1. Хэрхэн бүртгүүлэх вэ ?
Та www.x-meta.global хаяг руу нэвтэрч, өөрийн и-мэйл хаяг нууц үгээ бичиж бүртгүүлнэ. Бүртгүүлэх товчлуурыг дарснаар таны бүртгүүлсэн и-мэйл хаягт зургаан оронтой баталгаажуулах код илгээгдэх бөгөөд баталгаажуулах кодыг бичиж оруулснаар таны бүртгэл амжилттай хийгдэнэ.
Нэвтэрч орох үед гарч ирэх аюулгүй байдлын баталгаажуулалтыг дуусгахын тулд зургийг эвлүүлж гүйцээнэ үү
2. Хэрхэн бүртгэлээ баталгаажуулах вэ ?
Харилцагч та ТОХИРГОО цэсийн БҮРТГЭЛ БАТАЛГААЖУУЛАЛТ хэсгийг сонгож өөрийн овог, нэр, зип код, оршин суугаа хаягаа үнэн зөв бичээд Иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспортын зургаа оруулсны дараа нүүр царайг таних хэсэгт нүдний шил,малгай болон маскгүйгээр нүүрээ таниулснаар таны бүртгэл баталгаажуулалт хүлээлгийн горимд шилжинэ. Хэрэв таны бичиг баримтын зураг тод гаргацтай биш, мэдээлэл зөрүүтэй бол баталгаажуулалт хийгдэхгүйг анхаарна уу!
- Овог, нэр, Бүсчлэлийн код(zip code), оршин суугаа хаягаа зөв бичсэн эсэхийг шалгах /Та өөрийн оршин байгаа бүсчлэлийн кодыг www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийн харах боломжтой./
- Үнэмлэхийн урд талын болон ард талын зургийг гаргацтай оруулах. (гэрэл ойлгохгүй байх, хэт холоос авахгүй байх, пиксел таарсан байх )
- Нүүр царайг таних хэсэгт нүдний шил,малгай болон маскгүйгээр нүүрээ таниулна.
3. Яагаад бүртгэлээ баталгаажуулах ёстой вэ ?
Харилцагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэгчээ таних KYC баталгаажуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Энэ нь залилан болон мөнгө угаах зэрэг хууль бус үйлдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг олгоно.
4. Бүртгэлээ устгах
Дансны аюулгүй байдал цэс рүү нэвтэрч орон бүртгэлийн төлөв хэсэгт байрлах хаяг устгах цэсийг дарснаар хаяг устгах зөвшөөрөл хэсгийг дарна. Эрх идэвхгүй болгох хүсэлт гаргаснаас хойш 2 цагийн дараагаас таны эрх дахин сэргээгдэх боломжгүй болохыг анхаарна уу.
Бүртгэлээ идэвхгүй болгосноор:
- Бүх арилжааны эрх болон нэвтрэх эрх тань идэвхгүй болно
- Таны эрх дээрх бүх API Keys устана
- Таны эрх дээрх бүх төхөөрөмжүүд устана
- Бүх хүлээгдэж буй зарлагын гүйлгээ цуцлагдана
- Бүх нээлттэй захиалгууд цуцлагдана
5. Гадаад дугаараар бүртгүүлэх боломжтой юу?
Та улсын код утасны дугаараа зөв бичсэн тохиолдолд дэлхийн аль ч улсын дугаараар бүртгүүлэх боломжтой.
Add comment
Please sign in to leave a comment.