

Was this article helpful?

523 out of 594 found this helpful

Add comment

Please sign in to leave a comment.