Яагаад бүртгэлээ баталгаажуулах ёстой вэ? 

Харилцагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгчээ таних [KYC] баталгаажуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг.  Энэ нь залилан болон мөнгө угаах зэрэг хууль бус үйлдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг олгоно.

Хэрхэн бүртгэлээ баталгаажуулах вэ?

1. Өөрийн бүртгэлтэй имэйл хаяг, нууц үгээр нэвтрэн профайл дээр дарна. 

IMG_5604.PNG

2. Дэлгэцэнд бүртгэл баталгаажуулах хэсэг гарч ирэх бөгөөд [Хувийн мэдээлэл баталгаажуулах] товчийг дарна.

IMG_5597.jpg

 

IMG_5627.jpg

3. Country/Region хэсэгт Mongolia(Монгол) гэж сонгоно уу.

IMG_5602.PNG

Хувийн мэдээлэл баталгаажуулах хэсэгт өөрийн овог, нэр, төрсөн огноо, зип код, оршин суугаа хаягаа үнэн зөв бичээд [Баталгаажуулалтыг эхлүүлэх] товчийг дарна.

IMG_5603.PNG

/Өөрийн овог, нэрийг ЛАТИН /ENGLISH/ үсгээр бичих ёстойг анхаарна уу/

/MIDDLE NAME хэсгийг бөглөхгүй, хоосон орхино уу/ Мэдээллээ гүйцэт бөглөөгүй тохиолдолд [Баталгаажуулалтыг эхлүүлэх] товч идэвхжихгүйг анхаарна уу.

4. Өөрийн оршин суух улсын АНУ-гаас бусад буюу [OTHER] хэсгийг сонгоно. 

IMG_5609.PNG

[Select issuing country] хэсэгт Монгол улсыг сонгоно. Гадаад паспортаар бүртгэлээ баталгаажуулах бол [PASSPORT] цэсийг сонгоно. Иргэний үнэмлэхээр баталгаажуулах бол [IDENTITY CARD], гадаад пасспортоор баталгаажуулах бол Passport цэсийг сонгоно.

Screenshot 2024-05-14 at 15.52.57.png

5. Дэлгэцэнд гар утсаараа баталгаажуулах камер ашиглан баталгаажуулах сонголт гарч ирнэ. Мөн та урьдчилан иргэний үнэмлэхний зургаа бэлдээд [UPLOAD] хийж оруулах боломжтой.

photo-output.PNG

  • Гар утсаараа баталгаажуулахыг хүсвэл [CONTINUE IN MOBILE] цэсийг сонгох бөгөөд гарч ирэх [QR] кодыг уншуулан үргэлжлүүлнэ. Мөн та [SEND LINK BY EMAIL] хэсэгт өөрийн бүртгэлтэй имэйл хаягийг бичиж бүртгэл баталгаажуулах холбоосыг имэйл хаягаар авах боломжтой. /Гар утсаараа баталгаажуулах нь илүү хялбар арга юм./
  • Хэрэв та иргэний үнэмлэхнийхээ зургийг авч бэлдсэн бол [UPLOAD FILE FROM THIS DEVICE]  цэсийг сонгоно.

6. Иргэний үнэмлэхний урд талын зургийг сонгож оруулна. /SCREENSHOT хүлээж авахгүй бөгөөд зургийн формат JPG, JPEG, PNG өргөлттэй байх ёстойг анхаарна уу/

7. Иргэний үнэмлэхний ар талын зургийг сонгож оруулна. /SCREENSHOT хүлээж авахгүй бөгөөд зургийн формат JPG, JPEG, PNG өргөлттэй байх ёстойг анхаарна уу/

photo-output 2.PNG

8. Өөрийн царайг таниулан уншуулснаар бүртгэл баталгаажуулалт хүлээлгийн горимд шилжинэ. /Нүдний шил,малгай болон маскгүй байх ёстойг анхаарна уу/

photo-output 3.PNG

Хэрэв таны бичиг баримтын зураг тод гаргацтай биш бол баталгаажуулалт хийгдэхгүйг анхаарна уу!

9. Таны бүртгэл баталгаажуулалтын хариу үйлдэл амжилттай гэж гарч ирнэ.

IMG_5620.jpg

Бүртгэл баталгаажихгүй байгаа тохиолдолд яах вэ ?

Бүртгэлийн мэдээлэл алдаатай байгаа тохиолдолд таны бүртгэлтэй имэйл хаягт дараах утга бүхий имэйл илгээгдэнэ.

[NAME_NOT_MATCHING]: Таны нэр зөрүүтэй байна. Та өөрийн овог нэрийг ЛАТИН /АНГЛИ/ үсгээр бичих ёстойг анхаарна уу.-

[ID_ALREADY_EXISTS]: Таны илгээсэн мэдээллийн дагуу бүртгэл үүссэн байна. Хэрэглэгч зөвхөн 1 бүртгэл үүсгэх боломжтой бөгөөд дахин үүсгэх боломжгүй болохыг анхаарна уу.

[BIRTHDAY_NOT_MATCHING]: Таны төрсөн он, сар, өдөр зөрүүтэй байна. Мэдээллээ шалгаад дахин илгээгээрэй.

[ERROR_NOT_READABLE ID & PASSPORT]:  Баримт бичиг дээрх мэдээллийг унших боломжгүй байна гэсэн утга бүхий алдаа бөгөөд таны илгээсэн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортны зураг чанарын шаардлага хангаагүй байна.  /Хэт бүрсийлттэй, фокус таараагүй, хэт холоос авсан, харанхуй орчинд авсан, гэрэл цохисон гэх мэт/

[DENIED_UNSUPPORTED_ID TYPE]: Та зөвхөн иргэний үнэмлэх болон гадаад пасспортоор бүртгэлээ баталгаажуулах боломжтой. Бүртгэл баталгаажуулалтад ашиглах боломжгүй баримт бичиг илгээсэн байна. /Үүнд: EMONGOLIA иргэний үнэмлэхний зураг, Иргэний үнэмлэхний лавлагаа, Жолооны үнэмлэх болон өөр зураг гэх мэт/

Add comment

Please sign in to leave a comment.