Шинэчлэгдсэн огноо : 2025 оны 12-р сарын 01-ний өдөр.

 

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭ

 

Энэхүү Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх/ нь Харилцагч Та болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч “Икс Мета” ХХК /цаашид “Х-Meta” гэх/ нарын /хамтад нь “Талууд” гэх/ хооронд байгуулагдсан бөгөөд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Та Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Зөвшөөрлийн маягтад заасан нөхцөлүүдтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөөр X-Meta биржийн зүгээс “www.x-meta.com” вебсайт болон “X-Meta Global App” гар утасны аппликэйшны үйлчилгээг ашиглах боломжтой болно.

Бидний үйлчилгээг ашиглахаасаа өмнө Та энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг сайтар уншиж танилцана уу.

Та X-Meta платформд бүртгүүлэн, нэвтэрч, ашигласнаар энэхүү харилцагчийн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл платформд байршуулсан компанийн мэдээлэлд хандана уу. Хэрэв танд энэхүү гэрээтэй холбоотой асуулт байвал Харилцагчид туслах төвийн “support@x-meta.com цахим хаягаар бидэнтэй холбогдоно уу.

X-Meta нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж Монгол Улсын холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд олон улсын стандартад нийцсэн техник текнологи ашигладаг, хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх, хянах дотоод тогтолцоотой болно.

 

НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Платформ – Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх вэбсайт болон гар утасны аппликэйшн зэргийг ойлгоно.

Хориглосон орнуудын жагсаалт – “Хориглосон Орнуудын Жагсаалт” гэдэг нь вэбсайтад нээлттэй байршуулсан орнуудын жагсаалтыг хэлнэ.

Хоёрдогч бүртгэл – Нэг хэрэглэгч үндсэн бүртгэлээсээ гадна дахин шинээр үүсгэсэн, платформын бодлогоор хориглодог эсхүл хязгаарладаг давхар бүртгэл.

Фиат валют - Төв банк эсхүл Засгийн газраас гаргасан, хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болох мөнгөн тэмдэгт. Жишээлбэл: MNT, USD, EUR гэх мэт.

Тогтвортой койн (Stablecoin) - тодорхой хөрөнгөөр (ихэвчлэн USD гэх мэт фиат валют) баталгаажсан, үнэ ханшийн хэлбэлзлийг багасгахаар бүтээгдсэн виртуал хөрөнгө. Жишээ: USDT, USDC.

Токен – Блокчэйн сүлжээн дээр гаргагдсан, тодорхой экосистемд ашиглагддаг виртуал хөрөнгө юм.

Блокчэйн – Гүйлгээ болон мэдээллийг блокуудын хэлбэрээр дарааллуулан хадгалдаг, олон компьютер дээр зэрэг байрладаг (төвлөрсөн бус) дижитал бүртгэлийн технологи юм. Мэдээлэл нь нэгэнт бүртгэгдсэн бол устгах, засварлах боломжгүй тул ил тод, найдвартай байдлыг хангадаг болно.

Дэмжигдсэн виртуал хөрөнгө -  Платформ дээр арилжих, шилжүүлэх, хадгалахыг зөвшөөрсөн, техникийн болон эрсдэлийн шалгуурыг хангасан виртуал хөрөнгийг хэлнэ.

Дэмжигдээгүй виртуал хөрөнгө - Платформын дэд бүтэц, хууль эрх зүйн шаардлага, эсхүл эрсдэлийн үнэлгээнд нийцээгүй тул арилжих, хадгалах, шилжүүлэхийг дэмждэггүй виртуал хөрөнгө.

Түгээлт (Airdrop) – Блокчэйн төслүүд эсхүл платформууд хэрэглэгчдэд тодорхой виртуал хөрөнгийг үнэ төлбөргүй, эсхүл тодорхой нөхцөл биелүүлсний үндсэн дээр олгох үйл явц. Airdrop нь ихэвчлэн:

  • хэрэглэгчдэд урамшуулал олгох,
  • төслийн хэрэглэгчийн баазыг өсгөх,
  • токений тархалтыг нэмэгдүүлэх,
  • зах зээлд нэвтрүүлэх, эсхүл сурталчлах зорилгоор хэрэгждэг.

Салбарлалт (Fork) – Блокчэйн сүлжээний протоколд өөрчлөлт оруулснаар шинэ сүлжээ бий болох үйл явц. Энэ нь хард форк (хоёр тусдаа сүлжээ болж хуваагдах) эсхүл софт форк (өмнөхтэй нийцтэй шинэчлэл) хэлбэртэй байж болно.

Баталгаажсан (Backed) – Тухайн виртуал хөрөнгийн үнэ цэнийг баталгаажуулах зорилгоор бодит хөрөнгө (жишээ нь: USD нөөц, алт, бонд гэх мэт), эсхүл бусад хөрөнгөөр хангагдсан байдал.

 

ЭРСДЭЛИЙН САНАМЖ

Виртуал хөрөнгийн ханш огцом хэлбэлзэх боломжтой бөгөөд түүнийг хөрөнгө худалдаж авах, зарах, хадгалах эсхүл хөрөнгө оруулах үед их хэмжээний алдагдал хүлээх өндөр эрсдэлтэй.

Х-Meta үйлчилгээг ашиглахаар шийдвэр гаргахын өмнө харилцагч Та холбогдох эрсдэлийг бүрэн ойлгох шаарлагатай.

Бид Таны брокер, зуучлагч, төлөөлөгч эсхүл зөвлөх биш бөгөөд үйлчилгээг ашиглах явцад Таны хийж буй аливаа арилжаа, гүйлгээ, мөн бусад үйл ажиллагаанд холбогдох ямар нэгэн үүрэг хүлээхгүй болно.

Аливаа төрлийн виртуал хөрөнгө худалдан авах, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтын стратеги сонгох эсхүл түүнтэй холбоотой аливаа гүйлгээ нь Таны хувийн зорилго, санхүүгийн нөхцөл байдал, эрсдэл хүлээх чадварт нийцэж байгаа эсэхийг үнэлэх нь хувь хүний өөрийн хариуцлага бөгөөд шийдвэр гэдгийг харилцагч Та мэдэх шаардлагатай. Үүнтэй холбоотой аливаа алдагдал, хариуцлагыг Та өөрөө үүрнэ. Бид Танд аливаа виртуал хөрөнгийг худалдан авах, ашиг олох, зарах, хадгалах болон эдгээртэй төстэй аливаа хөрөнгө оруулалтын шийдвэрт тань нөлөөлөх санхүүгийн зөвлөгөөг өгдөггүй болно.

Бидний өгсөн мэдээлэлд үндэслэн харилцагч Таны гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэрийн үр дагавар, үүнд хамаарах аливаа алдагдалд X-Meta хариуцлага хүлээхгүй.

 

НЭГ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

1.1. “Икс мета” ВХҮҮ нь энэхүү гэрээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг  вэб хуудсанд байршуулан тухайн өөрчлөлтийг хэрэглэгчдэд нээлттэй мэдэгдэж “[Сүүлд шинэчилсэн:]” гэх огноог өөрчилнө.

1.2 Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн өөрчлөлтүүд нь Платформд нийтлэгдсэн үеэс хүчин төгөлдөр үйлчилнэ.

1.3. Хэрэглэгч Та “Икс Мета” ВХҮҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг платформд нийтлэгдсэн, эсвэл хэрэглэгчдэд мэдээлснээс хойш үргэлжлүүлэн ашигласаар байвал шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.4. Нэмэлт баримт бичгүүд. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь дараах нэмэлт баримт бичгүүдтэй хамт хэрэглэгдэнэ. Үүнд:

а. Нууцлалын бодлого – бид таны өгсөн болон бидний цуглуулсан хувийн мэдээллийг хэрхэн боловсруулж байгааг тодорхойлно. Та “Икс Мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашигласнаар уг боловсруулалтыг ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Таны бидэнд өгсөн бүх мэдээлэл тань үнэн зөв, шинэчлэгдсэн мэдээлэл байх ёстой.
б. Шимтгэл - платформ дээрх https://www.x-meta.com/fee холбоосоор хандаж, танилцах боломжтой.
в. Бүтээгдэхүүний, үйлчилгээний тусгай нөхцөлүүд – “Икс Мета” ВХҮҮ-ийн зарим үйлчилгээг ашиглахад хамаарах нэмэлт нөхцөлүүд.

Та “Икс Мета” ВХҮҮ-ийн үйлчилгээг ашиглахтай холбогдуулан хамаарах нэмэлт нөхцөл, болзолд захирагдах бөгөөд эдгээрийг дагаж мөрдөхөө хүлээн зөвшөөрч байна.

 

ХОЁР. ЭРХ ОЛГОХ

2.1. Эрх бүхий байх шалгуур. X-Meta-д бүртгүүлэн данс (аккаунт) үүсгэж, ашиглах эрхтэй байхын тулд Та дараах шаардлагуудыг хангасан байх ёстой:

а. X-Meta үйлчилгээнд хандах, ашиглах, эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх эрх зүйн бүрэн чадамжтай хувь хүн, хуулийн этгээд байх;

б. Хэрэв Та хувь хүн бол 18 нас хүрсэн байх;

в. Холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх;

г. Өмнө нь X-Meta үйлчилгээг ашиглах эрхээ хасуулж, гүйлгээний эрхийг түдгэлзүүлж байгаагүй болон хязгаарлагдсан этгээд (Restricted Person) биш байх;

д. Хоёрдогч бүртгэл үүсгээгүй байх;

е. Дараах улс оронд оршин сууддаггүй, иргэншилгүй байх;

  • Холбогдох хууль тогтоомжийн дагуу X-Meta үйлчилгээг ашиглах нь хууль бус байдаг улс орнууд;
  • “Хориг тавигдсан улс орнуудын жагсаалт”-д буюу худалдааны эсхүл эдийн засгийн хориг арга хэмжээ авагдсан улс орнууд.

2.2. Хэрэв Та дээрх шаардлагыг хангахгүй байвал Та болон Таны асран хамгаалагч Таны үйл ажиллагаанаас үүсэх бүхий л хариуцлагыг хүлээх бөгөөд X-Meta нь бүртгэлийг цуцлах, Та болон Таны асран хамгаалагчаас нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болно.

 

ГУРАВ. ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ

3.1. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулснаар Та ямар нэг худалдааны эсхүл эдийн засгийн хориг арга хэмжээний жагсаалтад байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

3.2. X-Meta нь үйл ажиллагаа эрхлэх зах зээлээ сонгох, зарим улс орнуудад үйлчилгээ үзүүлэхийг хориглох, хязгаарлах эрхтэй.

3.3. Гадаад улсуудын төрөл бүрийн хоригт орсон эсхүл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль, тогтоомж, журмуудаар хязгаарласан харилцагчдыг X-Meta нь үйлчилгээг үзүүлэхээс татга ашиглахыг хориглоно.

