Эрхэм хэрэглэгч та дараах зааврын дагуу X-META EXCHANGE аппликейшныг ашиглан койны зарлага гаргах боломжтой.
Алхам 1:
Бүртгэлтэй имэйл хаяг, нууц үгээрэй нэвтрэн WALLET / ХЭТЭВЧ цэсийг сонгоно.
Алхам 2:
WITHDRAW / ЗАРЛАГА цэсийг сонгоно.
Алхам 3:
Дэлгэцэнд койны жагсаалт харагдах бөгөөд өөрийн шилжүүлэх гэж буй койныг сонгоно. Бид танд жишээ болгон USDT койныг шилжүүлэх болно.
Алхам 4:
Select Network / Сүлжээ сонгох хэсэгт шилжүүлэх койны сүлжээг сонгоно.
Address / Хаяг хэсэгт шилжүүлэх гэж буй хэтэвчний хаягаа оруулна. /Уг үйлдлийг хийхдээ таны хуулж авсан хаяг зөв байгаа эсхийг дахин нягтлаарай. Хэрэв буруу хаяг бичиж илгээсэн тохиолдолд таны хөрөнгө алдагдах эрсдэлтэйг анхаарна уу./
Amount / Дүн хэсэгт шилжүүлэх койны тоо хэмжээг бичнэ. /Биржийн 24 цагийн зарлагын лимит 0.2BTC бөгөөд зарлагын дүнгээ оруулахдаа үүнээс бага байх ёстойг анхаарна уу/
Fee / Шимтгэл: Тухайн шилжүүлгийн шимтгэл харагдана.
You will get / Авах дүн: Шилжүүлгийн шимтгэл хасагдаж илгээгдэх дүн харагдана.
Бүх мэдээллээ зөв оруулсан эсхээ дахин нягтлаад CONFIRM / ЗАРЛАГА товчийг дарна.
Алхам 5
Дэлгэцэнд баталгаажуулах хэсэг гарч ирэх бөгөөд
- Enter Email verification code хэсэгт имэйлээр илгээгдэх 6 оронтой код бичнэ.
- Enter Google verification code хэсэг Google authenticator аппликейшны 6 оронтой тоог бичнэ.
- Enter SMS verification code хэсэгт таны бүртгүүлсэн утасны дугаарт илгээгдэх 6 оронтой тоог бичнэ.
Шаардлагатай баталгаажуулах кодуудыг оруулсны дараагаар SUBMIT / ИЛГЭЭХ товчийг дарснаар таны гүйлгээ хийгдэх болно.
Add comment
Please sign in to leave a comment.