Эрхэм хэрэглэгч танд X-META аппликейшныг ашиглан койн зарах зааварчилгааг хүргэж байна.
Алхам 1:
Та өөрийн хаягаар нэвтрэн Арилжаа цэсэн орно.
Бид танд жишээ болгон IHC койны зарах захиалга өгөх болно.
Та өөрийн хүссэн койныг зүүн дээд булан дах хэсэгт даран ЗАХ ЗЭЭЛ хэсгээс хайх боломжтой.
Алхам 2:
Дэлгэцэнд арилжааны цонх гарч ирэх бөгөөд ЗАРАХ товчийг дарна.
Алхам 3:
Ямар төрлийн захиалга өгөх гэж буйгаа сонгоно.
- Маркет захиалга: Зах зээлийн үнээр зарах.
Зураг дээрх жишээг хархад IHC койныг зарах захиалгын дээд үнэ 0.00002339 USDT байгаа бөгөөд та маркет захиалга өгвөл тухайн үнийн дүнгээр шууд зарагдах болно.
- Лимит захиалга: Таны зарах гэж буй койн тодорхой үнийн дүнд хүрсэн тохиолдолд таны захиалга биелэгдэнэ. Жишээ нь: Та IHC койны үнэ 0.00002339 USDT болоход зарах хүсэлтэй байгаа бол койны үнийн дүнг бичих хэсэгт 0.00002339 гэж бичнэ.
Маркет захиалга / Market order захиалгыг сонгоод AMOUNT хэсэгт хэдэн BUSD-ээр худалдан авах хүсэлтэй байгаагаа бичээд BUY / АВАХ товчийг дарна.
Лимит захиалга / Limit order захиалга өгөхдөө
- PRICE / ҮНЭ хэсэгт нэгж койныг зарах үнийн дүнг бичнэ.
- AMOUNT / ДҮН хэсэгт зарах койны тоо ширхэгийг бичнэ.
- Үнэ болон дүнгийн мэдээллээ оруулсан тохиолдолд НИЙТ ДҮН хэсэг автоматаар бодогдоно.
Алхам 4:
Үнэ болон бусад мэдээллээ нягтлан шалгаад ЗАРАХ товчийг дарснаар таны захиалга амжилттай үүснэ.
Add comment
Please sign in to leave a comment.