 

ДӨРӨВ. ХАРИЛЦАХ

4.1. Бидэнтэй хэрхэн холбогдох вэ. Та манай www.x-meta.com вэбсайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Хэрэв Танд асуулт, санал хүсэлт эсхүл гомдол байгаа бол https://support.x-meta.com/hc/mn/requests/new хаягаар манай харилцагчийн үйлчилгээний багтай холбогдоно уу. Анхааруулга: бүх төрлийн албан мэдэгдлийг энэхүү сувгаар хүлээн авах боломжгүй байж болох бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөлд зарим албан ёсны мэдэгдэлүүдэд зориулсан холбоо барих мэдээллийг тусгайлан зааж өгсөн байж болно.

4.2. Бид Тантай хэрхэн холбогдох вэ. Бид Таны бидэнд өгсөн мэдээллийн дагуу холбоо барих болно. Үүнд цахим шуудан, SMS эсхүл утсаар холбогдох зэрэг багтана. Тантай холбоо барих мэдээлэл үнэн зөв, шинэчлэгдсэн байх нь маш чухал юм. Хэрэв Тантай холбоо барих мэдээлэлд өөрчлөлт орсон бол яаралтай бидэнд мэдэгдэнэ үү. Хэрэв Та энэ талаар бидэнд мэдэгдээгүйгээс үүдэн бидний илгээсэн мэдээлэл, мэдэгдэл болон бусад чухал мэдээллүүд Танд хүрээгүй тохиолдолд үүсэх аливаа үр дагаварт бид хариуцлага хүлээхгүй болно.

 

ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

5.1. X-Meta нь витуал хөрөнгө арилжаалах, шилжүүлэх, хадгалах, удирдах, түүнд зарласан өгөөж хүртэх боломжийг олгодог цахим үйлчилгээний платформоор хангана.

5.2. Харилцагч нь арилжаанд оролцохоос өмнө платформд бүртгүүлж, өөрийн хаягийг нээснээр арилжаа хийх, виртуал хөрөнгийг байршуулах боломжтой.

5.3. Харилцагч нь Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу өөрийн виртуал хөрөнгийг гарган авах хүсэлтийг илгээж болно.

5.4. Платформд байршуулсан мэдээллийг хадгалах хэдий ч агуулгын таарамж, үнэн зөв, найдвартай, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй бөгөөд мэдээллийн агуулгаас шууд болон шууд бусаар үүдэн гарсан аливаа хохирлыг хариуцахгүй X-Meta болно.

5.5. Платформд байршуулсан мэдээллийг мэдэгдэл хүргүүлэхгүйгээр харилцагчийн хэрэглээг хялбарчлах болон бусад зорилгоор өөрчилж болно.

5.6. X-Meta нь хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхгүй бөгөөд өөрийн платформд байршуулсан болон бусад мэдээллийн хэрэгсэлд байгаа мэдээлэл, тайлбарт хариуцлага хүлээхгүй.

5.7. X-Meta үйлчилгээг ашиглахаас өмнө харилцагч нь арилжаанд эрсдэл үүсч болзошгүйг анхаарах ёстой.

5.8. X-Meta нь бүх харилцагчдад арилжаанд хянамгай, хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.

5.9. Харилцагч Та үйлчилгээ авахдаа ашиглах тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Таны ашиглаж буй тоног төхөөрөмжтэй холбоотой гарсан асуудлыг манай байгууллага хариуцахгүй.

5.10. X-Meta нь үйлчилгээнийхээ тасралтгүй ажиллах болон аюулгүй байдлыг хангахын тулд платформын хамгаалалтыг онцгой анхаарах бөгөөд техникийн шалтгааны улмаас түр зогсох, засвар үйлчилгээ хийгдэх үед мэдэгдэл гаргана. Яаралтай тохиолдолд буюу харилцагчдийн арилжаа хийх нөхцөл байдлыг сайжруулахын тулд мэдэгдэл гаргалгүйгээр өөрчлөлт шинэчлэлийг хийж болно. Харин давагдашгүй хүчин зүйлс, төрийн зохицуулалт, хакердах оролдлого, террорист халдлага болон бусад урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдалд хариуцлага хүлээхгүй болно. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн горимд шилжих хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсооно. /Хавсралт - 1/

5.11. X-Meta нь бүртгэлээс хасагдаж, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд энэ талаараа мэдэгдэл гаргаж, үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжих хүртэл түр зогсоож, шаардлагатай үйлдлүүдийн эрхийг нээлттэй үлдээнэ. /Хавсралт - 2/

5.12. X-Meta нь өөрийн платформд хийгдсэн хэвийн бус үйлдлийг цуцлах, хаах эрхтэй байна.

5.13. X-Meta нь ямар ч тохиолдолд харилцагчээс нууц үгээ хуваалцахыг шаардахгүй.

5.14. Та хөнгөлөлт эсхүл урамшуулал авахдаа хянамгай байх хэрэгтэй ба энэ нь залилан байж болзошгүй.

5.15. X-Meta нь дээр дурдсан нөхцөл байдлаас үүссэн аливаа хохирлыг хариуцахгүй.

5.16. X-Meta ашигласнаар Та энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

 

ЗУРГАА. ДАНС БҮРТГҮҮЛЭХ БА ТАВИГДАХ ШААРДЛАГА

 6.1. БҮРТГЭЛ НЭЭХ

6.1.1. X-Meta үйлчилгээ болон платформыг ашиглахын тулд Та https://www.x-meta.com/usercenter/signup хаягаар хандаж данс шинээр нээж бүртгүүлнэ.

6.1.2. Данс нээж бүртгүүлэхийн тулд Та өөрийн нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, өөрийн харьяаллын улс болон нууц үгийг оруулж, Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Зөвшөөрлийн маягтуудыг (pop-up) хүлээн зөвшөөрөх ёстой.

6.1.3. Тодорхой нөхцөлөөс хамаарч бид харилцагчийг бүртгэх, данс нээхээс болон үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

6.2. ХАРИЛЦАГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ

6.2.1. X-Meta үйлчилгээнд бүртгүүлж, данс нээснээр Та өөрийн хувийн мэдээллээ өгөхийг зөвшөөрсөнд тооцно. Тэрхүү мэдээлэл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан, луйвар болон бусад гэмт хэргийг илрүүлэхэд ашиглагдана. Түүнчлэн бид Таны хэн болохыг баталгаажуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд шууд эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан Танаас лавлагаа авах эрхтэй болно.

6.2.2. Таны хэн болохыг баталгаажуулахын тулд бид дараах мэдээллийг авах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд: Таны нэр, цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, харилцагчийн овог, нэр, иргэний үнэмлэх (ID) эсхүл гадаад пасспортын мэдээлэл.

6.2.3. Шаардлагатай мэдээллийг өгснөөр бид Таныг тухайн мэдээллийг үнэн зөв болохыг баталсанд тооцно. Бүртгүүлсний дараа эдгээр мэдээлэл шинэчлэгдсэн тохиолдолд тухай бүр баталгаажуулах ёстой.

6.2.4. Хэрэв X-Meta нь Таны ирүүлсэн мэдээллийг алдаатай, хуурамч, хуучирсан, бүрэн бус байна гэж үзвэл шинэчлэх, залруулахыг Танаас шаардах, үйлчилгээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хязгаарлах, эсхүл гүйлгээг түдгэлзүүлэх, битүүмж тогтоох эрхтэй байна.

6.2.5. Хэрэв Таны өгсөн холбоо барих мэдээллээр дамжуулж Тантай холбогдож чадаагүй тохиолдолд X-Meta үйлчилгээг ашиглах үед учирсан аливаа хохирол, зардлыг Та дангаар бүрэн хариуцна. Тиймээс хэрэв Таны өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь Та мэдээллээ шинэчилж байх үүрэгтэйг анхаарна уу.

Та бидэнд дараах эрхийг олгож байна: Бид таныг болон аливаа харилцагчдийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, залилан болон бусад санхүүгийн гэмт хэргээс сэргийлэх эсхүл хамгаалах зорилгоор бидний зүгээс шаардлагатай гэж үзсэн аливаа шалгалт, лавлагаа, мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг шууд болон гуравдагч этгээдээр дамжуулан хэрэгжүүлэхийг Та зөвшөөрч байгаа болно. Мөн эдгээр шалгалтын үр дүнд үндэслэн бид шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах эрхтэй.

Эдгээр шалгалтын явцад Таны болон аливаа харилцагчийн хувийн мэдээллийг луйвраас сэргийлэх, эсхүл санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх бүхий байгууллагуудтай хуваалцах шаардлага гарч болзошгүйг Та ойлгон, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

6.3. ХЭРЭГЛЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

6.3.1. Платформ дээрх дансыг зөвхөн өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээд ашиглана. Хэрэв аливаа дансыг өөрийн нэрээр бүртгүүлсэн этгээдээс бусад этгээд ашигласан, хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд бид Танд урьдчилан мэдэгдэлгүйгээр тухайн дансыг битүүмжлэх, үйлчилгээнд хязгаарлалт тогтоох болон гүйлгээг түдгэлзүүлэх эрхтэй. X-Meta нь Таны дансаар хийгдсэн үйлдэлдээс үүдэн гарах үр дагаварт хуулийн хариуцлага хүлээхгүй.

6.3.2. X-Meta дахь Таны бүртгэлээр хийгдсэн бүх үйлдэлд Та бүрэн хариуцлага хүлээнэ.

 

ДОЛОО. АЮУЛГҮЙ БАЙДАЛ

7.1. X-Meta нь харилцагчийн итгэл хүлээлгэж дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг нь хангахын тулд салбарын стандартын дагуух хамгаалалтыг платформдоо нэвтрүүлсэн. Гэхдээ харилцагчийн өөрийн үйлдлээс үүсэх эрсдэлүүд байх тул Та өөрийн данс болон хувийн мэдээллийг хамгаалахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг харилцагч өөрөө хариуцан бие даан хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарна уу.

7.2. Та өөрийн виртуал хөрөнгийн дансны мэдээллийг болон нууц үгийг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, данс, нууц үгтэй холбоотой бүхий л үйлдэлд  дангаар хариуцлага хүлээнэ.

7.3. Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үүнд:

(а) Хэн нэгэн этгээд зөвшөөрөлгүйгээр Таны виртуал хөрөнгийн данс болон нууц үгийг ашиглаж байгааг эсхүл аюулгүй байдлыг зөрчсөн бусад үйлдлийг олж мэдвэл тэр даруй X-Meta-д мэдэгдэнэ.

(б) Та платформ болон үйлчилгээний аюулгүй байдал, нэвтрэлт танилт, арилжаа, данс цэнэглэх, мөнгө гарган авах болон X-Meta үйлчилгээтэй холбоотой холбогдох журам, зааврыг чандлан мөрдөнө.

