НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Энэхүү Нууцлалын бодлого нь Икс мета ХХК (цаашид “Икс мета” гэх) вэб сайтаараа дамжуулан хэрэглэгчдийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, дамжуулах, хамгаалах тухай баримт бичиг юм. “Бид” болон “бидний” гэх нэр томъёо нь Икс мета ХХК ба түүний салбар компаниудад хамаарна. Бид тодорхой зорилгоор, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэгчдээс хувийн мэдээллийг нь авна.
Хэрэглэгчийн бидэнд илгээсэн аливаа шаардлагатай бус мэдээллийг сайн дураараа өгсөнд тооцно. Хэрэв хэрэглэгч та заавал бөглөх шаардлагатай мэдээллээс бусад мэдээллийг бидэнд ирүүлэхгүй бол үйлчилгээнд нэвтрэх, ашиглах боломжгүй болно.
Вэб сайтыг ашигласнаар таныг уг Нууцлалын бодлогын нөхцөлүүдийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хуульд өөрчлөлт орох, эсвэл хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах бидний практик үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тохиолдолд Икс мета нь энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай мэдэгдлийг вэб сайтад байршуулна. Энэхүү Нууцлалын бодлогод тусгагдаагүй аливаа зорилгоор таны мэдээллийг ашиглахаасаа өмнө бид танаас зөвшөөрөл авах болно.
КОМПАНИЙН ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЭЛ
Хэрэглэгчийг Икс мета үйлчилгээнд бүртгүүлэх, ашиглах үед бид дараах мэдээллийг цуглуулах болохыг анхаарна уу.
Бүртгүүлэхдээ өгөх мэдээлэл:
Хэрэглэгч та Икс мета Данс (Аккаунт) нээх үед тантай холбоо барих мэдээллийг агуулсан өөрийн хувийн мэдээллийг (цахим шуудангийн хаяг, оршин сууж буй хаяг, нэр, нууц үг) бидэнд өгнө. Та хамгаалалтыг сайжруулахаар 2FA (Two Factor Authentication) буюу баталгаажуулах нэг удаагийн нууц үг ашиглахын тулд утасны дугаараа нэмж болно.
Хэрэглэгчийг таньж баталгаажуулах үед бидний цуглуулах мэдээлэл:
Мөнгө угаахын эсрэг (AML), Харилцагчийг таньж мэдэх (KYC), Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (CTF) зэрэг олон улсын стандарт, зохицуулалтуудыг дагаж мөрдөхийн тулд Икс мета нь хэрэглэгчдийн Хувийн & Аж ахуйн нэгжийн түвшний дансуудыг хэрэглэгчийн бүртгэлийн баталгаажуулалтаар оруулна. Энэ нь албан ёсны бичиг баримтыг цуглуулж авна.
Хэрэглэгчийг таньж баталгаажуулах явцад Икс Мета таны биометрик өгөгдөл болох нүүр царайны мэдээллийг агуулсан зургийг авч болох бөгөөд Та Икс Метагийн Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр өөрийн биометрик өгөгдлийг Икс Метад өгөхийг цахим хэлбэрээр зөвшөөрсөн гэж үзнэ. Ийнхүү цуглуулсан биометрик өгөгдөл нь таныг таньж баталгаажуулахад ашиглагдах бөгөөд энэ мэдээллийг гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжид заасан болон олон улсын эрх бүхий хууль хяналтын байгууллагад тэдгээрийн хүсэлтийн үндсэн дээр шилжүүлэх эрхтэй. Икс Мета нь Биометрик өгөгдлийг Үйлчилгээний гэрээг цуцалснаас хойш 3 жилийн хугацаанд дээр дурдсан зорилгоор ашиглах эрхтэй.
Үйлчилгээг ашиглах үед бидний цуглуулах мэдээлэл:
Үйлчилгээний хэрэглээний мэдээлэл
Хэрэглэгч нь Икс мета платформыг ашиглах явцад нэвтэрч буй өдөр, цаг, төхөөрөмжийн мэдээлэл, үйлдлийн систем, вэб хөтчийн төрөл болон IP хаяг зэрэг хэрэглээний мэдээллийг бид цуглуулна. Уг мэдээллийг Икс мета шууд байдлаар, эсвэл гуравдагч этгээдийн үйлчилгээгээр дамжуулж авна. Үйлчилгээний хэрэглээний мэдээлэл нь бидний интерфейс бүх платформын хэрэглэгчдэд хүртээмжтэй байх, гэмт хэргийг мөрдөн шалгахад дэмжлэг болох зэрэг боломжийг бидний системд олгодог.
