1. Нууц үг солих
Харилцагч та өөрийн профайл хэсэгт байрлах АЮУЛГҮЙ БАЙДАЛ цэсний Нэвтрэх нууц үг - НУУЦ ҮГЭЭ ШИНЭЧЛЭХ цэс рүү орж өөрийн хуучин нууц үгээ бичээд, шинээр тохируулах нууц үгээ бичин дахин давтан оруулна. БАТАЛГААЖУУЛАХ товчлуурыг дарж УТАСНЫ ДУГААРТ КОД АВАХ мөн Google Authenticator үйлдлийг хийж, өөрийн УТАСНЫ ДУГААР болон И-МЭЙЛ ХАЯГТ ирсэн 6 оронтой кодыг оруулснаар таны нууц үг амжилттай солигдоно.
2. Нууц үгээ мартсан
НЭВТРЭХ хэсэгт байрлах Нууц үгээ мартсан уу? товчийг дарна.
Бүртгэлтэй имэйл хаягаа бичих талбар гарч ирнэ. Уг талбарт та бүртгэлтэй имэйл хаягаа оруулан илгээх товчийг дарна.Илгээх товчлуурыг дарах үед CAPTCHA гарч ирэх бөгөөд зургийг эвлүүлснээр баталгаажуулах имэйл илгээгдэнэ. Өөрийн имэйл хаягт нэвтрэн баталгаажуулах имэйлрүү орж RESET PASSWORD товчийг дарна. /Нууц үг сольсноос хойш 24 цагийн дотор зарлага гаргах боломжгүй болохыг анхаарна уу/
Нууц үгээ шинэчлэх талбар гарч ирэх бөгөөд та шинээр тохируулах нууц үгээ бичин дахин давтан оруулаад Илгээх товчийг дарснаар таны нууц үг шинэчлэгдэнэ. Дэлгэцэнд нэвтрэх хэсэгт гарч ирэх бөгөөд бүртгэлтэй имэйл хаяг болон шинэчлэгдсэн имэйл хаягаа бичин нэвтэрнэ.
3. Имэйл хаягаа солих
Харилцагч та ТОХИРГОО цэсийн профайл хэсэгт байрлах ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ - ИМЭЙЛ СОЛИХ товч дээр дарж нэгдүгээр хэсэгт өмнөх цахим хаягаа баталгаажуулан хоёр гуравдугаар хэсгүүдэд шинэ цахим хаягаа оруулан баталгаажуулснаар амжилттай солигдоно.
4. 2 шатлалт баталгаажуулалт /2FA/
ТОХИРГОО цэсээс ДАНСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ хэсэгт нэвтэрнэ. Өөрийн утасны дугаар, имэйлээ бичиж 6 оронтой нууц кодоо хүлээн авч оруулна. Мөн Google баталгаажуулалтаар баталгаажуулах боломжтой.
5. Нэвтэрсэн төхөөрөмжүүдийг шалгах
Харилцагч та Профайл - ДАНСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ - ТӨХӨӨРӨМЖИЙН ТОХИРГОО цэснээс өөрийн аккаунтад нэвтэрсэн төхөөрөмжүүдийн /Компьютер, гар утас, таблет гэх мэт/ мэдээллийг харах, тухайн төхөөрөмжийн нэвтрэх эрхийг хаах боломжтой.
6. Google Authenticator холбох /2FA/
Google Authenticator нь хэрэглэгчийг гэрчлэх хоёр шатлалт хамгаалалтын функц юм. Та уг функцыг идэвхжүүлснээр хэрэглэгчийн бүртгэл рүү нэвтрэх үед нууц үгээс гадна 30 секунд тутамд солигдох 6 оронтой тоог оруулах шаардлагатай болдог. Энэ таны аюулгүй байдлыг бүрэн хангах боломжийг олгоно. Та дараах зааврын дагуу идэвхжүүлнэ үү.
1.2FA Идэвхжүүлэх товчийг дарна.
2.Google Authenticator аппликейшнийг Play store, App store дээрээс татан авч суулгана.
3.Дэлгэцэн дээр гарч ирсэн QR кодыг тус аппликейшн ээр уншуулна.
4.QR уншуулсны дараагаар таны дэлгэцэнд 6 орон бүхий код гарч ирнэ.
5.Гарж ирсэн 6 орон бүхий кодыг харгалзах талбарт хуулан бичиж, 2FA идэвхжүүлэх товчийг дарна.
Add comment
Please sign in to leave a comment.