(в) Хүчтэй нууц үг ашиглах, мэдээллээ хамгаалах.

(г) Та платформд хандах бүртээ төгсгөлд нь зохих ёсоор системээс гарна.

(д) Өөрийн бүртгэлийн аюулгүй байдлыг хангах 2 шатлалт /2FA/ хамгаалалтыг идэвхжүүлэх. Бид хэзээ ч, ямар ч тохиолдолд Таны нууц үг эсхүл 2FA кодыг асуухгүй болохыг анхаарна уу.

(е) Таны бидэнд өгсөн холбоо барих мэдээлэл буюу цахим шуудан хаяг болон утасны дугаар солигдсон тохиолдолд мэдээллээ үргэлж шинэчлэх, бидэнд мэдэгдэх.

7.4. Та өөрийн дансны үйл ажиллагааг хянаж, сэжигтэй эсхүл зөвшөөрөөгүй үйлдлийг бидэнд нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Та өөрийн X-Meta дансанд ямар нэгэн зөвшөөрөлгүй эсхүл сэжигтэй үйлдэл гарсан эсэхийг эрт илрүүлж, бидэнд аль болох хурдан мэдэгдэхийн тулд дансны түүхээ тогтмол хянах шаардлагатай.

Та аюулгүй байдлын ямар нэгэн зөрчил (Security Breach) гаргаснаар гуравдагч этгээдүүд Таны X-Meta дансанд зөвшөөрөлгүй нэвтэрч,  тухайн дансанд хадгалагдаж буй виртуал хөрөнгө алдагдах эрсдэлтэй болохыг ойлгон, хүлээн зөвшөөрч байна.

7.5. Та дансныхаа аюулгүй байдлыг хангах дээрх заалтуудыг биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирол, үр дагаврыг X-Meta хариуцахгүй.

 

НАЙМ. ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ БА ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ

8.1. Таны дансны түүх. Та платформоор дамжуулан өөрийн дансны түүхийг хянах боломжтой. Та өөрийн дансны түүхээ сайтар хянах үүрэгтэй бөгөөд хэрэв танихгүй хандалт эсхүл ойлгомжгүй (Та өөрөө хийгээгүй гэж үзсэн) сэжигтэй гүйлгээ илэрвэл тухайн сэжигтэй хэмээн үзэж буй хандалт эсхүл гүйлгээ хийгдсэн өдрөөс хойш арван дөрвөн (14) хоногийн дотор бидэнд мэдэгдэх үүрэгтэй.

8.2. Алдаа. Бид Таны дансны түүх дэх аливаа алдааг хүссэн үедээ засах эрхтэй бөгөөд Илт алдаатай (Manifest Error) гүйлгээ эсхүл түүнээс үүдэлтэй аливаа гүйлгээг түдгэлзүүлэх, цуцлах, буцаах эсхүл тухайн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг бидний үнэн зөв хэмээн үзэж буй нөхцөлд нийцүүлэн өөрчлөх эрхтэй. Та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрнө. Үүнд:

Та аливаа гүйлгээг санаатайгаар буруу (Improper Intent) гүйцэтгэсэн, эсхүл илт алдаатай (Manifest Error) гүйлгээ хийсэн тохиолдолд, X-Meta нь дараах үйлдлүүдийг ямар ч төлбөр, торгууль, эсхүл хариуцлага хүлээлгүйгээр, мөн уг үйлдэл нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа нөхцөлд Таны өмнөөс гүйцэтгэнэ. Үүнд:

а. тухайн гүйлгээг түдгэлзүүлэх, эсхүл устгаж, уг гүйлгээг залруулах;

б. тухайн гүйлгээний ханшийг (X-Meta-гаас танд мэдэгдэл илгээсний үндсэн дээр) тухайн үеийн зах зээлийн жишиг ханштай нийцүүлэн өөрчлөх (энэхүү ханшийг X-Meta нь шударга үнэлгээ бүхий эх сурвалжид үндэслэн тодорхойлно);

X-Meta нь дээрх эрхийн хүрээнд гүйлгээг түдгэлзүүлсэн тохиолдолд, тухайн гүйлгээтэй холбоотойгоор Таны дансанд хийгдсэн болон/эсхүл Таны данснаас гарсан бүх виртуал хөрөнгийн шилжүүлгийн уг гүйлгээг залруулж буцаах болно.

Хэрэв X-Meta нь дээрх эрхийн дагуу гүйлгээг өөрчилвөл, Танд урьдчилан мэдэгдэл хүргүүлсэн харилцаа холбооны сувгаар дамжуулан мэдэгдэж, тухайн залруулсан шилжүүлгийг Таны X-Meta данснаас хийж гүйцэтгэнэ.

Мөн Та өөрийн зүгээс ямар нэгэн гуравдагч этгээдтэй байгуулсан, эсхүл тухайн цуцлагдаж/засагдаж болзошгүй гүйлгээнд үндэслэн байгуулсан аливаа гэрээ, хэлцэл, харилцаанд бүрэн хариуцлага хүлээхээ зөвшөөрч байгаа болно.

8.3. Мэдээлэл хуваалцах. Бид энэхүү Үйлчилгээний нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд холбогдох гуравдагч этгээдэд Таны мэдээллийг хуваалцах үүрэгтэй.

Таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулж, ашигладаг талаарх дэлгэрэнгүйг манай Нууцлалын бодлогод тусгасан болно.

 

ЕС. СТЭЙКИНГ /STAKING/ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

9.1. СТЭЙКИНГ ҮЙЛЧИЛГЭЭ

9.1.1. Стэйкинг /Staking/ гэдэгт Та өөрийн эзэмшиж буй виртуал хөрөнгийг биржээс санал болгож буй хугацаанд стэйкинг хэтэвчинд байршуулж, сонгосон хугацааны эцэст санал болгосон өгөөжийн хамт хүртэх боломжийг олгож буй үйлчилгээг ойлгоно.

9.1.2. Таны авсан стэйкинг үйлчилгээ нь Таны виртуал хөрөнгийн хэтэвчнээс стэйкинг хийсэн тоо хэмжээгээр нийт үлдэгдлээс хасагдаж, “стэйкинг хэтэвч”-д тусдаа харагдана.

9.1.3. Стэйкинг хэтэвчинд байршуулсан виртуал хөрөнгийн ханш унах болон өсөх аливаа тохиолдолд түүнд тооцох өгөөжийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй ба сонгосон хугацаа дуусгавар болоход Таны анх хадгалуулсан тоо хэмжээ, өгөөж (өгөөжийн хувь/сонгосон хугацаа)-ийн хамт тооцогдон авах боломж үүснэ.

9.1.4.  Стэйкинг үйлчилгээний Таны сонгосон хугацаа дуусахад виртуал хөрөнгийг татан авах буюу redeem товчлуур идэвхжих бөгөөд тухайн товчлуурыг дарснаар стэйкинг хэтэвчнээс Таны хэтэвчинд нэмэгдэж орох болно.

9.1.5. Стэйкинг үйлчилгээний хугацаанд Таны стэйкинг хэтэвч рүү шилжүүлсэн виртуал хөрөнгийг ашиглах эрхийг бирж хүлээн авна. Бирж нь Таныг стэйкинг үйлчилгээг хугацаанаас өмнө цуцлах, эсхүл хугацааны эцэст виртуал хөрөнгийг энэ үйлчилгээний нөхцөлд заасан хувь хэмжээгээр буцаан олгох нөхцөлөөр бүрэн хангана.

9.1.6. Зах зээлийн нөхцөл байдал, ханшийн хэлбэлзэлийн нөлөөллөөр тухайн виртуал хөрөнгийн ханшийн хэлбэлзлийг тогтмол вэбсайтад байршуулна.

9.1.7. Стэйкинг хэтэвч нь зөвхөн стэйкинг үйлчилгээнд ашиглагдах боломжтой хэтэвч бөгөөд үйлчилгээний хугацаанд Таны Tether (USDT) койн түгжээтэй байна. Харилцагч үйлчилгээний хугацаанд тухайн виртуал хөрөнгийг  арилжих, шилжүүлэх боломжгүй болно.

9.1.8. Та стэйкинг үйлчилгээний нөхцөлийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй X-Meta-ын платформ дээрх https://www.x-meta.com/fee холбоосоор хандаж, танилцах боломжтой.

9.2. СТЭЙКИНГ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦУЦЛАХ

9.2.1. Стэйкинг үйлчилгээг цуцлах гэдэг нь харилцагчийн зүгээс стэйкинг хийсэн виртуал хөрөнгийг буцаан авах хүсэлт гаргаж буй үйлдэл юм. 

9.2.2. Стэйкинг үйлчилгээг цуцлах хүсэлтийг хэдийд ч гаргах боломжтой байна. Стэйкинг үйлчилгээг хугацаанаас өмнө цуцалснаар байршуулсан хоногоос хамааран үйлчилгээний нөхцөлд заасан хувь хэмжээгээр өгөөж тооцсон дүнгээр Таны тухайн виртуал хөрөнгийн хэтэвчинд олгоно.

9.2.3. Та стэйкинг цуцлах хүсэлт явуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор Таны хэтэвчинд тухайн виртуал хөрөнгө буцаан олгогдох болохыг анхаарна уу. 

 

АРАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

10.1. X-Meta нь аливаа асуудал, маргааныг өөрийн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. Зарим асуудлууд нь бусдын эрх зөрчигдөх, хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих, хэвийн бус арилжаа болон Үйлчилгээний нөхцөлд тодорхой дурдаагүй бусад асуудлууд багтана. Маргаан шийдвэрлэх явцад гарах зардлыг харилцагч хариуцахаар тохиролцов.

10.2. Гэрээнээс үүссэн аливаа асуудлыг эвийн журмаар зөвшилцөх аргаар шийдвэрлэнэ. Хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 АРВАН НЭГ. ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЗААВАРЧИЛГАА

11.1. Харилцагч Та X-Meta үйлчилгээг ашиглахдаа дараах нөхцөлийг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Үйлчилгээг ашиглахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааварчилгааг дагаж мөрдөх;
  • Олон нийтийн ашиг сонирхол, ёс зүй, бусдын хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх;
  • Төлөх ёстой татвар, хураамжаас зайлсхийхгүй байх болон энэхүү гэрээ, холбогдох дүрэм журмыг зөрчихгүй байх.

11.2. Харилцагч нь платформыг Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогод заасны дагуу X-Meta-ийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр, өрсөлдөөний тухай хууль болон зарчмаар хориглосон шударга бус үйлдэл хийхгүйгээр ашиглана. Хориглогдох үйлдэл нь дор дурдсан зүйлсээр зөвхөн хязгаарлагдахгүй болно. Үүнд:

  • Платформд саад учруулах төхөөрөмж, программ хангамж ашиглах;
  • Мэдээллийн хүсэлтийг хэт их өгч сүлжээний тоног төхөөрөмжийн ачааллыг хэтрүүлэх;
  • Зах зээлд хор хөнөөлтэй борлуулалт, худалдан авалт хийх;
  • Ижил төстэй үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийг санаатай болон санамсаргүйгээр X-Meta-ийн харилцагчдад тараах, сурталчлах, харьцуулах.