Гүйлгээний мэдээлэл
Хэрэглэгчдийн хувийн болон аж ахуйн нэгжийн бүх төрлийн данснаас хадгаламжийн снэпшот, дансны үлдэгдэл, арилжааны түүх, мөнгө татан авалт, захиалга хийх, хуваарилалтын түүх зэрэг гүйлгээний мэдээллийг бид цуглуулна. Уг гүйлгээний мэдээллийг арилжааны сэжигтэй үйлдлийг илрүүлэх, луйвраас сэргийлэх, хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ашиглана.
УГ МЭДЭЭЛЛИЙГ ИКС МЕТА ЯАГААД ЦУГЛУУЛДАГ ВЭ ?
Үйлчилгээ үзүүлэх
Бид цуглуулсан мэдээллээ үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх, хэрэглэгчийн нэрийг баталгаажуулахад ашиглана. Бид хэрэглэгчийн нэрийг баталгаажуулах, түүнд үйлчилгээгээ хүргэхийн тулд IP хаяг, төхөөрөмжийн күүкид хадгалагдсан өгөгдлийг нь ашиглана. Бид системийн шаардлага, мөн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ дагуу хэрэглэгчдийг таних, хэрэглэгчдийн холбоо барих мэдээлэл, арилжаа гүйлгээтэй холбоотой мэдээллийн өгөгдөлгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг.
Хэрэглэгчдийг хамгаалах
Бид цуглуулсан мэдээллээ платформ, хэрэглэгчдийн данс (аккаунт) болон архивын аюулгүй байдлыг хангахад ашиглана. Бид спам, фишинг, Тархалтын үйлчилгээг зогсоох (DDoS) халдлага зэрэг автомат дайралтаас хамгаалахын тулд IP хаяг болон күүки өгөгдлийг ашиглана.
Сэжигтэй үйлдлийг эрт илрүүлэх, залилан, луйвар, санхүүгийн хохирлоос сэргийлэх зорилгоор арилжааны үйл ажиллагаанд бид хяналт тавина.
Хууль, эрх зүйн зохицуулалтыг дагаж мөрдөх
Хууль, дүрэм, засгийн газрын хүсэлт, хэрэглэгчдийн үүсгэсэн асуулгыг дагаж мөрдөн Икс мета цуглуулсан мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж хадгална. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардсанаас бусад тохиолдолд бид хуулийн багийн дүгнэлтгүйгээр, эсвэл хэрэглэгчээс урьдчилж зөвшөөрөл авахгүйгээр аливаа хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байна.
Вэб сайтын гүйцэтгэлийг шинжлэх
Бидний үйлчилгээг хэрхэн ашиглаж байгааг хянахын тулд бид мэдээллийг идэвхтэй шалгаж, дүн шинжилгээ хийдэг. Үйл ажиллагааны баг энэхүү хянан шалгах ажлыг удирдан явуулж, платформын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулж, хэрэглэгчидтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэдэг.
Бид өөрсдийн системийн үйл ажиллагааны мэдээлэл болон хэрэглэгчидтэй харилцах харилцааг байнга хянаж, тулгарсан асуудлыг нэн даруй зохицуулж шийдвэрлэхийн төлөө ажилладаг.
Та бүхэнтэй харилцах
Вэб сайтад нэвтрэх, гүйлгээ хийх болон аюулгүй байдлын талаарх мэдээллийг тухай бүр хэрэглэгчдэд мэдээлэх, дэмжлэг үзүүлэхийн тулд хэрэглэгчидтэй шууд харилцах зорилгоор цахим шуудангийн хаяг гэх зэрэг цуглуулсан хувийн мэдээллийг бид ашиглана. Харилцах бүртээ таны хувийн мэдээллийг бид боловсруулж, баталгаажуулахгүйгээр таны хүсэлт, асуултад хариу илгээх боломжгүй юм. Бид бүх шууд харилцаа холбооны нууцыг хадгалж, дотооддоо хянаж шалгах болно.
