Эрхэм хэрэглэгч танд X-META аппликейшн ашиглан койн худалдан авах зааварчилгааг хүргэж байна.
Алхам 1:
Та нэвтрэн ороод цэсийг сонгоно уу
Алхам 2:
Арилжаа цэсэнд орсоны дараагаар та зүүн дээд талд даран өөрийн хүссэн койны хослолыг хайх боломжтой.
Алхам 3:
BUY / АВАХ товчийг дарна. Уг жишээн дээр USDT койноор BTC койныг худалдан авах бөгөөд таны X-META хэтэвчинд USDT байх ёстойг анхаараарай.
Дэлгэцэнд арилжааны цонх гарч ирэх бөгөөд та ямар төрлийн захиалга өгөх гэж буйгаа сонгоно.
- Маркет захиалга: Зах зээлийн үнээр худалдан авах.
Зураг дээрх жишээг харахад BTC койныг авах захиалгын доод үнэ 61,928 байгаа бөгөөд та маркет захиалга өгвөл тухайн үнийн дүнгээр шууд худалдан авалт хийгдэнэ.
- Лимит захиалга: Таны авах гэж буй койн тодорхой үнийн дүнд хүрсэн тохиолдолд биелэгдэнэ. Жишээ нь: Та BTC койныг 62000 USDT болоход худалдан авах хүсэлтэй байгаа бол койны үнийн дүнг бичих хэсэгт 62000 гэж бичнэ.
Маркет захиалга / Market order захиалгыг сонгоод AMOUNT хэсэгт хэдэн USDT-ээр худалдан авах хүсэлтэй байгаагаа бичээд BUY / АВАХ товчийг дарна.
Лимит захиалга / Limit order захиалга өгөхдөө
- PRICE / ҮНЭ хэсэгт нэгж койныг худалдан үнийн дүнг бичнэ.
- AMOUNT / ДҮН хэсэгт худалдан авах койны тоо ширхэгийг бичнэ.
- Үнэ болон дүнгийн мэдээллээ оруулсан тохиолдолд НИЙТ ДҮН хэсэг автоматаар бодогдоно.
Add comment
Please sign in to leave a comment.