11.3. X-Meta-гаас урьдчилж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр платформд байршуулсан аливаа мэдээллийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

11.4. X-Meta үйлчилгээнд нэвтэрснээр хэрэв дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд X-Meta нь харилцагчаас зөвшөөрөл авахгүйгээр эсхүл түүнд урьдчилж мэдэгдэхгүйгээр дараах арга хэмжээг холбогдох журмын дагуу авах эрхтэй гэдгийг Та хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үүнд дараах арга хэмжээ хамаарах бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй болно. Үүнд:

  • Захиалгын хүсэлтийг хааx, саатуулах;
  • Дансыг хөдөлгөөнгүй болгох;
  • Виртуал хөрөнгийн болон валютын орлого, зарлага хийх эрхийг хаах;
  • Эрх бүхий байгууллагад зөрчлийг мэдээлэх;
  • Зөрчлийн талаар болон авсан арга хэмжээний талаар хэвлэн нийтлэх;
  • Зөрчилтэй холбогдох Таны нийтэлсэн аливаа мэдээллийг устгах.

11.5. Хэрэв харилцагчийн гаргасан зөрчлийн улмаас гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд үүсэх хуулийн хариуцлагыг тухайн харилцагч дангаар хүлээх бөгөөд X-Meta-д учирсан аливаа хохирол, торгууль, нэмэлт зардлыг нөхөн төлж, X-Meta хохиролгүй байлгана.

 

АРВАН ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ, ХУРААМЖ

12.1. X-Meta нь өөрийн үйлчилгээг ашигладаг харилцагчдад үйлчилгээний хураамж ногдуулах эрхтэй бөгөөд Үйлчилгээний хураамжийг тогтоохдоо X-Meta нь өөрийн эрхийн хүрээнд дангаар шийдвэрлэнэ.

12.2. Харилцагч Та авсан үйлчилгээндээ X-Meta-ын батлагдсан хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу зохих шимтгэл, хураамж төлнө.

12.3. X-Meta нь Үйлчилгээний шимтгэлийн нөхцөлд заасны дагуу холбогдох шимтгэл, хураамжийг харилцагчийн хэтэвчнээс ямар ч тохиолдолд суутган төлүүлэх эрхтэй байна.

12.4. Орлого, зарлагын гүйлгээ хийхэд банк болон тухайн харилцагчийн хандсан байгууллагаас тогтоосон бусад төрлийн шимтгэл тооцогдож болно.

12.5. Хэрэв харилцагчийн орлогын гүйлгээ амжилтгүй хийгдсэн тохиолдолд, тухайн гүйлгээнд банк болон харилцагчийн хандсан байгууллагаас тогтоосон шимтгэлүүдийг суутгасны дараах үлдэгдэл дүнг харилцагчийн орлогын гүйлгээ хийсэн дансанд буцаан шилжүүлнэ.

12.6. Алдаатай оруулсан мэдээлэл эсхүл зохих Шимтгэл дутсанаас хамааран тухайн гүйлгээ буцаагдаж болно.

12.7. Хэрэв Таны X-Meta дансанд тухайн арилжааг эсхүл гүйлгээг хийхэд шаардлагатай хэмжээний үлдэгдэл хөрөнгө хүрэлцэхгүй (өөрөөр хэлбэл, арилжааг хийж дуусгах, түүнд холбогдох бүх шимтгэлийг төлөхөд хангалтгүй) бол бид тухайн арилжаа эсхүл гүйлгээг хийхээс татгалзах эрхтэй.

Мөн X-Meta нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Таны өгсөн хүсэлтийг биелүүлэхээс татгалзах эрхтэй.

 

АРВАН ГУРАВ. ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 

13.1. Харилцагч нь дараах эрх эдэлнэ. Үүнд:

13.1.1. Тогтоосон журмын дагуу X-Meta-аас үзүүлж буй бүх төрөл /арилжиж, хадгалах, шилжүүлэх/-ийн үйлчилгээг авах;

13.1.2. Хэтэвчний үлдэгдэл, гүйлгээний мэдээллээ хүссэн үедээ авах;

13.1.3. Өөрийн хүсэлтээр дансаа хааж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах;

13.1.4. Виртуал хөрөнгийн худалдах, худалдан авах захиалгыг программ гүйцэтгэхээс өмнө захиалгыг цуцлах;

13.1.5. Хадгалах үйлчилгээ авсан тохиолдолд тогтоосон хүү, зарим тохиолдолд урамшуулал тооцуулж авах;

13.1.6. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

13.1.7. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээс шаардах.

13.2. Харилцагч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

13.2.1. X-Meta Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаах болон терроризмын эсрэг бодлого болон шаардлагатай мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр холбогдох хуульд заасан болон энэхүү гэрээгээр тохиролцсон данс нээхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтуудыг шалгуулж, үйлчилгээ авах, гэрээнд заасан нөхцөл, журмыг баримтлах;

13.2.2. Өөрийн үнэн зөв мэдээлэл, баримтыг X-Meta-д өгөх, шинэчлэх;

13.2.3. Үйлчилгээ үзүүлсэн үед харилцагч нь өөрийнхөө данснаас холбогдох шимтгэл, хураамжийг суутган авах зөвшөөрлийг нэмэлт мэдэгдэлгүйгээр X-Meta-д олгох;

13.2.4. Харилцагч нь өөрийн виртуал хөрөнгийн дансны нууц үг, аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргахгүй байх, хууль бусаар бусдад ашиглуулахгүй байх, үйлчилгээ авахаасаа өмнө тухайн төрлийн үйлчилгээний холбогдох мэдээлэлтэй бүрэн танилцсан байх;

13.2.5. X-Meta-д өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд холбогдох мэдээллийг тухай бүр шинэчлэх, мэдэгдэх;

 

АРВАН ДӨРӨВ. Х-МETA-ЫН ЭРХ, ҮҮРЭГ

14.1. X-Meta нь дараах эрх эдэлнэ. Үүнд:

14.1.1. Харилцагчийн баримт бичиг, хувийн мэдээллийг хянах, шалгах, шаардлагыг хангаагүй бол данс нээх, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;

14.1.2. Батлагдсан үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлийг эдийн засаг, мөнгөний зах зээл, үйлчилгээний хүрээ ачаалал, харилцагчийн эрэлт хэрэгцээг харгалзан бие даан өөрчлөх түүнд заасны дагуу үйлчилгээний хураамж, шимтгэлийг авах;

14.1.3. Харилцагч нь X-Meta-д шаардсан мэдээллийг өгөөгүй, өгөхөөс татгалзсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэхгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

14.1.4. Харилцагчийн гүйлгээ нь зөрчилтэй, эсхүл сэжигтэй гэж үзвэл харилцагч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг баталгаажуулах, харилцагчийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор нягтлан шалгах шаардлагатай тохиолдолд гүйлгээ хийх, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах бөгөөд үүнээс шалтгаалан харилцагч, аливаа гуравдагч этгээдэд учирсан хохирол, зардлыг хариуцахгүй байх;

14.1.5. Харилцагчийн данснаас дараах тохиолдолд хасалт хийнэ. Үүнд:

  • Харилцагчийн дансанд андуурагдсан болон алдаатай хийгдсэн гүйлгээ;
  • Шүүхийн шийдвэр болон хуульд заасан бусад үндэслэл.

14.1.6. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн дагуу сэжигтэй гэж үзсэн гүйлгээг шалгах, эрх бүхий байгууллагад мэдээлэх бөгөөд түүний шийдвэрээр түдгэлзүүлэх;

14.1.7. Гэрээг дуусгавар болгохтой холбоотой нөхцөл байдал үүссэн тохиолдолд гэрээг X-Meta-ийн санаачилгаар цуцалж, уг харилцагчийн дансыг хаах;

14.2. X-Meta нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

14.2.1. Харилцагчид үзүүлж буй виртуал хөрөнгийн бүх төрөл /арилжих, хадгалах, шилжүүлэх/-ийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулах, үүнтэй холбоотой мэдээлэл хүргэх;

14.2.2. Харилцагч хууль ёсны итгэмжлэлтэй нөхцөлд тухайн итгэмжлэл олгосон хүрээнд үйлчилгээ үзүүлэх;

14.2.3. Гэрээний хугацаанд харилцагчид түүний дансны талаарх мэдээлэл, гүйлгээний түүхтэй танилцах, авах, боломжоор бүрэн хангах;

14.2.4. Харилцагчийн анхны шаардлагаар түүний виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх, эсхүл виртуал хөрөнгийг шилжүүлэх;

14.2.5. Харилцагч хадгаламжийн үйлчилгээ авсан тохиолдолд батлагдсан үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу хүүг төлөх;

14.2.6. Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу харилцагчийн хүүгийн орлогоос зохих татварыг суутган авах;

14.2.7. Харилцагчийн данс, дансны гүйлгээ, үлдэгдэл болон нууц гэж үзсэн холбогдох бусад мэдээллийн нууцлалыг чанд хадгалж, харилцагч зөвшөөрсөн эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөхгүй, задлахгүй, ашиглуулахгүй байх;

14.2.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, Татварын албаны мэдэгдэх хуудас болон үл маргалдах журмаар төлөх тухай харилцагчийн хүчин төгөлдөр гэрээг үндэслэн хийх гүйлгээнээс бусад тохиолдолд харилцагчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх.

 

АРВАН ТАВ. ЭРСДЭЛИЙН МЭДЭГДЭЛ 

15.1. Харилцагч нь виртуал хөрөнгийн үйлчилгээ авахад дараах үүсч болох эрсдэлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн болно. Үүнд:

15.1.1. Виртуал хөрөнгийн талаарх олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомжоос хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон үнэ цэнэ огцом өөрчлөгдөх;

15.1.2. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь буцаах боломжгүй, залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах үр дагавар, нөхөн төлөгдөхгүй байх;

15.1.3. Виртуал хөрөнгийн үнэ цэнэ нь зах зээлд оролцогчдын эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдох тул үнэ цэнийн хэлбэлзлээс хамаарч алдагдал хүлээх;

15.1.4. Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ нь залилан мэхлэх болон цахим халдлагад өртөх;

15.1.5. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болох;

15.1.6. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өмчилж, эсхүл эзэмшиж байгаа хөрөнгө нь харилцагчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй байх;

15.1.7. Харилцагч Таны төхөөрөмжийн интернэт сүлжээ платформтой холбогдох үед интернэт гацах, сервэр удаашрах, Таны платформ дээр хийсэн үйлдэл хоцорч биелэснээс шалтгаалсан алдагдал хүлээх;

15.1.8. Виртуал хөрөнгө нь хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, Төв банк болон Засгийн газраас баталгаажихгүй бөгөөд хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй тул даатгуулах боломжгүй;

15.2. Ирээдүйд учирч болох урьдчилан мэдэх боломжгүй бусад эрсдэл.