Үйлчилгээний нөхцөл болон бусад нөхцөлийг дагаж мөрдүүлэх
Бидний болон хэрэглэгчдийн зүгээс Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн аливаа хориотой, хууль бус үйлдлээс байнга сэргийлж, үүнд хяналт тавьж, таслан зогсоох нь маш чухал юм. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд бид гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлүүдийг сайтар хэрэгжүүлж, Үйлчилгээний нөхцөлийн зөрчлүүдийг хянаж ажиллана. Икс мета нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл хийсэн аливаа хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээ зогсоох эрхтэй болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИКС МЕТА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ
Икс мета нь таны мэдээлэл алдагдах, зүй бусаар ашиглагдах, өөрчлөгдөх зэргээс сэргийлж хэд хэдэн аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах бидний арга хэрэгслүүдэд дараах технологиуд багтах бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд: PCI сканер, SSL (Secured Sockets Layered) шифрлэх технологи, нууц нэр хэрэглэх, дотоод өгөгдлийн хандалтын хязгаарлалт, барилга байгууламж болон файлын санд биеэр нэвтрэхэд хатуу хяналт тавих зэргийг багтаадаг.
Интернэтээр буюу цахим орчноор өгөгдөл мэдээллийг дамжуулах нь 100% баталгаатай байж чадахгүй. Иймд, хэрэглэгч та өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Хэрэглэгч та хэн нэгэнд хувийн мэдээлэл, данс болон нэвтрэх нууц үгээ алдсан гэж сэжиглэсэн үедээ өөрийн дансыг түгжиж, Икс мета хэрэглэгчийн үйлчилгээнд хандана уу.
ХАРИУЦЛАГА
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Икс мета нь “тухайн нөхцөл байдал” болон “арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй. Икс мета нь койн (coin)-той холбоотой мэдээллийг олж авах, койнтой холбоотой арилжааг хийх талбар юм. Икс мета нь арилжаанд оролцсон аливаа койны чанар, аюулгүй байдал болон хууль ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, аливаа гүйлгээнд оролцсон талуудын үүргээ гүйцэтгэх чадавх зэргийг хянах боломжгүй. Та Икс мета-н үйлчилгээг ашиглахаас өмнө хөрөнгө оруулалтын эрсдэл, гүйлгээний мэдээлэл болон хөрөнгө оруулалтын шийдвэрийн үндэслэл, эрх зүйн байдал зэргийг анхааралтай авч үзэхийг зөвлөж байна.
ТАНЫ ЦАХИМ ХАЯГИЙН ХЭРЭГЛЭЭ НЬ:
- Таны тухай үнэн зөв мэдээлэлтэй байх нь бид танд тохирсон үйлчилгээг хурдан, үр дүнтэй хүргэх бололцоог бий болгоход чиглэгдэнэ. Тодруулбал, бид өөрийн сайтаар/гар утасны аппликэйшнээр дамжуулан цуглуулсан таны тухай мэдээллийг ашиглах.
- Сайт/гар утасны аппликэйшны талаарх урамшуулал, сурталчилгаа, мэдээ болон бусад мэдээллийг танд хүргэх.
- Сайтын/гар утасны аппликэйшний шинэчлэлтийн талаар танд мэдээллэх
- Танд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон зөвлөмж санал болгох.
- Дотоод үйл ажиллагаанд болон статистик дүн шинжилгээ хийхэд тодорхой нэргүй дата хэлбэрээр ашиглах.
- Бүртгэл үүсгэх, бүртгэлийг хянахад ашиглах.
- Таны бүртгэл болон таны хүсэлтийн талаар тантай холбогдох.
- Сайт/гар утасны аппликэйшнтэй холбоотой худалдан авалт, хүсэлт, төлбөр болон бусад гүйлгээг гүйцэтгэх, удирдах.
- Сайт/гар утасны аппликэйшний ажиллагаа, үр ашгийн нэмэгдүүлэх.
