Та өөрийн бүртгэлдээ давхар хамгаалалтын тохиргоо хийснээр таны аюулгүй байдал хангагдаж, крипто хөрөнгөө алдхаас урьдчилан сэргийлэх боломжтой. Давхар хамгаалалтыг идэвхжүүлснээр та бүртгэлтэй имэйл хаяг, нууц үгээ бичин нэвтрэх үед таниас баталгаажуулах код нэхэх бөгөөд уг кодыг гар утсандаа МЕССЕЖ хэлбэрээр авах эсвэл GOOGLE AUTHENTICATOR аппликейшнийг ашиглан авах боломтжой байдаг.

GOOGLE AUTHENTICATOR ДАВХАР БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ИДЭВХЖҮҮЛЭХ

1. Өөрийн бүртгэлтэй имэйл хаяг, нууц үгээр нэвтрэн профайл дээр дарна. 

Displaying Image_20260311_161436_486.jpeg

2. Аюулгүй байдал цэсийг сонгоно.

Displaying Image_20260311_161436_623.jpeg

 

3. Google Authenticator аппликейшныг PLAY STORE/APP STORE-оос татаж өөрийн гар утсандаа суулгасны дараа GOOGLE AUTHENTICATOR цэсийг сонгоно. 

IMG_5645.jpg

3. Дэлгэцэнд QR код харагдах бөгөөд татаж авсан Google Authenticator аппликейшнруу нэвтрэн баруун доод буланд байрлах + тэмдгийг дарж SCAN A QR CODE цэсийг сонгон тухайн QR кодыг уншуулаад [ДАРААГИЙН] товчийг дарна.

/Анхааруулга: Дэлгэцэнд нууц түлхүүр үг гарч ирэх бөгөөд уг түлхүүр үгийг цаасан дээр бичиж авах эсвэл бусад хүмүүс харах боломжгүй газар хадгална уу. Google Authenticator тохиргоог ашиглах боломжгүй болсон тохиолдолд дараах нууц түлхүүр үгээр дахин идэвхжүүлэх боломжтой./

 

 

Displaying Image_20260311_161725_482.jpeg

4. Дэлгэцэнд идэвхжүүлэх хэсэг гарч ирэх бөгөөд  товчийг дарж өөрийн бүртгэлтэй имэйл хаягт баталгаажуулах 6 оронтой тоог авна. Уг тоог Имэйл баталгаажуулах хэсэгт бичнэ. GOOGLE VERIFICATION CODE хэсэгт Google Authenticator аппликейшнруу нэвтрэн X-META хэсэгт харагдах 6 оронтой тоог бичээд [NEXT] товчийг дарснаар GOOGLE AUTHENTICATOR амжилттай идэвхжинэ.

/Анхааруулга: Google Authenticator аппликейшн дээрх 6 оронтой баталгаажуулах код нь 30 секунд тутамд шинэчлэгддэг болохыг анхаарна уу./

Displaying Image_20260311_162205_599.jpeg

1. Өөрийн профайл дээр дарж Аюулгүй байдал цэсийг сонгоно.

Displaying Image_20260311_161436_486.jpeg

2. Мессеж баталгаажуулалт хийнэ - ENABLE товчийг дарна.

IMG_5645.jpg

3.  Утасны дугаар хэсэгт өөрийн утасны дугаарыг бичээд код авах товчийг дарснаар таны бичсэн утасны дугаарт 6 оронтой баталгаажуулах код илгээгдэнэ. Уг кодыг Мессэж баталгаажуулах код хэсэгт бичнэ.

4. Мөн өөрийн бүртгэлтэй имэйл хаягт баталгаажуулах кодыг авч Имэйл баталгаажуулах код хэсэгт бичээд [баталгаажуулах] товчийг дарснаар таны SMS AUTHENTICATOR тохиргоо амжилттай идэвхжинэ.

Displaying Image_20260311_162427_483.jpeg

Was this article helpful?

5 out of 8 found this helpful

Add comment

Please sign in to leave a comment.

Comments

2 comments

  • Anu Anu
    1. google code bolohgui bna yah be
    2. shiljuuleg hiih geheer code buruu bna geed bna
    Anu Anu
    1
  • B Ariunbat

    Google code oo yaaj ahiin be hariu

    B Ariunbat
    0