 

АРВАН ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

16.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан аливаа зардал, хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна.

16.2. X-Meta нь хуулийн дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэгдсэн хэдий ч энэ нь баталгаа болохгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй.

16.3. Харилцагчийн захиалга бусад харилцагчийн захиалгатай тохирсноор тухайн захиалга зарим тохиолдолд шууд биелэгдэх тул захиалгыг цуцлах, өөрчлөх, түдгэлзүүлэх боломжгүй бөгөөд үүдэн гарах үр дагаврыг харилцагч хариуцна.

16.4. Харилцагчийн буруутай үйлдэл /сүлжээ андуурах, хэтэвчний хаяг буруу оруулах зэрэг/-ийн улмаас үүдэн гарах аливаа хохирлыг X-Meta хариуцахгүй.

16.5. Дээрх нөхцөлүүдийг зөрчсөнөөс үүсэх аливаа эрх зүйн үр дагаврыг харилцагч өөрөө дангаар хариуцах бөгөөд тухайн зөрчлийн улмаас X-Meta-д учруулсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

16.6. Хэрэв харилцагчийн гаргасан зөрчлөөс үүдэн аливаа гуравдагч этгээд нөхөн төлбөр нэхэмжилсэн, эсхүл захиргааны байгууллагаас хариуцлага ногдуулсны улмаас X-Meta-д хохирол учирсан тохиолдолд тухайн бүх хохирол, зардлыг зөрчил гаргасан харилцагч нөхөн төлөх ба үүнд өмгөөлөгчийн зардал багтана.

 

АРВАН ДОЛОО. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

17.1. X-Meta нь “тухайн нөхцөл байдал” болон “арилжаалагдах боломжтой” нөхцөлөөр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний технологийн найдвартай, тогтвортой, үнэн зөв, бүрэн бүтэн байдалд баталгаа гаргахгүй.

17.2. X-Meta үйлчилгээ нь виртуал хөрөнгөтэй холбоотой мэдээллийг олж авах, арилжаа хийх, санал болгосны дагуу хадгалах талбар юм.

17.3. X-Meta нь арилжаанд оролцсон аливаа виртуал хөрөнгийн чанар, аюулгүй байдал болон хууль ёсны байдал, гүйлгээний мэдээллийн үнэн зөв эсэх, аливаа гүйлгээнд оролцсон талуудын үүргээ гүйцэтгэх чадавх зэргийг хянах боломжгүй.

17.4. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцогдоно.

17.5. Харилцагч Таны өгсөн захиалга бусад харилцагчийн захиалгатай тохирсон үед хэсэгчлэн эсхүл бүхэлдээ биелэгдэн арилжааны хэлцэл хийгдэнэ. Захиалга биелэгдэхээс өмнө харилцагч өгсөн захиалгаа цуцлах боломжтой.

17.6. Харилцагч нь албан ёсны мөнгөн тэмдэгт бүхий мөнгөн хөрөнгийг виртуал хөрөнгө болгон арилжих, мөн виртуал хөрөнгийг албан ёсны мөнгөн тэмдэгт бүхий мөнгөн хөрөнгө болгон арилжих, дансанд орлого хийх, данснаас өөрийн хөрөнгийг зарлага гарган авах, шилжүүлэх, хүлээн авах, хадгалах, түүнд санал болгосон өгөөжийг хүртэх зэрэг үйлчилгээг авна.

17.7. Дээрх үйлчилгээ авахад албан ёсны мөнгөн тэмдэгт бүхий банкны дансанд өөр төрлийн гадаад валютаар гүйлгээ хийх тохиолдолд тухайн үеийн ханшаар тооцогдоно.

 

АРВАН НАЙМ. ГҮЙЛГЭЭНИЙ ХЯЗГААР

18.1. Таны X-Meta дансаараа хийх фиат валют эсхүл виртуал хөрөнгийн орлого/зарлагын боломжит гүйлгээний тоо, хэмжээ эсхүл нийт дүнд хязгаарлалт тогтоож болно.

Дээрх хязгаарууд нь тодорхой хугацаанд (жишээ нь: өдөр тутам) хамаарах боломжтой. Эдгээр хязгаарыг таны дансанд харуулна.

18.2. Гүйлгээний хязгаарт өөрчлөлт оруулах. Бид таны X-Meta дансанд хамаарах аливаа арилжааны гүйлгээний хязгаарын хэмжээг өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд хүссэн үедээ өөрчлөх эрхтэй байна. Мөн Та өөрийн хүсэлтээр арилжааны гүйлгээний хязгаарын хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаж болох ч энэ нь бидний бүрэн эрхийн хүрээнд мөн бид шаардлагатай гэж үзсэн нэмэлт нөхцөлүүд дээр үндэслэн шийдвэрлэгдэнэ.

 

АРВАН ЕС. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

19.1. X-Meta нь дараах тохиолдолд харилцагч Танд учирсан аливаа хохирлыг хариуцахгүй гэдгийг Та хүлээн зөвшөөрөх бөгөөд зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Ашиг, хэрэглээ, мэдээллийн алдагдал болон бусад биет бус алдагдал;
  • X-Meta үйлчилгээг ашиглах эсхүл ашиглахгүй байх;
  • Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр Таны дансыг ашиглах эсхүл мэдээллийг өөрчлөх;
  • X-Meta үйлчилгээг буруу ташаа ойлгох;
  • Харилцагч нь гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түүнээс үүссэн хохирол;
  • X-Meta-д шууд хамааралгүй, X-Meta үйлчилгээтэй холбоотой бусад алдагдал;
  • Харилцагч Таны төхөөрөмжийн интернэт сүлжээ платформтой холбогдох үед интернэт гацах, сервэр удаашрах, Таны платформ дээр хийсэн үйлдэл хоцорч биелэснээс шалтгаалсан алдагдал.

19.2. Ямар ч тохиолдолд X-Meta нь сүлжээний ердийн засвар, үйлчилгээ болон цахилгаан тасрах, байгалийн гамшиг, үйлчилгээ үзүүлэгч-талын асуудлууд, засгийн газрын үйл ажиллагаа зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалсан үйлчилгээний доголдол, сааталд хариуцлага хүлээхгүй.

 

ХОРЬ. ДЭМЖИГДСЭН ВИРТУАЛ ХӨРӨНГҮҮД

20.1. Дэмжигдсэн виртуал хөрөнгө (Listed). Та X-Meta үйлчилгээг зөвхөн дэмжигдсэн виртуал хөрөнгүүдийн хүрээнд ашиглах боломжтой бөгөөд энэ жагсаалт нь тогтмол шинэчлэгдэж, өөрчлөгдөж болно. Дэмжигдсэн виртуал хөрөнгүүдийг манай вэбсайтаас харах боломжтой.

Бид аливаа виртуал хөрөнгийг хасах эсхүл тухайн виртуал хөрөнгийн арилжааг түр зогсоох эрхтэй бөгөөд энэ тохиолдолд урьдчилан мэдээлнэ. Ингэснээр Та тухайн хөрөнгүүдийг X-Meta үйлчилгээний хүрээнд ашиглах боломжгүй болж, зөвхөн данснаасаа татан авах (зарлага гаргах) боломжтой болно. Хэрэв Та тухайн хөрөнгөө хугацаанд нь татан аваагүй бол бид тухайн хөрөнгийг өөр нэг төрлийн тогтвортой койнд (stablecoin) хөрвүүлэх эрхтэй. Хөрвүүлэлт хийгдэхээс өмнө бид Танд урьдчилан мэдэгдэл хүргүүлэх бөгөөд Та хөрвүүлэлт хийгдэхээс өмнө заасан хугацаанд багтаан тухайн хөрөнгөө татан авах боломжтой байна.

Зарим тохиолдолд X-Meta нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа дэмжигдсэн виртуал хөрөнгийг нөхөн сэргээх оролдлого хийх боломжийг Танд санал болгож болно. Энэ тохиолдолд тухайн үйлчилгээний төлбөр болон тухайн үйчилгээг үзүүлэхтэй холбогдон гарсан тодорхой хэмжээний төлбөр, шимтгэл, суутгалуудыг авах ба төлбөрийн хэмжээг бид тодорхойлж, Танд урьдчилан мэдэгдэнэ. X-Meta нөхөн сэргээх оролдлогоор хэчнээн хэмжээний хөрөнгө (хэрвээ тухайн дэмжигдсэн виртуал хөрөнгө сэргээгдэх бол) буцаан олгогдох талаар ямар нэг баталгаа өгөхгүй. Бодит сэргээгдсэн хэмжээ нь урьдчилан тооцоолсон үнэлгээнээс ялгаатай байж болно. 

20.2. Дэмжигдээгүй виртуал хөрөнгө (delisted).  Та дэмжигдээгүй виртуал хөрөнгийг X-Meta данс руу илгээсэн, эсхүл дэмжигдсэн виртуал хөрөнгийг тохироогүй хаяг руу илгээснээс үүдэн гарсан аливаа хохиролд бид хариуцлага хүлээхгүй болно. Энэ тохиолдолд Таны хөрөнгө бүрмөсөн алдагдах эрсдэлтэй.

X-Meta нь дэмжигдээгүй виртуал хөрөнгийн найдвартай байдал, аюулгүй байдал, эсхүл нууцлалын зэргийн талаар ямар ч баталгаа өгөх үүрэггүй. X-Meta нь дэмжигдээгүй виртуал хөрөнгийг нөхөн сэргээх оролдлого болон түүнээс хойших тухайн виртуал хөрөнгийг ашиглахтай холбоотой үүсч болох аливаа хохирол, алдагдал зэрэгт хариуцлага хүлээхгүй.

Зарим тохиолдолд урьд нь дэмжигдсэн виртуал хөрөнгийг X-Meta дэмжигдээгүй виртуал хөрөнгөд тооцох боломжтой бөгөөд энэ тохиолдолд харилцагч нарт өөрийн вэбсайтаар мэдэгдэл хүргүүлж тухай бүр X-Meta данснаас тухайн виртуал хөрөнгийг татан авах хугацааг олгоно.

Дэмжигдээгүй виртуал хөрөнгийг X-Meta дансаас мэдэгдэлд заасан хугацаанд татан аваагүй тохиолдолд бид тухайн хөрөнгийг өөр нэг төрлийн тогтвортой койнд (stablecoin) хөрвүүлж Таны X-Meta дансанд байршуулна.