- Сайт/гар утасны аппликейшнийг ашиглах туршлагыг тань сайжруулахын тулд хэрэглээ, чиг хандлагыг тань хянаж, дүн шинжилгээ хийх.
- Шаардлагатай тохиолдолд бусад бизнесийн үйл ажиллагааг гүйцэтгэх.
- Хуурамч гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, залилангийн чанартай үйлдэлд хяналт тавих, гэмт хэргээс хамгаалах.
- Төлбөр, буцаан олголт хийх.
- Сайт/гар утасны аппликэйшнийг ашиглах талаар таны санал хүсэлтийг асуух, холбоо барих.
- Маргаан болон асуудлыг шийдвэрлэх.
- Бүтээгдэхүүний болон хэрэглэгчийн үйлчилгээний хүсэлтэд хариу өгөх.
- Сайт/гар утасны аппликэйшний талаар дэмжлэг хүсэх үед холбогдох.
Хэрэглэгчийн эрх
Цахим шуудан ба харилцаа холбоо
Цахим шуудангийн хаягаар тань ирэх мэдэгдлээс хэрхэн татгалзах вэ?
Бид хэрэглэгчийн цахим шуудангийн хаягаар арилжаа, бирж болон утасны аппликейшн-тэй холбоотой шинэчлэлт, мэдээллүүдийг санал болгох бөгөөд та имэйлийн доод талд байрлах "бүртгэлээ цуцлах" зааврыг дагаж таны цахим шуудангийн хаягаар ирэх мэдээллүүдээс татгалзаж болно. Та мөн бидэнд support@x-meta.com цахим хаягаар хандах эсвэл манай вэб сайтын нууцлалын бодлогын хэсэгт зочилох боломжтой.
Мөн та дараах холбоосоор орж "бүртгэлээ цуцлах" боломжтой.
Бид таны татгалзах хүсэлтийг аль болох хурдан шийдвэрлэнэ. Энэхүү татгалзах хүсэлт нь биднээс танд маркетингийн бус чухал мэдэгдэл илгээхийг хориглохгүй юм.
Бүртгэл хөтлөх, хүсэлт гаргахаас өмнө эхлүүлсэн гүйлгээг дуусгахын тулд бид тодорхой мэдээллийг хадгалах, өөрчлөх, устгах шаардлагатай болж магадгүй (залилангаас урьдчилан сэргийлэх, асуудлыг шийдвэрлэх, аливаа мөрдөн байцаалтад туслах, манай Үйлчилгээний нөхцөл болон / хууль ёсны шаардлагыг дагаж мөрдөх.).
Хариуцлага
Энэхүү цахим шуудангаар дамжуулж буй мэдээлэл нь зөвхөн тухайн хаягласан хүн эсвэл байгууллагад зориулагдсан болно. Энэ имэйл нь хувийн өмчийн, бизнесийн нууц ба чухал материал агуулж болно. Хэрэв та энэ мэддэллийг хүлээн авагч биш бол энэ цахим зурвасыг ашиглах, хянах, дамжуулах, түгээх, хуулбарлах эсвэл энэ зурваст үндэслэн хийх аливаа үйлдлийг хуулиар хатуу хориглоно гэдгийг анхаарна уу. Хэрэв та уг цахим шууданг алдаатай байдлаар хүлээн авсан бол уг цахим шууданг илгээгчтэй холбоо барьж, материалыг бүх төхөөрөмжөөсөө устгана уу.
ХОЛБОО БАРИХ
Бид бүх хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн ажиллаж, үйлчилгээгээ үзүүлэхийг зорьдог. Энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуудал, тайлбар, мөн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар хүсэлт байвал та манай вэб сайтын Түгээмэл асуултууд (FAQ) хэсгийг үзэж, эсвэл
- https://www.facebook.com/xmetamongolia - FB хуудасны мессенжер эсвэл
- support@xmeta.com – и-мейл хаягаар холбогдоно уу.
Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээн ажиллах болно.
google authenticator app aasaa x-meta giinhaa 6 orontoi code uusgedeg hesgiig ustagchihsan ym herhen sergeeh ve. X meta global ruugaa shiljuuleg hiih gesen boldoggui ee.