20.3. Салбарлалтууд (Forks). Аливаа виртуал хөрөнгөтэй холбоотойгоор салбарлалт болох эсэхийг тодорхойлох хүртэл бид тухайн хөрөнгийн хүрээнд үзүүлж буй X-Meta-ийн зарим үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, дэмжих эсэхээ шийдэх болно. Таны X-Meta дансандаа хадгалж буй виртуал хөрөнгийн салбарлалтын аль нэг хувилбар болон бусад Таны ашиг сонирхолд нийцсэн хөрөнгийн салбарлалт байх эсэхээс үл хамааран бид аль нэг салбарлалтыг дэмжих үүрэггүй.

Хэрэв бид ямар нэгэн салбарлалтыг дэмжихээр шийдвэл өөрсдийн вэбсайт болон бусад тохиромжтой гэж үзсэн сувгуудаар дамжуулан олон нийтэд зарлан мэдэгдэнэ. Аливаа салбарлалт бий болох, хэрэгжих үйл явц нь бидний хяналтаас гадуур хийгддэг бөгөөд бид үүнд ямар нэгэн нөлөө үзүүлэх боломжгүй. Мөн бид салбарлалтаас бий болсон шинэ виртуал хөрөнгө болон холбогдох бусад хөрөнгийн аюулгүй байдал, үйл ажиллагаа, нийлүүлэлттэй холбоотой аливаа баталгааг өгөх боломжгүй.

Салбарлалтаар бий болсон виртуал хөрөнгийг платформ дээр арилжих боломжгүй байх, эсхүл тухайн виртуал хөрөнгийн үнэ цэнэ алдагдах эрсдэлтэй.

20.4. Салбарлалтууд (Forks) болон Урамшууллын виртуал хөрөнгийн хуваарилалтууд (Airdrop). X-Meta нь боломжит эсхүл төлөвлөгдөж буй Салбарлалт (Fork), Салбарлалтаас гарсан виртуал хөрөнгө (Forked Digital Asset) эсхүл урамшууллын виртуал хөрөнгө хуваарилалттай (Airdrop) холбоотой аливаа дэмжлэг, үр дүнгийн талаар амлалт, баталгаа өгөхгүй бөгөөд үүнээс үүдсэн аливаа алдагдал, маргаанд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

X-Meta нь аливаа урамшууллын виртуал хөрөнгө хуваарилалт, салбарлалтаар бий болсон хөрөнгө, эсхүл бусад виртуал хөрөнгийг жагсаалтдаа нэмэх, эсхүл тараах эсэхийг болон үүнтэй холбоотой нөхцөл, шаардлагууд (шалгуур зэрэг) зэргийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд дангаараа шийдвэрлэнэ.

Хэрэв Та ямар нэгэн салбарлалт эсхүл урамшууллын виртуал хөрөнгийн хуваарилалтад оролцох хүсэлтэй бол, холбогдох виртуал хөрөнгийг тухайн үйл явдал болохоос өмнө зарласан хугацаанд өөрийн хувийн данс руу шилжүүлэх үүрэгтэй.

20.5. Баталгаажсан (Backed) виртуал хөрөнгүүд. Зарим хөрөнгө тодорхой хөрөнгөөр баталгаажсан байж болох бөгөөд Та тэдгээрийн талаар бүрэн ойлголттой байх үүрэгтэй. X-Meta нь тодорхой хугацаанд бусад хөрөнгөөр баталгаажсан, үнэлгээ нь ямар нэгэн хөрөнгөтэй уялдсан (жишээлбэл, виртуал хөрөнгө, фиат валют, мөнгө эсхүл алт гэх мэт түүхий эд) виртуал хөрөнгүүд (баталгаажсан)-ийг дэмжих боломжтой байж болох ч бид тухайн хөрөнгийг буцаах, худалдаж авах үүрэг хүлээхгүй.

X-Meta нь аливаа баталгаажсан виртуал хөрөнгөтэй холбоотой үйлчилгээг хүссэн үедээ өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчлөх, түр зогсоох эсхүл бүрэн зогсоох эрхтэй бөгөөд ямар ч нөхцөлд Таны баталгаажсан виртуал хөрөнгийг худалдаж авах, худалдах, эсхүл буцаан олгох, эсхүл ийм үйлдлийг зохион байгуулах ямар ч үүрэг хүлээхгүй болно.

X-Meta нь тухайн баталгаажсан виртуал хөрөнгийн үнэлгээ нь холбогдох хөрөнгөтэй тэнцүү байгаа эсэх, эсхүл тухайн хөрөнгийг баталгаажуулж буй нөөц нь хангалттай хэмжээтэй, энэ нь баталгаатай эсэх талаар баталгаа гаргах үүрэг хүлээхгүй.

 

ХОРИН НЭГ. АЛБАН ЁСНЫ ЗАРЛАЛ БА МЭДЭГДЭЛ

21.1. Бүх албан ёсны зарлал, мэдээ, мэдэгдэл, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг платформын https://x-meta.com/news ба бусад албан ёсны цахим сувгууд (FacebookInstagramTelegramTwitterYoutube)-д байршуулна.

Харилцагч нь зарлал мэдээллийг үл хайхарсны улмаас түүнд учирсан алдагдал, хохиролд X-Meta ямар ч хэлбэрээр хариуцлага хүлээхгүй.

21.2. Мөн бид Танд зарим албан ёсны зарлал, мэдээ, мэдэгдэл, урамшуулал, уралдаан зэрэг мэдээллийг Таны бүртгэлтэй цахим шуудан (имэйл) хаягаар хүргэж болно. Та өөрийн холбоо барих мэдээллийг үнэн зөв байлгаж, шинэчлэгдсэн тохиолдолд бидэнд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Цахим шуудангаар илгээгдсэн мэдэгдлийг хүлээн авсанд тооцно.

Та зөвхөн бидний зааварласан сувгаар (шаардлагатай бол өөрчлөгдөж болно) мэдэгдэл илгээх эрхтэй. Өргөдөл, зөвшөөрөл, хүсэлт болон бусад харилцааг зөвхөн бичгээр, монгол хэл дээр, гарын үсэг зурсан буюу зохих ёсоор баталгаажуулсан байх шаардлагатай.

 

ХОРИН ХОЁР. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ, ДУУСГАВАР БОЛОХ

22.1. Хэрэв аливаа данс нь Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого, Мөнгө угаах болон терроризмын эсрэг бодлого (AML, CTF Policy) болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд тэр даруй бид тухайн дансыг хаах, дансан дахь бүх хөрөнгийг битүүмжлэх, X-Meta үйлчилгээг хязгаарлах эрхтэй.

22.2. X-Meta нь дансны гүйлгээний мэдээлэл болон холбогдох бусад мэдээллийг хадгалах, ашиглах, хянах эрхтэй. Дансны хяналтыг дараах тохиолдолд хэрэглэж болно. Үүнд:

  • Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон бусад хүлээгдэж буй шүүн таслах ажиллагаанд тухайн дансны мэдээлэл хамаарах;
  • Дансанд хэвийн бус үйлдлийг илрүүлэх;
  • Дансанд зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийг илрүүлэх;
  • Шүүх хяналтын байгууллагын шийдвэр, захирамж болон төрийн эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэр.

22.3. Дараах тохиолдолд X-Meta нь энэхүү гэрээг шууд цуцалж, харилцагчийн дансыг битүүмжлэх, хаах, үйлчилгээг хязгаарлах, гүйлгээг түдгэлзүүлэх эрхтэй байна. Үүнд:

  • X-Meta нь харилцагч Танд үйлчилгээ үзүүлэхээс татгалзсанаар;
  • Өөр этгээдийн нэрээр бүртгүүлж X-Meta-ийн үйлчилгээний харилцагч болохыг шууд болон шууд бусаар дахин оролдох;
  • Биржийн бүртгэлийг ашиглан мөнгө угаалт, хууль бус санхүүжүүлэлт хийх, түүнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулсан болон явуулсан байж болзошгүй тохиолдолд;
  • Харилцагчийн өгсөн мэдээлэл хуурамч, алдаатай, хуучирсан, бүрэн бус байх;
  • Энэхүү гэрээ (дүрэм, журам багтана) шинэчлэгдсэн тохиолдолд харилцагч үйлчилгээний шинэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн;
  • X-Meta нь үйлчилгээг цуцлах шаардлагатай гэж үзэх бусад нөхцөл байдал.

22.4. Харилцагч гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан, эсхүл түүний хүсэлтээр арилжих, хадгалах, шилжүүлэх зэрэг үйлчилгээг зогсоож дуусгавар болгож болно.

 

ХОРИН ГУРАВ. ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ

(Энгийн)

23.1. Дансыг хаасны дараа дансан дахь үлдэгдэл бүх хөрөнгөөс X-Meta-д төлөх ёстой өр төлбөрийг суутгаж авах (хэрэв байвал) бөгөөд харилцагч данснаас бүх хөрөнгөө гарган авахад ажлын 5 өдрийн хугацааг түүнд олгоно.

ДАНС ХААСНЫ ДАРААХ ҮЛДСЭН ХӨРӨНГӨ (Луйвар/мөнгө угаах/үйлчилгээний нөхцөлийн зөрчил)

23.2. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөн шалгах, үйлчилгээний нөхцөлийг зөрчсөний (жишээ нь хориг тавьсан улс орнуудаас платформыг ашиглаж арилжаа хийгдэх, мөнгө шилжүүлэх) улмаас дансыг хаах тохиолдолд X-Meta нь дансан дахь хөрөнгийг битүүмжилж, харилцагчийн мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. 

23.3. Хэрэв харилцагч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжаа алдсан тохиолдолд Таны хөрөнгийг залгамжлах эрх бүхий хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагч нь бидэнд бичгээр мэдэгдэл хүргүүлж, өв залгамжлалын журмаар хөрөнгөө шилжүүлэх хүсэлт гаргах эрхтэй. X-Meta харилцагчийн нас барсны гэрчилгээг үндэслэн дансыг битүүмжилж болно.

X-Meta нь Таны хууль ёсны төлөөлөгчид Таны дансанд буй хөрөнгийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомж болон энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу хязгаарлалт тогтоож болохыг анхааруулж байна. Дансанд буй хөрөнгийг шилжүүлэх тодорхой хугацааг урьдчилан баталгаажуулахгүй болно.

 

ХОРИН ДӨРӨВ. ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ДАГАЖ МӨРДӨХ

24.1. Харилцагч нь X-Meta үйлчилгээг ашиглахдаа тухайн орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.

24.2. Татвар төлөх, суутгах, тайлагнах зэрэг асуудлыг орон нутгийнхаа хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Харилцагчийн оршин суух улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан төлөх татварыг харилцагч Та хариуцна. 

24.3. Xарилцагчид нь өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсны гэдгийг буюу хууль бус үйл ажиллагаанаас олоогүй гэдийг шаардлагатай тохиолдолд батлах үүрэг хүлээнэ.

24.4. X-Meta нь дэлхий даяар хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мөрдөн шалгагдаж буй харилцагчдийн данс, хөрөнгийг битүүмжилж, гүйлгээг түдгэлзүүлэх, үйлчилгээг хязгаарлах үүрэгтэй болно.

 

ХОРИН ТАВ. НУУЦЛАЛЫН БОДЛОГО

25.1. X-Meta-ийн аливаа үйлчилгээ, вэбсайт болон гар утасны апп зэрэг платформууд дээрх Таны хувийн мэдээллийг бид хэрхэн цуглуулж, ашиглах талаар манай Нууцлалын бодлогод (цаашид тогтмол шинэчлэгдэж болно) тусгасан байдаг. 

25.2. X-Meta нь Нууцлалын бодлого болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг платформдоо байршуулж, тухай бүрт нь зарлан мэдээлэх болно. Нууцлалын бодлого нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна. Нууцлалын бодлогын хамгийн сүүлчийн хувилбарыг вэбсайтаас тогтмол үзэх боломжтой.

 

ХОРИН ЗУРГАА. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

26.1. Үйлчилгээний нөхцөлд хэзээ, хэрхэн өөрчлөлт хийх тухай. Бид энэхүү Үйлчилгээний нөхцөл болон түүнд иш татагдсан аливаа нэмэлт нөхцөл, заалтыг (тухайлбал, бүтээгдэхүүний нөхцөл гэх мэт) ямар ч үед өөрчлөх эрхтэй бөгөөд Та X-Meta үйлчилгээг ашиглаж буй хугацаанд эдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч буйд тооцогдоно.

Үйлчилгээний нөхцөлд орсон аливаа өөрчлөлт, шинэчлэлийг бид вэбсайт дээрээ нийтлэх ба шаардлагатай гэж үзвэл харилцагчдад цахим шуудан, гар утасны аппликейшн эсхүл өөр тохирох аргаар тусад нь мэдэгдэж болно.

X-Meta нь ихэвчлэн өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө харилцагчдад мэдэгдэхийг хичээдэг. Гэвч зарим тохиолдолд нэн даруй хүчин төгөлдөр болгох шаардлагатай өөрчлөлтүүд гарч болзошгүй. Ийм тохиолдолд өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа харилцагчдад аль болох шуурхай мэдэгдэнэ.

Нэн даруй өөрчлөлт хийх шаардлагатай нөхцөл байдлуудын жишээ (үүгээр хязгаарлагдахгүй):

а. хууль болон/эсхүл зохицуулалтын шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд;
б. энэхүү Үйлчилгээний нөхцөлийг илүү тодорхой болгохын тулд байж болно.

26.2. Өөрчлөлт хүчин төгөлдөр болох хугацаа. Хэрэв тухайн өөрчлөлт нэн даруй хүчин төгөлдөр болохоор тусгагдаагүй бол энэхүү Үйлчилгээний нөхцөлд хийгдсэн шинэчлэл нь харилцагчдад мэдэгдэл хүргүүлсний дараа хүчин төгөлдөр болно.

26.3. Шимтгэлүүдэд өөрчлөлт оруулах тухай. Шимтгэл, төлбөрийн бүтэц ч мөн өөрчлөгдөж болох ба эдгээр нөхцөлүүд мөн адил үйлчилнэ.

Бид өөрийн вэбсайт дээр байршуулсан шимтгэл хуудас дээрх мэдээллийн дагуу шимтгэлүүдийг өөрчлөх, түүнчлэн шинээр шимтгэл, төлбөр үүсгэн, нэвтрүүлэх эрхтэй.

Хэрэв Та эдгээр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байвал, энэхүү Үйлчилгээний нөхцөлийн заасны дагуу X-Meta дансаа хаах эрхтэй.

Харин Та X-Meta үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласан хэвээр байгаа тохиолдолд, шинэчлэгдсэн Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

ХОРИН ДОЛОО. ДАНС ХААХ БОЛОН ИДЭВХГҮЙ ТӨЛӨВТ ШИЛЖИХ

27.1. Та хүссэн үедээ холбогдох зохицуулалтын дагуу X-Meta дансаа хааж болно. Дансаа хаах үед ямар нэгэн төлбөр, шимтгэл төлөх шаардлаггүй боловч хэрэв үлдэгдэл өр төлбөртэй бол тухайн дүнг заавал барагдуулах үүрэгтэй.

Гэхдээ дараах тохиолдолд Таны дансыг хаах боломжгүй. Үүнд:

  • Хуулийн болон эрх бүхий байгууллагаас шалгалт явуулж буй тохиолдолд;
  • Илгээсэн гүйлгээ, маргаантай асуудал шийдэгдээгүй бол;
  • Өр төлбөртэй бол;
  • Дансыг битүүмжилсэн, үйлчилгээг хязгаарласан төлөвтэй үед.

Та өөрийн X-Meta дансыг хаахдаа нээлттэй арилжаануудаа хаах, нээлттэй захиалгуудаа цуцлах, мөн X-Meta-д төлөх ёстой өр төлбөрийн дүнг Таны данснаас суутгах эрхийг бидэнд олгоно.

27.2. Хэрэв Таны X-Meta данс хаагдвал, Та өөрийн дансанд хадгалагдаж буй бүх виртуал хөрөнгөө татан гаргах шаардлагатай.

27.3. Таны данс идэвхгүй төлөвт шилжих.  Та X-Meta данс руугаа тасралтгүй 90 хоногийн турш хандаагүй бол Таны данс идэвхгүй төлөвт шилжих бөгөөд санамж мэдэгдлийг Танд илгээх болно. Идэвхгүй төлөвт шилжсэн дансан дахь дэмжигдээгүй виртуал хөрөнгийг өөр нэг төрлийн тогтвортой койнд (stablecoin) хөрвүүлэх эрхтэй.

27.4. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 27.3-р зүйлд заасан санамж мэдэгдэлд 30 хоногийн дотор хариу өгөөгүй бол бид дараах арга хэмжээнүүдийг авах эрхтэй. Үүнд:

а. Таны виртуал хөрөнгийг өөр төрлийн виртуал хөрөнгө болгон хөрвүүлнэ. Үүнтэй холбоотойгоор Танд үүсч болзошгүй ашиг, алдагдал, татвар болон бусад алдагдал, хохирол, зардлыг бид хариуцахгүй. Энэ тохиолдолд Та бидний баталгаажуулалтын шаардлагыг хангасны үндсэн дээр өөрийн хөрөнгийг буцаан авах эрхтэй;

б. Бид идэвхгүй данстай холбоотой үйлчилгээний тогтмол төлбөр тогтоох эрхтэй. Энэ нь виртуал хөрөнгийг хадгалахтай холбоотой зардлыг нөхөх зорилготой бөгөөд уг төлбөрийг сар бүр шууд тухайн идэвхгүй данснаас суутган авна;

в. Бид үлдэгдэлгүй идэвхгүй дансыг хэдийд ч хаах бүрэн эрхтэй.

27.5. Таны идэвхгүй дансанд урамшуулал, урамшууллын хүү тооцогдохгүй болно.

 

ХОРИН НАЙМ. НӨХӨН ТӨЛБӨР БА ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ

28.1. Харилцагч Таны энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн аливаа үйлдлээс үүдэн гарах үр дагаварыг харилцагч бүрэн хариуцан барагдуулна.

28.2. Үйлчилгээний нөхцөлд тусгасны дагуу X-Meta нь өөрийн платформ дээрх мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө хичээн ажиллах ба платформ дахь мэдээлэл болон үйлчилгээнд баталгаа гаргахгүй.

28.3. X-Meta нь үйлчилгээг ашиглахаас үүдэн гарах алдаа дутагдалд хариуцлага хүлээхгүй.

28.4. Харилцагчийн буруутай үйлдлээс учирсан аливаа хохирлын дүнд өмгөөлөгчийн хөлс болон эрх бүхий байгууллагаас ногдуулсан торгууль, шийтгэл багтана.

28.5. Энэ нь Та X-Meta үйлчилгээг ашиглах явцдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам болон гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолдлууд мөн хамаарна.

 

ХОРИН ЕС. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

29.1. X-Meta нь үер, газар хөдлөлт, цаг агаарын онцгой нөхцөл байдал, байгалийн гэнэтийн хүчин зүйлс, гал түймэр, дайн, бослого, үймээн самуун, халдварт өвчин, хөдөлмөрийн маргаан, осол, засгийн газрын үйл ажиллагаа, харилцаа холбоо болон цахилгаан тасрах, тоног төхөөрөмж болон программ хангамж эвдрэх, хакер халдлага зэрэг хяналтаас гадуурх аливаа нөхцөл байдал, үйл явдлын улмаас учирсан аливаа хохирол, үйлчилгээний сааталд хариуцлага хүлээхгүй.

 

ГУЧ. ХАРИЛЦАГЧИЙН БАТАЛГАА

30.1. Харилцагч нь гэрээний бөгөөд үйлчилгээний нөхцөл болон X-Meta-ийн зүгээс анхааруулж буй эрсдэлийн талаарх мэдэгдэлтэй бүрэн танилцаж, виртуал хөрөнгийн үйлчилгээ авах гэрээ байгуулахад эрх зүйн бүрэн чадамжтай, холбогдох зөвшөөрлийг зохих этгээдээс авсан, эсхүл авах шаардлагагүй, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийг зөрчөөгүй, зөрчих зорилго агуулаагүй бөгөөд X-Meta-д өгсөн баримт, мэдээлэл үнэн зөв, бодит, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүдэн гарах үр дагаврыг бүрэн ухамсарласан болохыг баталж байна.

30.2. Харилцагч нь бүртгэл үүсгэхийн өмнө үйлчилгээний нөхцөлтэй бүрэн уншиж танилцсан байх шаардлагатай бөгөөд “Би үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцан зөвшөөрч байна.” сонголтыг зөвшөөрснөөр Та үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж зөвшөөрдсөнд тооцох болохыг ойлгон баталж байна.

 

 

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ

үзүүлэх гэрээний хавсралт 1

 

  ОНЦГОЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН ҮЕД АВАХ 

АРГА ХЭМЖЭЭНИЙ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ ХУГАЦАА
Гал түймрийн аюулын үед
1 Байгууллага дахь галын дохиоллыг ажиллуулах, өөрийн шууд удирдлагад галын тухай мэдээлэх, галын дуудлагыг 101, 105 дугаарт цаг алдалгүй өгсөн байх 1-3 мин
2 Галын аюул юунаас болсныг тогтоох боломжгүй бол галын хор болон бусад хэрэгсэл ашиглан галыг унтраах арга хэмжээг авах, эд хогшлыг аюулгүй зөөх 1-5 мин
3 Байшингийн дээврийн хонгил, давхарт тархсан галыг унтраахдаа хаалга, цонх зэрэг онгорхой агаар орох зүйлсийг хааж битүүлэх 1-5 мин
4 Гал гарсан газар хүн байгааг шалгаж, цахилгаан хэрэгсэл, хийг нэн тэргүүнд салгах, шатамхай бодис байгаа бол холдуулах, гаргах 1-5 мин
5 Шатаж байгаа цахилгааны утсыг салгахдаа цахилгаанд цохиулахаас болгоомжлох, элс болон эсгий зэрэг материал ашиглах, зөвхөн цахилгааныг салгасны дараа ус хэрэглэх 1-5 мин
6 Өөрсдийн хүчээр унтраах боломжгүй болсон хүчтэй дүрэлзэн асч буй галын үед ажлын байрыг яаралтай орхин гарах, гарц хаагдсан тохиолдолд тагт руу гарах 1-5 мин
7 Түймэрт өртөж, түлэгдсэн, угаартсан, гэмтсэн хүмүүст анхны тусламж үзүүлэх 1-5 мин
8 Гарсан түймрийн хохирлын үнэлэн дүгнэлт гаргах 1-20 мин
9 Нөөц ажлын байрны бэлэн байдлыг хангах, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх 1-20 цаг
10 Галд шатсан дата мэдээллийг сэргээх 7 хоногт
Үер усны аюулын үед
1 Цахилгаан гүйх боломжтой сүлжээ, шугамыг түр зогсоох, удирдлага болон ажлын байрны эзэмшигчид яаралтай мэдэгдэх. 1-3 мин
2 Үерт нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх 1-5 мин
3 Үерийн аюулд өртөх хүн ам, эд хөрөнгийн нүүлгэн шилжүүлж, аюулгүй газарт байрлуулах 1-20 мин
4 Нөөц ажлын байр бэлтгэх, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх 1-20 цаг
5 Үерт алдагдсан дата мэдээллийг сэргээх 7 хоногт
Хүн мал, амьтны гоц халдварт өвчний үед
1 Онцгой байдлын алба, мэргэжлийн холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах 1-10 мин
2 Халдвар хурдан тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс нөхцөл байдалтай уялдуулан ажлын байранд цөөн хүн ажиллуулах, эсхүл зайнаас ажиллуулах горимд шилжих 1-10 мин
3 Халдвараас хамгаалах маск, гар ариутгагч бодисыг ажилчдад тараах 1-20 мин
4 Ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авах 1-20 мин
5 Шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн тохиолдолд ойрын хавьтлын хүмүүсийг тогтоож, эмнэлгийн байгууллагад мэдэгдэх 1-30 мин
Газар хөдлөлт
1 “Хэвт, нуугд, хүлээ” дүрмийг мөрдөх, тайван байдлыг хангах 1-3 мин
2 Газар хөдлөлтийн үед гарч амжаагүй бол бат бөх ширээ доогуур орох, даацын хананы дэргэд байрлах, зөөлөн эд зүйлээр толгой, хүзүүгээ хамгаалах, газар хөдлөлтийн чичирхийлэл зогстол гарахгүй байх; 1-3 мин
3 Гамшгийн голомтод нэрвэгдэгсдийг эрж хайх, аврах нөхцөлийг бүрдүүлэх 1-15 мин
4 Баримт бичиг, эд хөрөнгийн голомтоос гаргах, нүүлгэн шилжүүлэх 1-20 цаг
5 Нөөц ажлын байрны бэлтгэх, ажилчдыг нүүлгэн шилжүүлэх 1-20 цаг
6 Алдагдсан дата мэдээллийг сэргээх 7 хоногт
Кибер халдлагын үед
1 Цагдаагийн газар шуурхай мэдэгдэх арга хэмжээг авах 1-3 мин
2 Дата мэдээллийг хамгаалах, шилжүүлэх 5-10 мин
3 Kибер халдлагын үед алдагдсан дата мэдээллийг сэргээх 7 хоногт
Гэнэтийн халдлага, заналхийлэлд өртөх үед
1 Сандрахгүй байхыг хичээж зугтах нуугдахыг оролцохгүй, айж балмагдан хашгирч орилохгүй байх, халдагч этгээдэд харуул хамгаалалтын ажилтанд мэдэгдэх 1-3 мин
2 Үйл явдал дуусмагц банкны удирдлага, хамгаалалт хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад 102 дугаар /шаардлагатай бол түргэн тусламж, гал команд, онцгой байдлын газар/-т нэн яаралтай мэдэгдэх 1-3 мин
3 Үйл явдлын дараа хаалгыг түгжин дотор байсан хүмүүсийг гаргахгүй мөн гаднаас харилцагч оруулахгүй байх арга хэмжээ авч, халдлагын үед байсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах 1-5 мин
4 Гэмт үйлдэл болсон газрын эд зүйл нотлох баримтыг хөдөлгөхгүй камерийн бичлэгийг оролдохгүй байж хууль хяналтын болон банкны холбогдох ажилтан удирдлагыг иртэл хамгаалах 1-5 мин
5 Ажилтанг гэмт этгээдийн өмнөөс тулган шаардах, хууль бус үйлдэл, шийдвэр гаргуулахаар заналхийлэх, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхэд, хамтран ажилладаг ажилтныг барьцаалах тохиолдолд ажилтнууд өөрт байгаа бүх бололцооны хирээр хамгаалалт хариуцсан ажилтан болон гэрээт хамгаалалтын алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх 1-5 мин
6 Хүчинд автаж гэмт этгээдийн шаардлагаар ямар нэг үйлдэл хийсэн бол нэн даруй удирдлага болон хамгаалалт аюулгүй байдал хариуцсан ажилтан, хуулийн зөвлөхөд мэдэгдэх 1-5 мин
7 Эдгээр үйлдлийн улмаас гарч болох хохирлыг зогсоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээг удирдлага, хамгаалалт хариуцсан нэгжээс авах 1-30 мин
Мэдээллийн аюулгүй байдал алдагдсан үед
1 Нууц материалтай танилцах эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж учирсан буюу учирч болох хохиролд дүн шинжилгээ хийж холбогдох эзнийг тодруулах 1-30 мин
2 Тухайн үед ажлын байранд байсан ажилтнуудын нэрсийг гаргаж мэдээлэл агуулагч баримт алдагдсан өрөө тасалгаагаар хэн хэн орж гарсныг тогтоох, хүн нэг бүрээр шалган эд мөрийн баримт цуглуулах 1-10 мин
3 Мэдээлэл алдагдах үед уг мэдээллийг агуулсан файл хэний компьютерээс алдагдсан байж болох, хариуцагч нь сүлжээнд нэвтрэх эрхтэй эсэх, ямар ач холбогдол бүхий мэдээлэл алдагдсан, хор хохирол нь юу байхыг тодруулах 1-10 мин
4 Мэдээлэл устсан, программ гацсан тохиолдолд түүнийг сэргээх, нөөц сервер, програмын сангаас дахин суулгах арга хэмжээ яаралтай авах 3 хоногт
5 Үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байвал холбогдогчийг зохих эд мөрийн баримтын хамт хууль хяналтын байгууллагад шилжүүлэх 3 хоногт
Хангамжийн системд аюул тулгарсан үед
1 Цахилгаан тасарсан үед дизель станц ажиллаж эхлэх хүртэл хугацаанд чухал шаардлагатай тоног төхөөрөмж болон компьютер серверүүдийг тэжээлийн нөөц үүсгүүрээс тэжээх 1-10 мин
2 Дизель станц ажиллаж байхад шаарлагагүй тоног төхөөрөмжүүдийг /салхивчны хөдөлгүүр гэх мэт/ хэмнэлттэй горимд ажиллуулах, эрчим хүчний хэсэгчилсэн хязгаарлалт хийх арга хэмжээ авах 1-10 мин
3 Аюулыг даамжруулахгүй байх арга хэмжээг шуурхай авч тухайн хэсгийн цахилгаан, холбоо, хоолойнууд, компьютерийн сүлжээг хамгаалах бололцоотой бүх арга хэмжээг авах 1-10 мин
4 Засвар хийж дууссаны дараа барилгын засвар нөхөн сэргээх ажил хийх, хэвийн ажиллагаанд хурдан оруулах 1-30 мин
Бусад төрлийн гамшигт үзэгдэл, онцгой байдал үүссэн үед
1 Онцгой байдлын алба, мэргэжлийн холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах 1-10 мин
2 Ажлын байрнаас гарах тухай ажилтнуудад мэдэгдэх 1-3 мин
3 Ажлын байранд ажилтан үлдсэн эсэхийг шалгах 1-3 мин
4 Ажил үйлчилгээ явуулж буй газар нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох маш хүчтэй салхи, шуурга болох үед ажлын байрнаас холдох схем зураглалын дагуу ажилчдыг гаргах, цуглах цэгт цуглуулах 1-15 мин

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ

үзүүлэх гэрээний хавсралт 2

 

БИРЖ БҮРТГЭЛЭЭС ХАСАГДАЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ

ЗОГСООСОН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ 

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ ХУГАЦАА
Үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлалт тогтоох үед
1 Шалтгаан үндэслэлийг тогтоох, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг томилох 1-20 мин
2 Холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрийн дагуу холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх, мэдээлэх 1-40 мин
3 Зогсоосон болон хязгаарласан үйл ажиллагааг зогсоох, холбогдох байгууллага, харилцагчдад мэдээлэл хүргүүлэх, зохион байгуулах 1-20 мин
4 Батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн үйл ажиллагаанд шилжих арга хэмжээг хэрэгжүүлэх 7 хоног
5 Үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай арга хэмжээг авах 7 хоног
Компани татан буугдах, үйлчилгээ зогсоох
1 Холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын тушаал шийдвэрт заасан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх, мэдээлэх 1-40 мин
2 Зогсоосон болон татан буудах шийдвэрийг үндэслэн ажилтнууд, холбогдох байгууллага, харилцагчдад мэдээлэл хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулах 1-40 мин
3 Үзүүлж буй үйлчилгээ, хийгдэж буй гэрээ хэлцэл, хэрэгжиж буй бүх ажлыг зогсоож удирдлагын хурлаар асуудлыг танилцуулах 1-40 мин
4 Удирдлагын хурлаас гарсан шийдвэрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх 60-120 мин

 

САНАЛ, ХҮСЭЛТ

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, асуулт байвал 

Бид таны асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Was this article helpful?

338 out of 382 found this helpful

Articles in this section

Add comment

Please sign in to leave a comment.

Comments

4 comments

  • erka gantumur

    bayrlalaa

     

    erka gantumur
    0
  • Monhoo1012

    Ko

    Monhoo1012
    0
  • Mhikari

    Bayrlalaa

    Mhikari
    0
  • Batorshih Baasandorj

    Thank you

    Batorshih Baasandorj
    0